Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 50 сая хүртэлх зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2023.01.29-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 50 сая хүртэлх зээл олгоно

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 50 сая хүртэлх зээл олгоно

Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор  нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэдэд жилийн 4.4-8.8 хувийн хүүтэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл олгож эхэлжээ.

Тус зээлийг хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10 сая хүртэл төгрөг, нөхөрлөл хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг, бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 50 сая хүртэл төгрөгийн хэмжээтэй 36 сарын хугацаатайгаар олгодог юм байна.

Ингэхдээ Улаанбаатар хотод  Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкаар жилийн 8,5-8,8 хувийн хүүтэй, хөдөө орон нутагт Төрийн банкаар 4,4 хувийн хүүтэйгээр олгоно. Иймээс зээлд хамрагдахыг хүссэн иргэд өөрийн харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандах юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж