Маргааш хичээл эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.29-нд нийтлэгдсэн

Маргааш хичээл эхэлнэ

Маргааш хичээл эхэлнэ

Орон даяар маргаашнаас /2023.01.30/ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл эхэлнэ.

Өвлийн нэгдүгээр улирлын амралт 2022 оны арванхоёрдугаар сарын 19-өөс эхэлж, 40 гаруй хоног амраад ийнхүү хичээл эхлэх болж байна. Олон нийтийн зүгээс “Долоо хоногоор сурагчдын амралтыг хойшлуулмаар байна” гэдэг саналыг илэрхийлсэн. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хичээлийг хойшлуулахгүй, хугацаанд нь эхлүүлнэ” гэдгээ мэдэгдээд буй.

Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид суралцаж буй.

Боловсролын ерөнхий газраас хоёрдугаар хагас жилийн хичээл эхлэхтэй холбогдуулж, уриалга гаргаад байна. Уриалгад "Сурагчид та бүхэн хичээн суралцаж, сурлага, хөгжил, төлөвшилдөө шинэ ахиц гаргаарай. Сургууль, багш бүр сургалтын чанар, хүүхдийн хөгжил, хамгаалалд шинэ арга зүй, менежментийн шинэ хандлагыг нэвтрүүлэн хичээж ажиллах болно. Эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ хичээл зүтгэл, ахиц хөгжил бүрийг дэмжиж, хамтран ажиллаарай" хэмээжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж