Чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.01.28-нд нийтлэгдсэн

Чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгджээ

Чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгджээ
Өвлийн амралт ихэссэн, утаанаас дайжин иргэл хүүхдүүдээ агаарт гарган цана чаргаар гулгахдаа унаж гэмтсан тохиолдол нэмэгдэж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Ялангуяа 5-14 насны хүүхдүүд унаж, гэмтэх нь их байгаа аж. Унаж гэмтэх нь нийт осол гэмтлийн дунд хамгийн түгээмэл тохиолддог ба улсын хэмжээнд жил бүрийн осол гэмтлийн шинэ тохиолдлын 35-40 хувийг эзэлж, тэргүүлэх шалтгаан болж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол,
хурц хордлогын тохиолдол 2022 онд 395 бүртгэгдсэний (30.9%) тохиолдол унасан, бүдэрсэн, халтирснаас болжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018-2022 онд унаж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авсан хүний тоо 279.402 бөгөөд жилд дунджаар 55.880 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт осол гэмтлийн 45.30 хувийг эзэлж байгаа юм. 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ГССҮТ-д цас мөсөн дээр халтирч, унаж гэмтсэний улмаас яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1541 байна.
 Түүнчлэн чарганаас унаж гэмтсэн 221 үйлчлүүлэгч яаралтай тусламж авсан бөгөөд үүний 149 нь буюу 67,4 хувь нь 1-18 хүртэлх насны хүүхэд байна.
Тухайлбал:
▪️ 1-4 насны 15,
▪️ 5-9 насны 63,
▪️ 10-14 насны 60,
▪️ 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж