Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2023.01.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.01.29/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын төлөвийг хүргэж байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр.  Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлшиж, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31…-36 градус, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -18…-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18..-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3…+2 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж