М.Даваажаргалд Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулав | News.MN

М.Даваажаргалд Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулав

М.Даваажаргалд Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулав

М.Даваажаргалд Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулав

НЭМЭЛТ:

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Ёкозүна Хакүхо М. Даваажаргалын зодог тайлах ёслол яг одоо болж байна. Энэ үеэр түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар гардуулж өглөө.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр/2023.01.28/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж байна. Тус ёслолд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй зочид хүрэлцэн очжээ.

Түүний ёслолд 400 орчим хүн оролцоно гэх тооцоо гарчээ.

Монголд төрж, өссөн түүний хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмод зориулахдаа 45 түрүү хүртсэнийхээ эцэст өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан билээ.

Зодог тайлах ёслолын энгийн тасалбарын үнэ 4-60 мянган иенийн үнэтэй байсан бөгөөд хэдийнэ зарагдаж дуусчээ. Харин “NFT” агуулсан VIP тасалбар 1-5 сая иенээр зарагдсан аж. .

5 сая иен буюу 38 мянган ам.долларын зургаан ширхэг зарагдах “Diamond VIP” тасалбар их аваргын үсэнд хайч хүргэх, түүнтэй оройн зоог барих, фэн клубд нь элсэх, тусгай “NFT”, бэлэг дурсгалын зүйл авах зэрэг багтсан бол 14 ширхэг зарагдах 1 сая иенийн “Platinum VIP” тасалбарын эзэн нь их аваргын үсэнд хайч хүргэх боломжгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-28 202.126.89.147

ЗА ЭНИЙГ ХАРЧИХААД МАНАЙ ЯПОНЖООД Ч БАЙГАА ШИГ, АМЕРИКЖААД Ч БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЧУУД МАНЬ БАС ЗОДОГ ТАЙЛАХ ЁСЛОЛ ГЭЭД МАРЗАН ЮМ СЭДЭХВИЙ БАЗАРВААНИЙ…
ӨӨРИЙН ГЭХ СОЁЛГҮЙ, АХУЙ СОЁЛГҮЙ, ШАШИНГҮЙ, ЁС СУРТАХУУНГҮЙ, ТОГТСОН ЗӨВ ҮЗЭЛ БОДОЛГҮЙ МОНГОЛЧУУД Ч ХААШАА Л БОЛ ХААШАА ХОЛБИРОХ ЮМДОО ХӨӨРХИЙ…..

Avatar

Зочин 2023-01-28 192.82.78.30

Хаашаа л бол хаашаа холбодог юм чинь зодог тайлах ёслолтой болоё л доо.

Avatar

Заагч 2023-01-28 202.9.46.115

Мундаг аваргадаа амжилт хvсье.

Avatar

Zochin 2023-01-28 93.229.84.185

yapan mashin oruulj mongolchuudaasaa mungu saaj baina da

Avatar

Зочин 2023-01-28 202.55.188.119

тайлаад тайчаад юмаа харуулсан гэж байна тэнэг үүдээ.Та нарыг бодох юм бол мөнгө олж байна манай бие ээ үнэлэгчид.

Avatar

Иргэн 2023-01-28 103.161.242.91

Монголын нэрийг япон болон дэлхийн тавцанд гарган олон сайхан рекорд тогтоосон М. Даваажаргалдаа баяр хүргэе. Аз жаргал сайн сайхныг ерөөе.

Avatar

Зочин 2023-01-28 192.82.77.48

монгол улсад 1 төгийн татвар төлөөгүй самурайн умдагийг долоосон гөлөгт яагаад татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн цомыг өгч байгаам бэ? ямар гавьяа монгол оронд байгуулсан юм,эх орноо голоод харийн иргэн болж зүрх сэтгэлээ мөнгөөр худалдсан урвагчид яагаад өгч байгаан,хулангийн оронд энэ урвагчийг яллах ёстой

Avatar

Зочин 2023-01-28 66.181.161.137

Ямар их атаа хорсол вээ

Avatar

Соёл 2023-01-28 202.126.90.38

Өөрийн гсн Ахуй Соёлтой Япон мэт улсууд сайхан юмаа..
Манай Монголчууд гэж тийм гэх Хэлбэр Дүрсгүй Улс, Ард иргэд бнаахөө…..

Avatar

Зочин 2023-01-28 202.126.90.38

ХАЛХЫН ХЭДЭН БӨХЧҮҮД БУЮУ МӨНХБАТ АВАРГЫН ФРАКЦ НЬ ЯВЖ БАЙХШИВ.

Avatar

c 2023-01-28 66.181.160.115

хэнд хамаатай юм бэ. Манай үндэснийй бөхийн аваргууд зүгээр л зодгоо тайлдаг бишүү.

Avatar

Зочин 2023-01-28 68.100.57.175

Даваажаргалдаа баяр хүргэе ! Сумо гийн түүхэнд мөнх үлдэх амжилтыг тогтоосон Дэлхийн Монгол дүүдээ баярлалаа !!!

Avatar

Зочин 2023-01-28 202.21.108.33

ЯПОНЫ ИРГЭН НУСАН ПУЛЮМОНТ ҮСЭЭ АВХУУЛАХ МОНГОЛЧУУДАД ПАДЛИЙ БАЙХГҮЙ…МОНГОЛД ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮМ БАЙХГҮЙ УДМЫН ГУЙРАМЧ…БАС МӨНХАДА-ГААР ДАМЖУУЛЖ МОНГОЛЧУУДЫГАА ШУЛЖ БАЙГАА ШУНАЛТАН ШҮҮ ДЭЭ..

Avatar

Set 2023-01-28 202.126.90.53

Archaagui chamd l padliigui bh. Chamaas hamaagui ih huvi nemer ulsdaa oriulsan hun shuu goijuuraa

Avatar

Бадарч тахар 2023-01-28 202.126.88.192

хичнээн тайлдаг юм өмнө нь тайлаад л байсан биз дэ !

Avatar

Зочин 2023-01-28 202.126.90.92

Дан махан толгой, хог шааруудыг урьдаг шаасан.Монголд муу хэлэгдээд байдаг зайлсан нь дээр юм байна.

Avatar

оргилхүү 2023-01-28 124.158.68.59

уяач Даваахүү бол эсгий газар нохой хэрэггүй гэдгээр тэнд юу хийнээ Бумбаяр ч гэсэн юухийх гэж очих билээ Оюунлаг хүмүүсийн төлөөлөл ээжийнхээ найз мундаг эмч нараас нэгийг ч гэсэн оруулсангүй толгой бас л асуудалтай байна даа мөнхбат аврага толгой тийм ч муу байсангүй шатрын спортын мастерын болзлыг хангаад өгөх гэтэл бөхөөс өөр элдэв унжлага санжлага надад хэрэггүй гэсэн гэдэг

Avatar

Зочин 2023-01-28 103.26.194.56

chinbu yu hiij yavaan?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж