Улстөрчид ахмадуудад "хишиг" тараадгаа больё | News.MN

Улстөрчид ахмадуудад "хишиг" тараадгаа больё

Улстөрчид ахмадуудад "хишиг" тараадгаа больё

Улстөрчид ахмадуудад "хишиг" тараадгаа больё
"Цаг цагт нэг цадна. Цагаан сараар нэг цадна" гэдэг. Сар шинийн баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж, гишүүд ч тойрогтоо ажиллаж байгаа сурагтай. Зарим гишүүд ахмадуудад гарын бэлгээ тарааж, олны шүүмжлэлд өртөж эхэлжээ. Жил бүр цагаан сарын баярын өмнө УИХ-ын гишүүд тойргийнхоо хэдэн ахмадуудад "хишиг" тараадаг. Энэ ч жил бүрийн уламжлал болж тогтсон гэхэд хилсдэхгүй. Зарим ахмадууд нь "Манай гишүүн энэ жил юу өгөх бол" хэмээн ярилцах нь энүүхэнд.
Гарын бэлэг нь аяга, шанага, халуун сав, цаг тооны бичиг гээд улстөрчийн гарын үсэг, өөрийнх нь зурагтай байдаг.
Улстөрчид сонгуулийн болон сонгуулийн бус үеэр иргэдэд гарын бэлэг тараадаг. Заримдаа тэд ажлаа тайлагнаж байгаа нэрийдлээр бэлэг тараана. Ардчилсан нийгэм нь сонгуульд оролцож буй иргэдийн тэгш эрхийг хангах ёстой. Гэтэл өнөөдөр хэн мөнгөтэй эрхэм нь сонгуульд оролцож, ард түмний саналыг худалдан авч байгаагийн илрэл энэ.
Энэ нь ардчилсан нийгмийн сонгох, сонгогдох эрхийг ч гэсэн зөрчиж байгаа юм.
Нөгөө талаасаа сонгогчид ч эдгээр бэлгийг авах сонирхол маш их байна гэдгийг судлаачид хэлж буй. Тиймээс сонгогчдод улстөрчдийн гарын бэлгийг бус мөрийн хөтөлбөрийг нь харж, сонголтоо хийх нь чухал байна. Хүүхдийнхээ ирээдүйг тавагны боов, таван цаасаар худалдахаа больсон цагт бид хөгжих биз.
Өнгөрсөн 2021 онд УИХ-ын гишүүн С.Одонтуяа,  Т.Доржханд нар сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барихдаа "Бид Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иргэдэд боов, эд өлгийн зүйл тараадаг, санал худалдаж авдаг зүйл хавтгайрлаа. Ядуу иргэдэд, ахмадуудад цагаан сараар боов, гурил тараадаг ийм зүйлийг бид хязгаарлахгүй бол болохгүй. Бодлого буруу байна.
Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Энэ хуулийн 48.1-д  “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ямар нэгэн эд өлгийн зүйлийг тарааж болохгүй” гээд зохицуулалт бий. Одоогийн хуулийн хүрээнд юм тарааж болно гэсэн зохицуулалт байна.
Нэгдүгээрт, хэрэв та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд өлгийн зүйл тараахгүй. Хэрэв тараасан тохиолдолд та дахин сонгогдох эрхгүй болж, эрүүгийн хариуцлага ногдуулна гэсэн ерөнхий зохицуулалтыг санал болгож байна.
Зөвхөн УИХ-ын гишүүд ч биш шат шатны сонгогддог албан тушаалтнуудад энэ зохицуулалт хамааралтай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна. Шат шатны сонгуульд санал авах зорилгоор иргэдэд эд өлгийн зүйл тараахгүй гэх зохицуулалтыг хаврын чуулганд оруулна" гэж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-01-30 150.129.142.15

Ахмадууд гэж нэг хэдэн тархи сэтгэлийн тураалд орцон юмнууд дандаа өлөн байхын. Саналаа атга гурил будаагаар худалдаж хойч үеэ худалдсан бирдүүд. Хүнд тустай олигтой ганц сургааль ч хэлж чадахгүй.

Avatar

зочин 2023-01-30 139.5.216.166

Тарааж л байг дээ. Ямар хулгайлсан юмаа тарааж байгаа биш.
Хөгшчүүлд буян болог.

Avatar

Зочин 2023-01-30 66.181.161.63

Боловсролгүй залхуу хэдэн малнуудыг ядрааж бгаад залхад амар юм доо

Avatar

Зочин 2023-01-30 103.14.36.18

Оргилын Ганбаатар гэдэг нөхөр тойргынхоо хэдэн муусайн ахмадыг дандаа энэ мэтчилэн тараадаг.

Avatar

Зочин 2023-01-30 192.82.67.66

Хуулиар хорио. бусад оронд хориотой.

Avatar

Бадарч тахар 2023-01-30 59.153.115.219

сарангэрэл ажаа жил болгон ариун цэврийн хэрэглэл цаг тооны бичиг витагрипп ватиман тараадаг ш дэ ! муу нь юундаа байна !

Avatar

Зоригоо 2023-01-30 202.55.188.123

Тарааж л байг хэнд хамаатай юм. Хэдэн тэтгэвэрийн хөгшчүүл баярлаж л байг.

Avatar

зочин 2023-01-30 122.201.19.190

хэдэн хөгшчүүл нь жаахан өчүүхэн юманд хууртаад сонгуулаа дан буруу өгдөг үүнийг болиуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-30 139.5.218.82

Оргил Ж.Ганбаатар гэдэг хулгайч болимоор байна. Баянгол шинэ эзэнтэй болж…хулгайчыг унагаачих юмсан

Avatar

Зочин 2023-01-30 66.181.188.85

Зөв юм нэгч байхгүй. Үхэр Монгол зангаа бүү гаргаад бай!!! Эрээн хотын тэрэгчингээс доошоо гэдгээ ард олон мэдэх боломжгүй юмаа. Урьд зүгийн гаралтай маш жижиг гарууд монголыг бяц базаж байнаа.

Avatar

Зочин 2023-01-30 150.129.141.110

тарааж о байг авах хэрэгтэй хүмүүс нь авна л биз яачихаад байгаа юм

Avatar

зочин 2023-01-30 64.119.29.146

зөв зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж