Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй дараах 3 автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Үүнд:
- ПАЗ-32053 маркийн 40-18УБҮ улсын дугаартай 2011 онд ОХУ-д үйлвэрлэж, ашиглалтад орсон 145427 км-ийн гүйлттэй 12 жил ашигласан.
- УАЗ-22069 маркийн 30-17УБП улсын дугаартай ОХУ-д 2008 онд үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон. 15 жил ашиглагдсан 242887 км-ийн гүйлттэй.
- УАЗ-22069 маркийн 40-13 УНҮ улсын дугаартай ОХУ-д 2012 онд үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон 11 жил ашиглагдсан 123967 км-ийн гүйлттэй.
Дуудлагын доод үнийг 1.5 сая төгрөгөөс эхлүүлж байгаа юм. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдрийн 11 цаг хүртэл Дотоодын цэргийн 805 дугаар ангид хүлээн авах болжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ