Үхрийн мах 15000-17500 төгрөгийн үнэтэй байна | News.MN

Үхрийн мах 15000-17500 төгрөгийн үнэтэй байна

Үхрийн мах 15000-17500 төгрөгийн үнэтэй байна

Үхрийн мах 15000-17500 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт хүнсний гол бүтээгдэхүүн болох мах, гурил, хүнсний ногооны үнийн судалгааг хийжээ. Судалгаагаар  үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 15969 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13679 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.77 хувиар, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор”, “Хар хорин” захууд хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.5 хувиар, хонины цул махны үнэ 1.3 хувиар өссөн. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” “Хархорин” Худалдааны төвүүдэд хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” Худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:  

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2400-2800 төгрөг, 1-р зэргийнх 2000-2350 төгрөг, 2-р зэргийнх 1249-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ  2200-2400 төгрөг, 1-р зэргийн гурил 1920-2100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2060-2200 төгрөгийн үнэтэй байна. “M-Mart” Супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2060 төгрөгөөр, харин “Cансар” Супермаркет, “Саруул” худалдааны төв,  “Оргил” худалдааны төв гэх мэт газрууд хамгийн өндөр үнээр буюу 2200 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ:

Монгол төмсний үнэ 1.8 хувиар өсч 1 кг нь 1516 төгрөг, монгол луувангийн үнэ 1.7 хувиар өсч 2439 төгрөг, монгол байцааны үнэ 1.0 хувиар өсч 2295 төгрөг, хүрэн манжингийн үнэ 0.4 хувиар буурч 2 951 төгрөг, монгол сонгино үнэ 3.1 хувиар өсч 3058 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-29 202.131.238.26

үхэр 10500 байгаа шүү хөе бөөний үнэ

Avatar

зочин 2023-01-29 122.201.19.190

мал аж ахуйн орон байж ядаж махны үнэ 5000 байх ёстой төр засаг нь иймхэн юм зохицуулж чадахгүй яаж энэ монгол улс өндөр хөгжилтэй болох вэ сайхан хөгжил яриад ч хэрэггүй

Avatar

DR LUCIEN 2023-01-29 185.225.235.234

Өдрийн мэнд Эрхэм донор минь
Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг 29В Сент Стив Медикалын №29В эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт хэрэгцээ их байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. Road, Bangalore INDIA, 21-ээс дээш насны хандивлагч Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: +19083082601 эсвэл 917050494622, энэ нь хүүхдийн тоглоом би

Avatar

INVESTOR BANK 2023-01-29 185.225.235.234

Бидэнд хөрөнгө оруулалт хийж ашиг олох боломжтой сайн бизнес, хэрэгжих боломжтой төслүүд яаралтай хэрэгтэй байна. Хэрэв танд түншлэл хэрэгтэй сайн бизнес байгаа бол SUPPORT@ECTBANKS.COM цахим шуудангаар илгээнэ үү.

Avatar

иргэн 2023-01-29 192.82.87.224

Худал мэдээлэл тараахаа болино уу. Үхэр хаа сайгүй 11000-14500 хооронд байна л ээ. Саруул зах угаас тийм дибил зах үнэ нь өндөр байдаг. Хонь 7600-8500 хооронд харин шинэ нойтон мах гэж нэрлэсэн мах 9000-10500 гэж байна л ээ. Ногоо гурил будаа тогтвортой байна л э ганцхан задгай шингэн сүү үйлдвэрүүдийн шингэрүүлж сэргээсэн хуурай сүү 400-600 төгрөгөөр өссөн байна л ээ. Сүү бодвол цагаан сар гээд өсөж байгаа бололтой.

Avatar

Зочин 2023-01-29 66.181.160.90

энэ бол монгол хүмүүс худалч хулгайч шуналтай хүн болсоны тод жишээ

Avatar

Зочин 2023-01-29 192.82.92.204

хөдөө аж ахуйн эх орон гэчихээд махаа идэж чадахгүй иймч арчаагүй байх гэж… ер нь монголд ардчилал гэдэг юм тохирохгүй юм байна дөө… ардчилал эхэлсэнээс хойш ядуурал ихэссэн үү гэхээс буугаагүй байх….

Avatar

Зочин 2023-01-29 122.201.21.139

Хүмүүс эрүүл мэндээ бодоод үхрийн мах их хэрэглэж байна. Хонины мах холестрин ихтэй учир хүмүүс үхрийн мах руу хошуураад үнэ нь өндөр байгаа юм. ЗГ үхрийн махыг экспортод гаргахгүй байгаа нь зөв шүү. Дотооддоо үнэд хүрч быагаа нь малчдад ч ашигтай. УИХ-ын гишүүн Пүрэвдорж үхрийн махыг экспортод гарга гээд л баына лээ. Хорлонтой санал шүү.

Avatar

Зочин 2023-01-29 103.26.193.77

7хувьцааны мөнгө гээд орилоод байхаар үнэ нь өсөөд биз

Avatar

Зочин 2023-01-29 202.126.88.106

хонь ялгаагүй л үнэтэй байгаа. яадаг юм бэ кг нь 20, 30к болгох хэрэгтэй тэгвэл хурдан мөнгөжих хүсэлтэй улс их баярлана. гол нь хүмүүсийн дийлэнх нь мах авахгүй болно

Avatar

Зочин 2023-01-29 66.181.161.128

пээ базарвань ямар аймар үнэ вэ

Avatar

Зочин 2023-01-29 202.179.21.239

Нүцгэлээч. Жагсах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-29 64.119.27.103

Мах идэхийг эсэргүүцэж ЖАГСААЧ ЭЭ ! Махнаас гарцгааяа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж