Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.28-нд нийтлэгдсэн

Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болж байна

Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болж байна

Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж байна. Энэхүү барилдааныг Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулан хийж буй аж. Зодоглох бөхчүүдийг энэ сарын 26, 27-нд цахимаар бүртгэсэн аж.

АРХАНГАЙ АЙМГИЙН ХҮЧИТ БӨХЧҮҮД
Аварга цолтонууд
1. Дархан аварга Гэлэгжамцын ӨСӨХБАЯР (2014 онд дархан аварга): Батцэнгэл сум
2. Даян аварга Нацагийн ЖАМЪЯН (1927 онд даян аварга): Цахир сум
3. Даян аварга Цэрэндоржийн ЧИМЭД-ОЧИР (1950 онд даян аварга): Хайрхан сум
4. Улсын аварга Галсанхүүгийн ВАНДАн (1922 онд улсын аварга): Батцэнгэл сум
5. Улсын аварга Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА (2016 онд улсын аварга): Хашаат сум
Улсын арслан цолтнууд
6. Улсын арслан Дүйнхэрдоржийн ДАЛАНТАЙ (1923 оны арслан): Ихтамир сум
7. Улсын арслан Шагжийн ТӨМӨРБААТАР (1926 оны арслан): Тариат сум
8. Улсын арслан Баясахын БАНЗАР (1929 оны арслан): Өлзийт сум
9. Улсын арслан Сундуйн ЛУНДАА буюу ЛУНДААЖАНЖАНЦАН (1926 оны арслан): Ихтамир сум
10. Улсын арслан Хүрэлийн ДЭЛЭГ (1934 оны арслан): Өлзийт сум
11. Улсын арслан Баатарын ТӨРБАТ (1938 оны арслан): Жаргалант сум
12. Улсын арслан Довчингийн ЛУВСАНЖАМЦ (1943 оны арслан): Хайрхан сум
13. Улсын арслан Цэнджавын СОДОВ (1943 оны арслан): Хайрхан сум
14. Улсын арслан Дашийн САМБУУ (1946 оны арслан): Эрдэнэмандал сум
15. Улсын арслан Жалбуугийн ЧОЙЖИЛСҮРЭН (1961 оны арслан): Өлзийт сум
16. Улсын арслан Далайн ЖАМЦ (1962 оны арслан): Хотонт сум
17. Улсын арслан Уламбаярын МИЖИДДОРЖ (1963 оны арслан): Хашаат сум
18. Улсын арслан Дуламжавын МӨНХ-ЭРДЭНЭ (1995 оны арслан): Булган сум
19. Улсын арслан Ренчинбямбын ПҮРЭВДАГВА (2016 оны арслан): Булган сум
Улсын гарьд цолтон
20. Улсын гарьд Дамбийн РАГЧАА (2012 оны гарьд): Булган сум
Улсын заан цолтон
21. Улсын заан Дэмидийн ГАРАМБАЗАР (1928 оны заан): Хашаат сум
22. Улсын заан Долгорын СОДНОМ (1931 оны заан): Хашаат сум
23. Улсын заан Лувсангийн БАНЗАР (1931 оны заан): Хайрхан сум
24. Улсын заан Нянтавын МИНТИГ (1934 оны заан): Чулуут сум
25. Улсын заан Шаравын ГОМБОСҮРЭН (1935 оны заан): Цэнхэр сум
26. Улсын заан Дамбын ГОМБО (1936 оны заан): Ихтамир сум
27. Улсын заан Дарьзавын ВАНЧИНСҮРЭН (1937 оны заан): Чулуут сум
28. Улсын заан Дарамын ЖАМЪЯНШАРАВ (1937 оны заан): Тариат сум
29. Улсын заан Дүйнхэрдоржийн МАХШИР (1937 оны заан): Ихтамир сум
30. Улсын заан Лувсанмөрийн ЁНДОН (1946 оны заан): Хашаат сум
31. Улсын заан Дэндэвийн ДАВААСҮРЭН (1946 оны заан): Чулуут сум
32. Улсын заан Борын ЧОЙНДОНСҮРЭН (1946 оны заан): Хотонт сум
33. Улсын заан Дашийн ЛУВСАН (1951 оны заан): Батцэнгэл сум
34. Улсын заан Цэндийн ГОМБОДОРЖ (1960 оны заан): Хашаат сум
35. Улсын заан Түзэлийн ЗУНДУЙ (1961 оны заан): Чулуут сум
36. Улсын заан Чойндонгийн АДЪЯА (1962 оны заан): Хотонт сум
37. Улсын заан Чимэдийн ГОЧООСҮРЭН (1981 оны заан): Хотонт сум
38. Улсын заан Дүгэржавын ХИШИГДОРЖ (1992 оны заан): Батцэнгэл сум
Улсын харцага цолтон
39. Улсын харцага Арцын ГОНЧИГ (2004 онд нэхэн): Жаргалант сум
40. Улсын харцага Цэвээнжавын ЮҮВЭЭ (2004 онд нэхэн): Хотонт сум
41. Улсын харцага Болдын ЖАВХЛАНТӨГС (2004 онд нэхэн): Батцэнгэл сум
42. Улсын харцага Нинжээгийн АЛТАНСҮХ (2004 онд нэхэн): Батцэнгэл сум
43. Улсын харцага Гэлэгжамцын БАТБАЯР (2004 онд нэхэн): Батцэнгэл сум
44. Улсын харцага Түмэнсанаагийн МӨНГӨНЦООЖ (2004 онд нэхэн): Батцэнгэл сум
45. Улсын харцага Мишкагийн БАТЖАРГАЛ (2006 оны харцага): Булган сум
Улсын начин цолтон
46. Өсөх идэр начин Ц.ЛХАГВА (1946, 1949, 1950, 1951 онуудад 5 давсан): Хотонт сум
47. Өсөх идэр начин Д.НАЙДАН (1950, 1952, 1954 онуудад 5 давсан): Хашаат сум
48. Өсөх идэр начин Г.БААСАНЖАВ (1945, 1948 онуудад 5 давсан): Жаргалант сум
49. Өсөх идэр начин Ж.ХӨХӨӨ (1947, 1950 онуудад 5 давсан): Хайрхан сум
50. Өсөх идэр начин О.ЛУВСАНДОНДОВ (1951, 1952 онуудад 5 давсан): Эрдэнэмандал сум
51. Өсөх идэр начин Л.МАНАЛЖАВ (1951, 1956 онуудад 5 давсан): Цэнхэр сум
52. Өсөх идэр начин Г.ДАМДИНДОРЖ (1957, 1960 онуудад 5 давсан): Хашаат сум нарын ӨСӨХ ИДЭР НАЧИНГУУД
53. Улсын начин Баатарын АМАРЗАЯА нарын олон тооны начин цолтой бөхчүүд төрөн гарсан
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж