М.Даваажаргалд Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулав

Хуучирсан мэдээ: 2023.01.28-нд нийтлэгдсэн

М.Даваажаргалд Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулав

М.Даваажаргалд Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулав

НЭМЭЛТ:

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Ёкозүна Хакүхо М. Даваажаргалын зодог тайлах ёслол яг одоо болж байна. Энэ үеэр түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар гардуулж өглөө.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр/2023.01.28/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж байна. Тус ёслолд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй зочид хүрэлцэн очжээ.

Түүний ёслолд 400 орчим хүн оролцоно гэх тооцоо гарчээ.

Монголд төрж, өссөн түүний хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмод зориулахдаа 45 түрүү хүртсэнийхээ эцэст өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан билээ.

Зодог тайлах ёслолын энгийн тасалбарын үнэ 4-60 мянган иенийн үнэтэй байсан бөгөөд хэдийнэ зарагдаж дуусчээ. Харин “NFT” агуулсан VIP тасалбар 1-5 сая иенээр зарагдсан аж. .

5 сая иен буюу 38 мянган ам.долларын зургаан ширхэг зарагдах “Diamond VIP” тасалбар их аваргын үсэнд хайч хүргэх, түүнтэй оройн зоог барих, фэн клубд нь элсэх, тусгай “NFT”, бэлэг дурсгалын зүйл авах зэрэг багтсан бол 14 ширхэг зарагдах 1 сая иенийн “Platinum VIP” тасалбарын эзэн нь их аваргын үсэнд хайч хүргэх боломжгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж