Долоо хоногийн өрнийн зурхай 2023.I.30-II.05

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.I.30-II.05

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.I.30-II.05

Хонь 

Энэ долоо хоног жинхэнэ гайхамшигтай байх болно. Өнгөрсөн хугацаанд хүсч мөрөөдөж байсан бүхэн биеллээ олно. Эрүүл мэнд, эд хөрөнгө гээд бүх зүйл таатай нөхцөлд байна. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөнө. Карьерын хувьд шинэ өндөрлөгт хүрнэ. Бизнестээ шинэ хөрөнгө оруулагч олно. Энэ долоо хоногт мөнгөөр дутагдаж гачигдахгүй. Та бүх зардлаа нөхөж чадна. Тэр байтугай өөртөө хувцас, тансаг хэрэгсэл худалдаж авна. Жижиг сажиг зүйлд стресстэлгүй урагш тэмүүлж амьдраарай. 

 

Үхэр 

Таныг гайхамшигтай долоо хоног хүлээж байна. Ажил дээр олон шинэ боломж гарч ирнэ. Хүсч байсан үр дүнгээ үзнэ. Цалин тань ч нэмэгдэж магадгүй. Мөн хуучин найз нөхөд, гэр бүлийнхнийхээ тусламж дэмжлэгийг хүртэнэ. Замд тань жижиг саад бэрхшээл тулгарах боловч давж гарч чадна. Санхүүгийн байдал бага зэрэг хүнд байна. Найз нөхдийнхөө тусламжтайгаар аврагдах хэдий ч долоо хоног дуустал мөнгө муутай л байх нь. Хүнд цаг үед хайртай хүн тань тантай хамт байна. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөм долоо хоног байна. 

Ихэр 

Хүндхэн долоо хоног хүлээж байна. Ажил, карьерын хувьд танд их зүйл амлаж чадахгүй нь. Хүч чадлаа дайчлах гэж багагүй зүдрэх нь. Ажил дээр тэгш бус байдлаас үүдэлтэй үл ойлголцол, маргаан үүснэ. Бизнес эрхлэгчдийн хувьд ашиг орлого бага байна. Хайртай хосуудын дунд ч бас итгэлцэлтэй холбоотой маргаан үүснэ. Гуравдагч этгээд харилцаанд саад болно. Ганц бие хүмүүс таарч тохирох нэгнээ олтол тэвчээртэй бай. Эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Бүх зүйлд болгоомжтой хандахыг зөвлөж байна. 

 

Мэлхий 

Энэ долоо хоногт маш их эргэлзсэн зүйлс тохиолдоно. Бусдын итгэлийг олж авна. Гэрт нөхцөл байдал буруугаар эргэсэн ч ажил дээрээ гялалзсан амжилт үзүүлж магадгүй. Энэ долоо хоногт сайн үр дүн гарахгүй байлаа гээд бүү гутраарай. Ирэх долоо хоног гэж бий. Тэгэхээр өөрийгөө бэлдсээр л байгаарай. Бизнес эрхлэгчид нарийн ширийн бүхий л зүйлсэд анхаарал хандуулах цаг. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Зардлаа нөхөж чадна. Гэхдээ үрэлгэн зангаа хянаарай. Хайртай хүнийхээ өмнө өөрийгөө илэрхийлэхээс бүү ай. Өөрөөрөө байж, юу мэдэрч байгаагаа мэдүүл. 

Арслан 

Энэ долоо хоног таныг шалгахаар хүлээж байна. Уураа барьж чадвал удахгүй бүх зүйл сайхан болно. Хүмүүстэй үл ойлголцох боломж бүү гарга. Карьераа шинээр эхлүүлэх хангалттай олон боломж гарч ирнэ. Зүгээр л анхаарлаа төвлөрүүлээд, өөрийнхөө потенциалтай тулж ажилла. Бизнес эрхлэгчдийн хувьд үзүүлээд өгөх долоо хоног. Тэд шинэ төслөө эхлүүлж чадна. Санхүүгийн байдал тийм ч муу биш. Та өөрөө зарцуулалтаа хянаж чаддаг хүн юм. Гэртээ чамин эд зүйл худалдаж авна. Хайр дурлалын хувьд шийдэх шаардлагатай хэд хэдэн асуудал гарч ирнэ. Мөн бага зэрэг эрүүл мэндийн асуудал үүснэ. Ялангуяа нүд, чихнийхээ эрүүл мэндэд анхаар. 

Охин 

Гэнэтийн бэлэг дүүрэн гайхалтай долоо хоног таныг хүлээж байна. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөөнө. Очиж үзээгүй шинэ газруудаар зочлоно. Амьдралд таны шинэ хүмүүс орж ирнэ. Гэхдээ инээсэн бүхэн нөхөр биш гэдгийг санаарай. Карьераа өсгөх сайхан боломж гарч ирнэ. Гагцхүү боломж ирэх үед бэлтгэл сайтай байхаа л бод. Ажил дээрээ удирдах албан тушаалтнаасаа магтаал сонсоно. Бизнес эрхлэгчид шинэ төсөл эхлүүлж, гадаадад аялж магадгүй. Санхүүгийн байдал боломжийн. Аялал болон тансаг хэрэглээнд мөнгө зарцуулна. 

Жинлүүр 

Хөгжилтэй долоо хоног хүлээж байна. Сахиусан тэнгэр адил гайхамшигтай хүмүүс таны амьдралд орж ирж, хайр, аз жаргалаар бялхуулах болно. Зөн совин, зүрх сэтгэлээ дагаарай. Ажил мэргэжлийн тухайд амжилтад хүрэхийн тулд бага зэрэг саад бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ эцэстээ ялалт таны талд байна. Мөрөөдлийн төсөлдөө гарын үсэг зурна. Санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй сайхан долоо хоног. Гэхдээ зардлаа цомхотгож, хадгаламжаа зузаатгахыг бодоорой. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөнө. Гуравдагч этгээд харилцааг тань бусниулахыг бүү зөвшөөр.

 

Хилэнц 

Амьдрал хэмээх аяллыг илүү сайхан болгодог зүйлс бол таны амжилт. Энэ долоо хоногт та тэвчээр, хичээл зүтгэл гэдэг хэчнээн чухал болохыг ойлгоно. Амархан сэтгэл ханаж болохгүй. Бизнес эрхлэгчдийн хувьд амжилттай долоо хоног болно. Таны төслүүд хүлээн зөвшөөрөгдөнө. Ажил хайж буй хилэнцийн ордныхон өндөр цалинтай ажлын санал хүлээж авна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Замбараагүй худалдан авалт хийхээс болгоомжил. Аливаад сэтгэл хөдлөлөөр хандаад хэрэггүй. Хайртай хүнийхээ өмнө хариуцлага хүлээх шаардлага гарна. Үүнийг хүлээж авахад бэлэн байгаарай.

Нум 

Хүндхэн долоо хоног хүлээж байна. Ажил дээрээ дарамт шахалтад өртөнө. Гэрт ч бас толгойн өвчин үүсгэх зарим нэг асуудал байна. Зүгээр л тайван байхыг зөвлөж байна. Ажил дээр таагүй байдал үүсэх ч ирэх долоо хоног хүртэл тэвчээрэй. Энэ долоо хоногт та мөнгөний хомсдолтой тулгарна. Долоо хоногийн сүүлээр найзуудаасаа тусламж авах ч энэ нь бүх зүйлийг шийдэхгүй гэдгийг санаарай. Хайр дурлалын амьдралд итгэлцлийн асуудал үүснэ. Хайртай хүнтэйгээ ширүүн маргалдахгүйг хичээгээрэй. Стресст өртөмтгий байх хэдий ч итгэл найдвараа бүү алдаарай.

 

Матар 

Үргэлж түрүүлж хөдөлдөгөө боль. Таны талаар юу бодож санадагаа эргэцүүлэн бодох завдал хүмүүст олго. Энэ долоо хоног олон талаар таны амьдралд эргэлт авчрах болно. Магадгүй ухаарлын долоо хоног ч байж болох юм. Карьер, ажил мэргэжлийн хувьд амжилттай байх ч гэр бүлийн амьдрал тийм ч таатай бус байна. Цалин тань өсч, гадаадад аялж магадгүй. Аливаа өөрчлөлтийг хэт сэтгэл хөдлөлгүйгээр хүлээж ав. Энэ долоо хоногт, ер нь ирэх сард мөнгөтэй холбоотой асуудал бараг үүсэхгүй. Таны хайхрамжгүй байдлаас болж хайртай хүнтэйгээ үл ойлголцоно. Хайртай хүнээ оройн зоогонд урь, удахгүй бүх зүйл сайхан болно. Эрүүл мэнд тийм ч сайнгүй байна. Толгой өвдөж, сэтгэл түгшинэ.

Хумх 

Юмс буруугаар эргэвэл сандарч тэвдэхгүй байхыг зөвлөе. Зоригтой гэдгээ харуулж, урагшил. Ажил мэргэжлийн хувьд гайхалтай боломжууд гарч ирэх ч гэр бүлийн хувьд зарим нэг асуудал байна. Бизнес эрхлэгчдийн эхлүүлсэн төсөл гайхалтай үр дүнгээ өгч эхэлнэ. Удирдах албан тушаалтан тань таны бүтээлч байдлыг сайшаана. Санхүүгийн байдал сайн байна. Бүх зүйл яг л бодсоноор тань байна. Та бүх зардлаа нөхөж чадна. Бага сага эрүүл мэндийн асуудал үүснэ. Идэж ууж буй зүйлсдээ анхаарахгүй бол хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал үүснэ. Хоолны хордлого болж ч магадгүй юм.

 

Загас 

Төгс төгөлдөр долоо хоног. Хайртай хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөөнө. Гэхдээ хүнд хэт амархан итгэх хэрэггүй. Карьераа өсгөх олон сайхан боломж гарч ирнэ. Сайн сайхан зүйлсэд төөрч зүг чигээ алдахгүй байхыг зөвлөж байна. Цалингаа нэмүүлж, урамшуулал ч авна. Санхүүгийн байдал сайн байна. Бүх хэрэгцээгээ хангаж чадахуйц хангалттай орлоготой байна. Өөртөө шинэ эд зүйл худалдаж авна. Гэхдээ төсөөлснөөсөө илүү орлого олж байгаа бол тэр тусмаа хуримтлалдаа анхаарал хандуулаарай. Хайр дурлалын амьдрал таатай байна. Гуравдагч этгээдэд хэт их итгэх хэрэггүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж