Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хорооллыг 2023-2028 онд барихаар болжээ. Тодруулбал, орлогод нийцсэн орон сууц барих энэхүү төсөлд “Сайхан төмөрт” ХХК шалгарч, сонгогдсон талбарт өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1764 айлын орон сууц, 320 хүүхэд хүлээн авах сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барихаар болж буй аж.
Нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд хэрэгжүүлэх энэхүү төсөлд шаардлагатай цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийсэн юм байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас өнгөрсөн Баасан гаригт орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, цаашид талууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн орон сууцны корпорацид олгожээ.
Бараг 20 шахам жил болох гэж буй энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл Улаанбаатар хотын алслагдсан хороодыг хөгжүүлэх Засгийн газрын төлөвлөгөө нэг алхмаар урагшилна гэсэн үг юм. Нөгөө талдаа энэхүү төслөөр дамжуулж, яндангийн тоог бууруулах нь агаарын бохирдлыг багасгахад ч нэмэр болно.
Г.ХОРОЛ
zochin 2023-01-29 203.91.115.247
saihan tumurt gej sayhan l tumur zarj ehelsen gazar daa ENE tusul ch medehgui Zamrrah l baihdaa
зочин 2023-01-29 211.184.154.228
Уг нь 60000 айлын төсөл явж байсан юмсан. Яасыэ бол. Дэд бүтэц нь аль -?№" онд баригдаж дуусан үхмэл хөрөнгө болсон.
И 2023-01-29 192.82.73.5
ганц компани хэдэн жил хийх болдоо !!!
Зочин 2023-01-29 82.132.227.78
1764 айлын орон сууцанд 350 хүүхдийн сургууль төлөвлөжээ. 1765 айлын дор хаяж 1000 айл нэг хүүхэд сургуульд явна гэхэд 350 хүүхдийн сургуульд хоёр ээлжээр хичээллэхэд 700 хүүхэд нь сурах боломжтой бусад 300 хүүхэд хот руу явж сурах уу ?! 350 хүүхдийн сургууль дор хаяж хоёрыг төлөвлөхгүй бол тэр холоос хот явах амаргүй шүү дээ. багаар бодсон тоо шүү дээ нэг айл 2 хүүхэд сургуульд явна гэвэл замаа алдсан юм болох нь байна шүү дээ.
МОНГОЛ ХҮН 2023-01-29 202.179.25.30
1764 АЙЛЫН ОРОН СУУЦАНД 150 ХҮҮХДИЙН ЦЭЦ"РЛЭГ АРАЙ ЮУ? 150 БИШ БАЙЛГҮЙ ДЭЭ? ХҮНЭЭ НЭМ ГЭЭД БАЙХ .ТЭГСЭН 150 ХҮҮХЭД ГЭХЭЭР ТӨРЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ҮГҮҮ. ЭНЭ БАЙРШИЛД ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭЭД ӨӨР ГАЗАР ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГЛӨӨ ЮУ??? БАГА СОЛИОРООРОЙ.
- -blrc# 2023-01-29 172.58.59.7
cm!n
INVESTOR BANK 2023-01-29 185.225.235.234
Бидэнд хөрөнгө оруулалт хийж ашиг олох боломжтой сайн бизнес, хэрэгжих боломжтой төслүүд яаралтай хэрэгтэй байна. Хэрэв танд түншлэл хэрэгтэй сайн бизнес байгаа бол SUPPORT@ECTBANKS.COM цахим шуудангаар илгээнэ үү.
Санал 2023-01-29 202.9.41.29
Сургууль цэцэрлэгийн тоо цөөхөн биш үү
Зочин 2023-01-29 82.132.227.78
харин тийм ээ. баригдаагүй байгаа ч гэсэн арай л цөөхөн хүүхдийн сургууль цэцэрлэг төлөвлөж дээ
ХАТАН ЭЭЖ 2023-01-29 49.0.140.26
модон толгой хотийн дарга энэ талаар бодож чадахгүй байгаа
ДОРЖ 2023-01-29 192.82.81.131
1700 АЙЛ БОЛ АРАЙ Л ЦӨӨН БАЙН. НЭГМӨСӨН БҮХ БАРИЛГЫН КОМПАНИУДАД ЗУУН МЯНГАН ГА Г ҮНЭГҮЙ ӨГ. ТЭГВЭЛ ГЭР ХОРООЛОЛ ЦӨӨРНӨ. ИЙМЭРХҮҮ НҮД ХУУРСАН БАЛИАР ЮМ АА БОЛИОЧ МАНЫ ХУЛГАЙЧУУД АА. АЖИЛ ХИЙСЭН ЦАРАЙЛЖ ДАРААГИЙН ТОМ ТӨСЛӨӨ НУРААГААД БАЙХ ЮМ.
Зочин 2023-01-29 64.119.23.87
SHUTIS-iin campus barina gej olgood daraa ni deeremdeed avchihsan gazar shd.
Зочин 2023-01-29 192.82.70.134
улныханд зориулсан гээд биччихээ
Үлгэр 2023-01-29 64.119.26.45
Үлгэр дууссан хойно
Зочин 2023-01-29 192.82.80.106
сайхан Төмөрт ХХК хэн гэдэг даргад хамааралтай вэ, хулхиддаггүй дарга бол яахав захиалга өгнө
Зочин 2023-01-29 122.201.21.190
Улныханаа тэнд цөлөх юмуу