Сэтгүүлчийг хөнөөхийг завдсан хэрэгт 3 хүнийг яллажээ

Хуучирсан мэдээ: 2023.01.29-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийг хөнөөхийг завдсан хэрэгт 3 хүнийг яллажээ

Сэтгүүлчийг хөнөөхийг завдсан хэрэгт 3 хүнийг яллажээ

АНУ-ын Хууль зүйн яам Иран гаралтай америк сэтгүүлчийг хөнөөхөөр завдсан гэх гурван этгээдийг ялласан талаар мэдээлэв. Нью-Йорк дахь холбооны шүүхээс Ираны иргэн 43 настай Рафат Амиров, Чех-Словенийн иргэн 38 настай Полад Омаров, Нью-Йорк хотын иргэн 24 настай Халид Мехдиев нарыг мөнгө угаасан, хөлсний аллага үйлдсэн хэргээр буруутган ялласан аж.

Гурван залууг цагдан хорьж, нэгийг нь АНУ-д шилжүүлэн өгөхийг хүлээж байгаа аж. Гурван шүүгдэгч нь Ирантай холбоотой Зүүн Европын гэмт хэргийн байгууллагын гишүүд болохыг шүүхийн баримт бичигт дурджээ.

Мехдиев өнгөрсөн жил Христийн Бруклины хороололд АК-47 загварын буу, олон арван сумтай явж байгаад  баривчлагдсан юм.

Иранд олон жил сэтгүүлчээр ажилласан Алинэжад 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан, хэлмэгдүүлэлтийн дараа эх орноосоо дүрвэсэн аж. Тэрбээр Ираныг шүүмжилдэг гадаад дахь перс хэлний сувагт ажилладаг.  2015 оноос хойш АНУ-ын санхүүжилттэй “Америкийн дуу хоолой” радиогийн перс хэлний гэрээт сэтгүүлчээр ажиллаж байгаа бөгөөд 2019 оны аравдугаар сард АНУ-ын иргэн болсон.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж