Хуш модыг хамгаалах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дэргэд зөвлөл байгуулан ажиллах шийдвэр гарчээ. Сайдын дэргэдэх зөвлөлийн үйл ажиллагаа нь хууль бусаар мод, самар бэлтгэхтэй холбоотой гарч буй зөрчлүүдийг цэгцлэх, зөвшөөрөл авч самар бэлтгэхдээ хуш модыг сүйтгэсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, Татвараас зайлсхийсэн, ажиллуулсан иргэдийг эрүүл мэндээр хохироосон этгээдүүдэд хариуцлага тооцож ажиллахад чиглэж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан журамд өөрчлөлт оруулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Сайдын дэргэдэх зөвлөлийн анхны хурал ирэх долоо хоногт болох юм.
Холбоотой мэдээ