Талибан: Эмэгтэйчүүдийг их сургуульд элсэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2023.01.29-нд нийтлэгдсэн

Талибан: Эмэгтэйчүүдийг их сургуульд элсэхийг хориглов

Талибан: Эмэгтэйчүүдийг их сургуульд элсэхийг хориглов

Афганистаны Талибан бүлэглэл өнгөрсөн сард эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хориглосон. Тэгвэл тус улсад өнөөдөр эхэлж буй их сургуульд элсэх шалгалтанд эмэгтэйчүүдийг оролцуулахгүй байх бичгийг хувийн сургуулиудад илгээжээ.
Талибуудын удирддаг засгийн газрын дээд боловсролын сайд Нида Мохаммед Надим их, дээд сургуулиудад хүйсийг холихоос урьдчилан сэргийлэхийн тулд хориг шаардлагатай гэж мэдэгдэв. Түүнчлэн тэрбээр их сургуульд заадаг зарим хичээл нь исламын зарчмуудыг зөрчиж байна гэж тэрбээр үздэг байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд шийдвэрлэгдсэний дараа их, дээд сургуулиуд эмэгтэйчүүдэд зориулж дахин нээгдэнэ гэж тэр телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Талибанчууд охидыг дунд болон ахлах сургуульд сургах талаар ижил төстэй амлалт өгч, дүрэмт хувцас, тээврийн хэрэгсэлтэй холбоотой "техникийн асуудлууд" шийдэгдвэл хичээлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм. Гэхдээ охид зургадугаар ангиасаа хойш сургуульд явахгүй  хэвээр байна.

Дээд боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч Зиаулла Хашми Бямба гаригт хэлэхдээ, хувийн их дээд сургуулиудад эмэгтэйчүүдийг элсэлтийн шалгалтанд оруулахгүй байхыг сануулсан захидал илгээсэн байна. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Захидалд эмэгтэйчүүд "бакалавр, магистр, докторын түвшний элсэлтийн шалгалт" өгөх боломжгүй бөгөөд хэрэв ямар нэгэн их сургууль уг зарлигийг зөрчвөл "зөрчил гаргасан этгээдийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авна" гэж анхааруулжээ. Уг захидалд хувийн их дээд сургуулиудын оюутны асуудал хариуцсан төрийн албан хаагч Мохаммад Салим Афган гарын үсэг зурсан байна.

Элсэлтийн шалгалт нь зарим мужид өнөөдөр эхэлсэн бол Афганистаны бусад хэсэгт хоёрдугаар сарын 27-нд эхэлдэг. Афганистан даяар их, дээд сургуулиуд улирлын ялгаатай байдлаас шалтгаалан өөр улирлын хуваарийг баримталдаг.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж