“Рио Тинто” компани 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байсан “Оюутолгой”-н Панель 0-ийн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг 2023 оны эхний улиралд эхлүүлэхээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компанийн хүдэр буулгуурын тэсэлгээний ажил ихээхэн ахиж, тогтвортой үйлдвэрлэл эхлэхэд тун ойртжээ.
Гүнийн уурхайн төслийн мэдээллээс сонирхвол, өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлсэн байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил газрын гүнд 378 болон 507 метрт хүрчээ.
Босоо нэвтрэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлагаас үүдсэн түр зогсолтуудаас хамаарч дөрөвдүгээр улирлын ажлын гүйцэтгэл 2022 оны урьдчилсан төлөвлөгөөнд туссанаас хоцрогдолтой гарсан байна.
Агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил 1,148 болон 1,149 метрт хүрснээр дуусах аж.
Хүдрийн биетийг газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуулагчийн барилга угсралтын ажил дөрөвдүгээр улирлын турш үргэлжилжээ. Тус хугацаанд барилгын ажил дуусч, бүтээн байгуулалтад ажиллах бусад гүйцэтгэгчдийг уурхайн талбарт хүлээн авсан байна.
Өмнөх тайлангуудад дурдсанчлан, 2022 онд үүссэн Covid-19-ийн хязгаарлалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг эрэмбэлэх шаардлага үүсч байсан. Үүнтэй холбоотойгоор агааржуулалтын урд, хойд амын ажил саатсантай холбоотой үүсэх аливаа агааржуулалттай холбоотой асуудлыг судалгааны ажилд хамруулан тооцох юм байна.
Улирлын туршид "Рио Тинто" болон Монгол Улсын Засгийн Газар "Оюутолгой"-н гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг эхлэх түүхэн чухал алхамд хүрэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гүний уурхайн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сард нээж, талууд харилцаагаа сэргээн шинэчлэх боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 103 дугаар тогтоолд туссан бусад арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.
Шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллыг 2022 оны зургадугаар сард гаргаж, Хойд Хюго 1 төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцсон. Энэ нь 2020 оны шинэчилсэн тооцоолоос 0.3 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Дээрх тооцооллыг "Оюутолгой"-н Төлөөлөн удирдах зөвлөл хянана.
“Оюутолгой” компани 2022 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцуулав. Тус компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг давж, тус дүнгийн 75 хувийг дотоодын худалдан авалтад зарцуулжээ.
Зочин 2023-01-30 139.5.219.59
Багабандид тэнд хийж чадах ажил байгаа юу.
Зочин 2023-01-30 103.229.120.83
Харин л дээ хө эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг тээ
Зочин 2023-01-30 192.82.67.66
Багабанди тэргүүтэй манай ТУЗчингууд ойлгодог л байгаа даа.
Оноч 2023-01-30 202.5.205.34
Комментоор тэмцээд үр дүн багатай л юм. Гээд яалтай билээ. Үнэн бол үнэн, үнэнээс үүрд нуугдахгүй. РИО-д монголын ард түмний баялгийг 1500 их наядаар хэмжигдэх баялгийг зүгээр өгч байж уурхай ухуулсан тэр нь 34 их наяд төгрөг зардлаар ухчихлаа. Хамгийн инээдтэй нь энэ их баялагаа харийханд зүгээр өгчөөд нэмээд 34 их наяд зардлын 34 хувийг монгол улс шороогоороо дахиад төлж байгаа. Хүний хүнд баялгаа зүгээр өгчөөд монгол хүнээс бага татвар авах гэрээ хийсэн. Тэнэг байхад ёроол бдаггүй юм бна.
Оноч 2023-01-30 202.5.205.34
Монголын ард түмний өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх монгол хүний баялгийг хэдэн луйварчид гадаадынханд зарж, хар амиа хоохойлж байгаа. Түүнийг огт дуугарахгүй аль болох удаан хулгай хийх сонирхол байгаа. Тэд монгол хүнд олгогдсон эрх ЛИЦЕНЗИ-ийг аль болох олон гадаадад зарж хар амиа хоохойлохоос өөр бодох юм алга. ОТ-ыг МАК-ын Нямтайшир аваад яг РИО шиг ингээд гадаадад зараад мөнгөө цааш нь аваад зувчуулж байвал та нар Нямтайг барьж аваад дүүжилчихсэн байгаа. Гадаад хүнийг бол дарлуулаад сурцан.
Оноч 2023-01-30 202.5.205.34
Монголын ард түмний баялгийг яагаад ЛИЦЕНЗИ-ээр хэн нэгэн хүнд өгдөг гэхээр 1-т монгол хүн байх, 2-т зарсан мөнгө нь монголын эдийн засагт орж байх шалгууртай. Монголын эзийн засагт орж, хөгжил цэцэглэлт авчирж, бүгдээрээ тэр хөгжлөөс хувь хүртэх гэж ЛИЦЕНЗИ өгдөг юмаа. Тэрнээс гадагшаа аваад зувчуулах гадаадын хулгайчуудад шууд монгол хүнтэй адилтгаж өгч болохгүй. Энэ бол хулгай луйвар. Лицензийн наймаа бол хулгай. Та нар лицензи хоорондоо зарж байгаа хүмүүсийг яг харсан уу? Бүгд нууцаар хийдэг
Зочин 2023-01-30 139.5.218.82
50аас дээш %- ийг эзэмшиж өөрсдөө удирдлагын багийг авах хэрэгтэй. Газрын баялагаа ухуулчихаад зээл авч өгчихөөд нөгөө өр нь төлөгддөггүй. МАН-ын хулгайч нар хэзээ Тавантолгойн цахилгаан станц барьж эрчим хүчээр энэ уурхайг хангах вэ. Ирэх жил сонгууль явсны дараа өөр улс төрийн хүчин энэ ажлыг эхлүүлэх байх