Оюутны хөгжлийн зээлийн хүсэлтийг I сар дуустал авна

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Оюутны хөгжлийн зээлийн хүсэлтийг I сар дуустал авна

Оюутны хөгжлийн зээлийн хүсэлтийг I сар дуустал авна

Монгол Улсын их, дээд сургуульд жилд дунджаар 30-40 мянган суралцагч элсэн ордог. Тэдгээрийн 25-30 хувь нь оюутны хөгжлийн зээл буюу сургалтын төлбөрийн зээл авч суралцах шаардлагатай байдаг аж. Зээлийн санхүүжилтээс шалтгаалж голч оноо, дүн хүрсэн ч квотоос хэтэрсэн шалтгаанаар тэнцэж чадахгүй олон оюутан бий. Тиймээс дүнг харгалзаж дараагийн улиралд зээлийг үргэлжлүүлж олгох эсэхийг шийддэг байна. Энэхүү зээлээр суралцах хүсэлтэй оюутнуудын өргөдлийг энэ сарын 30-ныг дуустал салбар сургуулиуд нь авч байгаа аж.

Одоогоор Боловсролын зээлийн сангийн мөнгөөр суралцаж төгссөн 14 мянга гаруй төгсөгч зээлээ эргэн төлөөгүй байна. Дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад төрөөс хоёр төрлийн дэмжлэг үзүүлдэг. Нэг нь буцалтгүй тусламж, нөгөө нь оюутан хөгжлийн зээл.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгох зохицуулалттай. Мөн тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэнд оюутны хөгжлийн зээлийг олгодог журамтай. Монгол Улсын Их сургуулиас дараах мэдээллийг гаргасан байна.

Оюутны хөгжлийн зээлээ сунгах суралцагчдын анхааралд:

2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал /хаврын/-д “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ээр үргэлжлүүлэн сурах голч онооны болзол хангасан (бакалавр 2,8; магистр, доктор 3,2) оюутнууд хариуцсан сургуулийнхаа мэргэжилтэнтэй утсаар холбогдож мэдээллээ өгнө үү. Мөн тэргүүлэх чиглэлээр суралцдаг болзол хангасан оюутнууд шинээр хүсэлтээ гаргаж болно. (Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 7 дугаар тогтоолын 2-р хавсралтын дагуу Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил багтсан)

Дээрх шаардлагыг хангаж буй оюутнууд зээлд хамрагдах хүсэлтээ 2023 оны нэгдүгээр сарын 17-31 хүртэлх хугацаанд салбар сургуульдаа өгөх боломжтой байна.

Буцалтгүй тусламжаар сурдаг оюутнуудын хувьд:

2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын голч онооны болзол  хангасан, үргэлжлүүлэн  БЗС-ийн буцалтгүй тусламжаар суралцах оюутнуудын актны хугацаа нь дууссан бол актны хуулбарыг сургуулийнхаа холбогдох мэргэжилтний мэйл хаяг руу илгээх аж.

Мөн хоёрдугаар улирлаас шинээр хамрагдах оюутнууд бүрдүүлсэн материалаа ирэх хоёрдугаар сарын 5-20-ны хооронд сургуульдаа өгөх боломжтой.

Гэх мэтчилэн МУИС, МУБИС, ШУТИС-ууд хүсэлтийг авч байгаа бөгөөд материал авах хугацааны хувьд харилцан адилгүй, өөр өөр өдөр байна. Тиймээс оюутнууды өөрийн суралцдаг их, дээд сургуулийнхаа сургалтын албанаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын зээлийн сангийн лавлах утас болон төв байрны холбогдох албанаас авах боломжтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж