Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан “Эко констракшн” ХХК-ийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд Мягмарын Бадарч үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Маргааш буюу нэгдүгээр сарын 29-ний 12:00 цагааас Малчин телевизийн 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай. Тус барилдааны түрүү бөх дөрвөн сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардана.
Холбоотой мэдээ