Төрийн өмчит компаниуд түмний хөрөнгөөр гараа угааж байхад нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж ирсэн Үндэсний аудитын газрынхныг УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх хаврын чуулганаар нээлттэй сонсголд оруулж, “шүүс”-ийг нь шахахаа мэдэгдээд байна.
Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт Үндэсний аудитын газар ажиллахдаа “Үндэсний аудитын газар нь хууль, тогтоомжуудын хэрэгжилтэд нэн ялангуяа төсөв, санхүүгийн чиглэлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан. Хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд Үндэсний аудитын газар мөн чухал үүрэгтэй оролцох ёстой хэдий ч хангалтгүй ажиллаж байна. Төрийн өмчит компаниудад олон тооны зөрчил гарсаар байхад аудитын байгууллага тун хангалтгүй ажилласан. Тиймээс ирэх хаврын чуулганаар Үндэсний аудитын газрын тайланг нээлттэй сонсгол хэлбэрээр авч хэлэлцэнэ” гэсэн юм.
УИХ-ын хувьд одоогоор хоёр ч томоохон нээлттэй сонсгол зохион байгуулаад буй. Тодруулбал, нүүрсний хэрэгтэй холбогдуулж, өнгөрсөн оны сүүлээр нээлттэй сонсгол зохион байгуулсан бол Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбогдуулж, таван өдөр үргэлжилсэн нээлттэй сонсгол зохион байгуулсан юм.
Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" компанид гэхэд л санхүүгийн олон зөрчил байсан нь Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор тодорхой болсон. Уг нь Үндэсний аудитын газар нь жил бүр төсөвт байгууллагууд болоод төрийн өмчит компаниудад шалгалт хийж, төсөв, хөрөнгийг зүй ёсны зарцуулж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Гэвч зөрчлийг илрүүлж чаддаггүй юу, эсвэл өөр шалтгаан байна уу нүүрсний гэх хэргээс эхлээд дуулиантай асуудлууд нь төрийн өмчит компанид хамаарах болсон.
Г.ХОРОЛ
Зочин 2023-01-29 202.126.89.11
Аудит ирлээ гээд ширээ засаад , Үнэтэй виски авчруулаад л хэд хоног дайлж цайлдаг ш дээ, Ажилчид их ядардаг, Хоол унд, Архи дарс их зөөдөг, Тэгээд дарга нар л юм хумсыг нь өгч аргалдаг юм шиг байгаа юм,
иргэн 2023-01-29 103.136.254.8
Энэ газрыг татан буулгах хэрэгтэй авилга хээл хахууль холбогддог газар. шинээр хууль баталж, аудитын компани нь хариуцлага хүлээдэг болгож төрийн бүх секторыг аудит хийлгэдэг болгох хэрэгтэй. Аудит хийсэн компани ямар нэг байдлаар мэдээлэл нуусан, авилгатай холбогдсон тохиолдолд ажиллах эрхийг нь хасаж эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Төр эндээс эхэлж ажлаа цэгцлэх хэрэгтэй.
Зочин 2023-01-29 122.201.22.2
ШҮҮХ БАГАДНА. ТАТАН БУУЛГА. ҮҮРЭГ ЧИГЛЭЛ НЬ ТОДОРХОЙ БУС ХЯНАЛТ. БААХАН ЦААС УХАЖ ТОМ ТОМ ТАЙЛАН ҮЙЛДДЭГ ӨӨР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ҮР ДҮН БАЙХГҮЙ ГАЗАР БОЛНО.
Зочин 2023-01-29 66.181.184.180
Үндэсний АГ ыг татан буулгаж УИХ дэргэдээ Төрийн хянан шалгах хороог бие даалган байгуулөх хэоэгтэй 1994-2001 он хүртэл тийм бсан шүү .ХӨНГУ ын туршлагаар анх байгуулж ысан юм үр дүнтнй ч бсан
Зочин 2023-01-29 66.181.184.180
Татан буулгаа хэрэгтэй.Жавзмаа гэу нэг буг олон жил бусдйг дарамталж шантаажилж Албаны эрх мэдлээ урвуулөн ашиглаж хувиа бөөцийлдэг нөхөр бсан. Тэо нөхөр арга заль хэрэглэж гадагшаа явахдаа нутгийнхаа Раднаа гэж нэг тэнэг нбхрийг орондоо тавиулж араа хамгаалуулсан бдаг.
Зочин 2023-01-29 192.82.89.51
Занданбат гэж юу ч хийддэггүй, тэрүүхэн тэндээ тансагласан нөхөр шууд огцрох ёстой. Юу ч хийдэггүй учраас шүүмжлэлд өртддөггүй аргаар ажилладаг, шууд зайлуулах.
БЗД-ийн иргэн ... . 2023-01-29 45.117.35.1
А.Зангад гэж нэг бүтэлгүй …хувийн ИХЭЭХЭН сонирхолтой өлөн нүдтэй этгээд байсан …Шалгагдаад далд орсон уу… Арай одоо тэнд ажилладаг юм биш биз дээ… Ер нь бүтэлгүй газар ..бүтэлгүй нөхөд үүрлэсэн газар ТАРААХАД үгүйлэгдэхгүй ..газар …Тэнд ажиллагсдыг харин ..Цагдаа ..Тагнуул… Прокурор шалгахад тун гэмгүй… НӨГӨӨ ТӨРИЙН өмчийн кампаниас чинь ЦАЛИН авч …МАШИН унадаг гээд л бодчих доо….Баримт бий ШҮҮ…
иргэн.. 2023-01-29 45.117.35.1
МАН намынханыг АУДИТын газраас чөлөөлж явуулаач ээ…. Сонгон шалгаруулалт явуулж ажиллагсдыг нь даргыг нь сонгох …Эсвэл бүүр тараагаад байрыг нь ДУУДЛАГААР зарж тэтгэвэр нэмээч ээ…
Зочин 2023-01-29 192.82.80.150
Төрийг цомхон болго учралын хуулийг зогсоо хүрэлсүхийн фракцыг одоо тараа ардын намыг төрийн эрхнээс буулга
Судлаач 2023-01-29 66.181.179.241
Аудитыг эрх баригчидийн захиалгаар хийгээд хүссэн дүгнэлтээ гаргуулаад хүнийг ажлаас халдаг хоцрогдсон арга барил хавтгай болжээ. Боловсролын сайд энхамгалан ийм аргаар ажилладаг нөхөр. Хэдэн их сургуулиудын захирлуудыг халж солиод тоглож дууслаа. Дандаа эрх баригчидийн цүнх баригчидийг томилж бна. Бас хахуул авч байгаа шүү.
АЛТАА 2023-01-29 59.153.115.77
Zandan darga estoi zob ajillalaa8 uneheer muu ajillaj baisan ucnir ene ih hulgai garlaa snuu dee
Зочин 2023-01-29 202.126.90.9
цэцийн хорооны гишүүдийг шинэчлэх шалгах хэрэгтэй байна
Зочин 2023-01-29 103.26.193.232
Сонсголоор ярих нь зов Энэ олон хулгайг аудит яагаад мэдээгуй вэ гэдэгт хариулах естой Эрх мэдэл хурэхгуй байгаа бол тэрийгээ бас ярь
Зочин 2023-01-29 103.161.242.162
Өөрсдийнх нь тависан тавиулууд л байгаашт. Төрийн албыг намууд л дампууруулсан
Иргэн 2023-01-29 66.181.161.51
ард түмнийг тойруулж төөрүүлж дуусахгүй юм аа, ийм баян улс орныг ийм хөгийн авч яваа улс төрчид их хурал ш тээ, ичиж үхмээр юм аа, бид ч гэж бид төөрөөл тойроод шоудуулаал
зочин 2023-01-29 211.184.154.228
Аудитын газар зөрчил илрүүлсэн ч арга хэмжээ авдаг газар биш. Шийтгэл оногдуулдаг, гйцэтгэдэг байгууллагуудаа чангаруул. Аудитын газрынхаа чиг үүргийг сайжруулаад дараа нь ярь даргаа.
Зочин 2023-01-29 122.201.22.2
НЭН ДАРУЙ ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ ГАЗАР БОЛ аудитын ерөнхий газар юм. үүрэг чиглэл нь бүрхэг. нүсэр том аппарат. болсон болоогүй тайлан үйлднэ. за ер татан буулгавал зохиноо.
Зочин 2023-01-29 66.181.185.192
AJILA HIIDEGUI AVILGA AWDAG TATAH BUULGA
Зочин 2023-01-29 192.82.80.106
аудит зохих ёсоор ажиллаж байна гэвэл үгүй, тэд санхүүгийн хяналт шалгалт л хийдэг.
аудитыг зохих ёсоор ажиллуулахын тулд хуульд нь өөрчлөлт оруул.
акт албан шаардлага өгдөг эрхийг хам.
үндсэн бүрэлдэхүүнд нягтлан бодогч мэргэжилтэй хүнийг 30 хувь хүртэл бууруул
Тэнэг занданшатар 2023-01-29 66.181.191.149
Аудитын байгууллагынхаа учрыг олоогүй яваа юм биш үү ?
Аудит бол санхүүгийн мэргэжлийн хяналт биш !
Зочин 2023-01-29 64.119.27.103
Аа тэгвэл Аудит гэдэг маань авилагыг өөгшүүлдэг газар юм уу, хамаа айн ?!
иргэн 2023-01-29 43.242.243.194
"МОНГОЛ БАНК"-ыг нээлттэй сонсголд оруулж хувьдаа ББСБ-тай дарга нарыг зайлуулж, инфляцийг барьж чадаагүй Лхагвасүрэнг огцруулах хэрэгтэй. УИХ-ын даргыг шүдтэй, шүдгүй арслангийн аль нь болохыг харж л сууя даа.
Зочин 2023-01-29 104.28.70.138
Ih hurlin darga ayditin mon chanarig oilgoogyi ym baina. Poproh yahav hyanaltin baiguullaga bish gedgiig mededgyi baidag ni haramsaltai. Harin jinhene hyanalt shalgaltin baiguullagaa tatan buulgasan shyy dee. Er ene ulsad bodlogo gej ym baina uu. Heden amitan oroidoo suuj arhi uuj baihdaa yarisan ymaa huuli bolgood baival uls oron chin sohorloo shyy
Иргэн 2023-01-29 103.57.92.242
Үндэсний аудитын газраа дэргэдээ ав. Занданшатараа. Иргэдийн төлөөллийн байгууллага ганцаараа зандан байгаад байж болохгүй.
А.Зангад 2023-01-29 192.82.82.58
Энэ бол аудитын хараат бус байдалруу довтолсон улстөрийн халдлага мөн. Олон улсын түвшинд ийм зүйлийг өөрөөр үнэлэх боломжгүй. УИХ томилсон Ерөнхий аудитортойгоо хариуцлага ярихыг би үгүйсгэхгүй. Харин хөндлөнгийн аудит хийдэг аудитын байгууллагын хараат бус байдалруу халдаж үл болно.
иргэн 2023-01-29 49.0.139.234
Хараат бус байдал, мэргэжлийн чадамжгүй байдлаа нуух хоёр өөр л дөө. Хараат бус байдал муу юмны бамбай биш л дээ.
Зочин 2023-01-29 192.82.80.106
санал нийлж байна.
аудитын хүний нөөц нягтлан бодогч нараас бүрэлдсэн нь асуудал дагуулж байж болзошгүй.
ogtsoroochee 2023-01-29 64.119.22.35
uchrall zandanshatar ogtsroosoi..
rusiin hulgaichidaas ehornoo chuluulye
Зочин 2023-01-29 64.119.27.103
Хараат бус гээд л чам шиг хүн шантаажилж хахууль идээд л сууж байх нь зөв юм уу ?
Зочин 2023-01-29 64.119.25.127
Аудиторууд нь бүгд МАН-ын тавиулууд байхад яаж хараат бус байхав дээ.