Хуучирсан мэдээ: 2023.01.28-нд нийтлэгдсэн

Өнөөдөр юу үзэх вэ?

Амралтын өдрөөр аятайхан тоглолт, ямар үзвэр үзэх вэ гэж бодож байна уу? Тэгвэл амралтын өдрөөр анхаарч үзэх үзвэрүүдийг танилцуулж байна.

"ТАЛ НУТГИЙН МӨСӨН ШОУ"

Тэгвэл өнөөдөр Монгол Улс болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Тэшүүрийн холбооноос анх удаагаа "Тал нутгийн Мөсөн шоу"-г Япон улсын Тэшүүрийн холбоотой хамтран "Степп Арена" мөсөн ордонд өнөөдөр, маргааш хийж байна.

"СЫЧУАНЫ САЙН ХҮН"

Улсын драмын Эрдэмийн театрын тайзнаа Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг болох "СЫЧУАНЫ САЙН ХҮН" жүжиг өчигдрөөс эхлэн дахин амилжээ.  Жүжгийн  Ерөнхий найруулагч-Э.Ёндоншарав /СТА/, Ерөнхий зураач -Анна Гребенникова, гол дүрд Шэн Ти – Шуй Та -Т.Хулан /СТА/, Ян Сун -Н.Ялалт /СТА/ нар тогложээ:
"ЗОХИОЛГҮЙ АМЬДРАЛ"

"Зохиолгүй Амьдрал" супер комеди шоу жүжиг СТӨ-ний тайзнаа тоглогдоно.  Уг жүжиг нь 100 гаруй жилийн өмнөх Америкад өрнөж буй үйл явдлыг харуулдаг юм. "Харин бид Монголын тайзнаа буулгахдаа орчин үе тэр үе 2-н дундажлан хувцас дизайныг нь шинэчлэн гаргасан" гэж тус бүтээлийг дахин амилуулж буй "Х-Түц" продакшнийн хамт олон ярьжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж