“Чехэд алга болсон охины минь талаар мэдээ нийтлэхгүй байхыг хүсч байна”

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

“Чехэд алга болсон охины минь талаар мэдээ нийтлэхгүй байхыг хүсч байна”

“Чехэд алга болсон охины минь талаар мэдээ нийтлэхгүй байхыг хүсч байна”

Монгол Улсын иргэн Чех улсад сураггүй алга болж, тус улсын цагдаагийн газраас эрлийн ажлыг хийж эхэлсэн талаар гурав хоногийн өмнө Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Бодит нөхцөл байдал дээр юу болсон талаар тухайн эмэгтэйн ар гэрээс холбогдож тодруулахад “ГХЯ, ЭСЯ, Чех улсын цагдаагийн байгууллага бидэнтэй холбоотой ажиллаж байгаа. Сайтууд дээр маш их мэдээлэл гарч, олон нийтийн сүлжээгээр зураг болон бусад мэдээллийг тавьж нийтэлж байна. Үүнээс болж ээж, аавын маань санаа чилж, гэр бүлийнхнийх нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байгаа.

Бид цагийн зөрүүнээс шалтгаалж өөрсдөө ч тодорхой мэдээлэл аваагүй. Иймд хувь хүний нууцад хамааралтай мэдээлэл гаргахгүй байх, нийтэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сайтууд устгаж өгөхийг хүсч байна.

Манай гэр бүл албан ёсны мэдээлэл гараагүй, мөрдөн шалгах ажил дуусаагүй байхад хэнд ч мэдээлэл өгөхгүй. Асуудлын учир шалтгааныг мэдэхгүй байж охины минь талаар ташаа мэдээлэл гаргахгүй байхыг ээж болон гэрийнхэн нь хүсч байна” гэлээ.

News.mn сайт Чех улсад сураггүй алга болсон гэх эмэгтэйн талаар ГХЯ-наас өгсөн албан мэдээллийг зөвхөн нийтэлсэн бөгөөд бусдын нууцад хамааралтай мэдээллийг гаргаагүй болно. Тиймээс ар гэрийнхнээс нь тайлбар авч дараах мэдээллийг тодруулан хүргэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж