НАТО-гийн тэлэлтэд тээг болсон Турк

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

НАТО-гийн тэлэлтэд тээг болсон Турк

НАТО-гийн тэлэлтэд тээг болсон Турк

НАТО-гийн тэлэлт зогсонги байдалтай байна. Орос улсаас хөрш Украиныг түрэмгийлсний  дараа Швед, Финлянд улсууд АНУ болон Баруун Европын ихэнх хэсгийг багтаасан цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргасан. Гэвч энэ үйл явц гацаанд орлоо. Стокгольм дахь Туркийн элчин сайдын яамны гадаа өнгөрсөн долоо хоногт жагсагчид коран судрыг шатаасны дараа “Швед улс НАТО-д элсэх хүсэлтийнхээ талаар биднээс ямар ч сайн санааны  тусламж хүлээх хэрэггүй" гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Үүний дараа Финландын Гадаад хэргийн сайд шаардлагатай бол Шведгүйгээр тус холбоонд нэгдэж болно гэсэн санал дэвшүүлэв. Тэгвэл Турк яагаад НАТО-г өргөжүүлэхийг эсэргүүцэж байна вэ? Энэ нь Европ дахь дайнд хэрхэн нөлөөлж болох вэ?

ФИНЛЯНД, ШВЕД ХОЁР ЯАГААД НАТО-Д ЭЛСЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА ВЭ?

Нэг үгээр бол Орос. Финлянд улс Оростой урт газраар хиллэдэг бөгөөд Швед нь Оросын Тэнгисийн цэргийн хүчний ихэнх хэсэг нь  үйл ажилллагаа явуулдаг Балтийн тэнгисийн дээр нь байрладаг. Гэхдээ хоёулаа аль аль нь цэргийн эвсэлд нэгдэхийг эсэргүүцэж, 2022 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөр хөрш болох Украин руу довтлох шийдвэр гаргах хүртэл хүйтэн дайны туршид албан ёсоор төвийг сахисан байр суурьтай байсан. Гэхдээ "Скандинавын орнуудад НАТО-гийн гишүүнчлэлийг дэмжих олон нийтийн дэмжлэг дайн эхэлснээс хойш бараг нэг шөнийн дотор нэмэгдсэн" гэж Axios мэдээлэв. Хоёр улс 2022 оны тавдугаар сард хамтран гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан.

Тухайн үед Финландын Ерөнхий сайд Санна Марин “Орос улсаас Украин руу дайрснаар бүх зүйл өөрчлөгдсөн. Оросын дэргэд энх тайван ирээдүй бий болно гэдэгт бид цаашид итгэж чадахгүй гэж би хувьдаа бодож байна" гэж мэдэгджээ.

НАТО нь шинэ улсуудыг элсүүлэхийн тулд эвслийн бүх улсын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байдаг.

НАТО дөнгөж 12 гишүүнтэй байхад энэ нь тийм ч том асуудал биш байсан бол одоо тус байгууллагад 30 гаруй орон багтаж байна.

Энэ нь аль ч улс өөрийн сонголтоор үйл явцыг удаашруулж, хориг тавьж чадна гэсэн үг. "НАТО-д элсэх нь хэзээ ч ийм хэцүү байгаагүй. Гэтэл одоо эвсэл маш том болсон тул та 30 өөр удирдагч, 30 өөр хууль тогтоох байгууллагыг санал нэгтгэх хэрэгтэй болдог тул энэ нь асуудлыг улам хүндрүүлж байна гэж Атлантын Зөвлөлийн Кристофер Скалуба тайлбарлажээ.

Турк, Унгарын хооронд асуудал байгаа ч Унгарын өргөдлийг энэ жил батлах төлөвтэй байна. Харин Швед улсын тухайд  Турк дахь 100,000 орчим курд  үндэстний дунд терроризмтай тэмцэх ажилд илүү дэмжлэг үзүүлэх, сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх зэрэг асуудлыг Эрдоган “шантаажилж байна” гэж  ажиглагчид таамаглажээ.

"Financial Times" сонинд нэмж бичсэнээр, Туркийн зүгээс Шведийг Курдын ардын хамгаалах нэгдлүүдтэй (YPG) харилцаагаа таслахыг хүсч байна. Сири дэх Исламын улсын эсрэг кампанит ажлыг удирдаж байсан Курдын цэргүүд 1980 оноос хойш Туркийн засгийн газрын эсрэг бослого, тэмцэл хийж буй Курдистаны ажилчны намтай (PKK) холбоотой байдаг.

Швед улс нь эдгээр  бүлгээс “зайгаа барихыг” оролдож байгаа аж. Мөн Туркийн эсрэг зэвсгийн хоригоо цуцалсан байна. Гэхдээ Туркийн хайж буй сэжигтнийг шилжүүлээгүй байна.

АНУ ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?

Мэдээжийн хэрэг, АНУ нь  НАТО-гийн эвслийн эрх тэгш улсуудыг тэргүүлдэг тул Америкийн удирдагчид Швед, Финландын өргөдлийг батлахын тулд Турк улсад шахалт үзүүлнэ гэж та найдаж байна. Тэгвэл нэгдүгээр сарын дундуур АНУ, Туркийн албаны хүмүүс НАТО болон бусад "батлан ​​хамгаалах хамтын ажиллагааны" сэдвүүдийг хэлэлцэхээр уулзсан аж.

Турк улс нь АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” тийрэлтэт сөнөөгч онгоцны флотоо шинэчлэх хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн гэж “EuroNews” мэдээлэв. Гэхдээ энэ хүсэлтийг биелүүлэх нь тийм ч хялбар биш байж магадгүй гэж Америкийн дуу хоолой мэдээлжээ. Тодруулбал,  Конгресс Туркт сөнөөгч онгоц худалдахыг дэмжих ёстой бөгөөд НАТО-г өргөжүүлэх нь үүний цорын ганц нөхцөл биш юм. Нөгөө талд АНУ  Туркийг Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулахгүй гэсэн амлалт өгөхийг  хүсч байна. Энэ нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байгаа юм.

УКРАИНЫ ДАЙНД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

НАТО-гийн гацаа нь нь Европын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж “Bloomberg”-ийн редакторууд тайлбарлав.
"Украинд туслахад  эвслийн нөөц багадаж байгаа энэ үед хүсэлт гаргагч хоёр улс хоёулаа "их хэмжээний" батлан ​​хамгаалах хүчин чадалтай учир НАТО-д маш хэрэгтэй. Оросын удирдагчдын үзэж буйгаар хэдий удаан явцтай ч Финлянд, Шведийг элсүүлэх нь хэдийнэ  тодорхой зүйл гэнэ. Украин дахь Оросын тэргүүн генерал Валерий Герасимов цэргийн салбарт хийхээр төлөвлөж буй шинэчлэлд "Умард Атлантын цэргийн эвслийн Финлянд, Швед рүү тэлэх хүсэл эрмэлзэл"-ээс үүдэлтэй заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгджээ.

ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?

Ирээдүйн үйл явдал бас л ээдрээтэй. Финляндын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто өөрийн улсыг Швед улсгүйгээр НАТО-д элсэхийг санал болгосныхоо дараа саналаа "буцаан татсан" гэж мэдээлсэн. “Ассошиэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр аль ч улсын албан тушаалтан энэ холбоонд нэгдэх эсэх талаар анх удаа "эргэлзсэн” нь энэ аж. Хэсэг хугацаанд шийдвэр гарахгүй байж магадгүй гэж Уолл Стрит сэтгүүл  мэдээлжээ. Гэхдээ  Турк улс магадгүй тавдугаар сард болох үндэсний сонгууль болох хүртэл НАТО-г өргөжүүлэхийг албан ёсоор зөвшөөрөхгүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж