Жагсагчид МҮОНРТ-д өгсөн шаардлагын хариугаа нэхэв

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Жагсагчид МҮОНРТ-д өгсөн шаардлагын хариугаа нэхэв

Жагсагчид МҮОНРТ-д өгсөн шаардлагын хариугаа нэхэв

Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэд энэ сарын 3-нд Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд хулгайчдад хариуцлага тооцох мэдээ, мэдээллийг долоо хоногт 2-3 удаа нэвтрүүлж өгөх хүсэлт тавьжээ. Гэвч гурван долоо хоног өнгөрсөн ч тус газраас ямар нэгэн хариу ирээгүй байна.

Жагсагчдын төлөөллийн хэлж байгаагаар “Энэ сарын 3-нд шаардлага хүсэлтээ өгсөн. МҮОНРТ бол нийтийн өмч. Харамсалтай нь удирдлагууд нь солигдож байгаа учраас бидний шаардлагад хариулах завгүй байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, ерөнхий захирал нь шинээр томилогдож байгаа учраас нийтлэл нэвтрүүлэг, мэдээ дамжуулалтын талаар тов гарах боломжгүй. Ирэх долоо хоногт нэгдсэн байдлаар хариу өгнө гэсэн. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох мэдээллийг гаргаж байгаа ч МҮОНРТ-ын статусыг харвал илүү түлхүү мэдээлэх боломжтой.  3-15 хуудастай шаардлагуудын хариуд тоймтой хариулт нэг ч өгөөгүй. Тиймээс хариуцлага тооцох хүртэл ядаж олон нийтийн статустай хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг дамжуулж өгөхийг хүсч байна.

Иргэдийн эрх ашиг, нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох асуудал нийгмийн өөр нэг сенсациар дарагддаг жишиг тогтлоо.

Нэрс зарласан ч хариуцлага тооцохгүй байгааг бид хардаж байна. Тиймээс жагсагчдын төлөөлөлтэй холбогдох хүмүүс уулзаж дахин мэдээлэл өгөх хэрэгтэй” гэлээ.

Төв талбайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн нүүрсний хулгайчидтай тэмцэх иргэдийн жагсаал 22 хоног үргэлжилж суултаа өндөрлүүлсэн. Гэхдээ шаардлагаа цуцлаагүй гэдгийг ийнхүү мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж