Эцсийн мөчид Ерөнхийлөгч иргэдийнхээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалан хоёрхон хоногийн дотор хүчээр муйхарлан баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд бүхэлд нь хориг тавилаа. ТББ-ууд уг хуулийг эсэргүүцсэн иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулахад 7000 орчим иргэн гарын үсгээ зуржээ. Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бүдүүлэгээр халдаад зогсохгүй, мэдэх эрхийг нь уландаа гишгэж, уг хуулийн талаар огт мэдээлэлгүй байгааг далимдуулан ийнхүү баталсан нь эрх баригчид хүний эрх, эрх чөлөөг сиймхий гарвал хэрхэн хөсөрдүүлэхэд бэлэн байгааг батлав. УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулж болох байсан ч хүний эрхийн зөрчилтэй байвал Хүний эрхийн үндэсний комиссоос эргэн мэдэгдэж, шаардлагатай бол хожим засвар хийхийг сануулсан нь өнөөгийн хууль тогтоогчид ажилдаа хэрхэн хандаж байгааг хэлээд өглөө.
Яаран сандран баталсан энэхүү хуулийн араас шинэ Үндсэн хуулийн төслийн хэвлэмэл номыг барьсаар урт шар дээлтэй хүн гарч ирсэн нь хэрэг зориг юунд байсныг хэлээд өгөх шиг.
Эхлээд иргэдийнхээ амыг үдэж, гарын гавлаад дараа нь 1570 хүнээс санал авсан нэрийдлээр шинэ Үндсэн хуулийг зүтгүүлэх далд санаа тэдэнд агуулагдаж байсан гэх хардлагыг үйл явдлын өрнөл, дэс дараалал хэлээд өглөө.
Цахимаар санал асуулга явуулбал эрх баригчид хүссэн дүнгээ гаргах бүрэн боломжтой байгааг хүүхдийн мөнгөний цахим бүртгэл хэлээд өгөв. Аав ээжид нь хуурамчаар орлого нэмж хүүхдийн мөнгөнөөс хассан төдийгүйгүй тэмээнээс тэмдэгтэй сайдыгаа хүртэл "бутач" хүүхэдтэй болгов. Энэ нь инженер, техникийн ажилтан эсвэл технологийн алдаа гэхээс илүүтэй ийм байдлаар эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, тэтгэмж, тэр ч бүү хэл сонгуулийн дүнд нөлөөлөөгүй гэх баталгаа алга.
Н.Учрал сайдын хамраа үрчийлгэж, хорсолтойгоор харж байгаад хэлээд байсан "Монгол Улс Цахим хөгжлийн индексээр 74-р байр, цахим аюулгүй байдлаа хангах чадвараараа 120-р байранд орж байгаа нь бид аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангахад анхаарах ёстойг харуулж байна" гээд буй нь өөрсдийнх нь хийх ёстой ажил болохоос иргэдийн эрх чөлөөнд халд гэсэн үзүүлэлт биш. Хууль зүй, дотоод хэргийн сайдын уулзсан гээд буй Фэйсбүүкийн Азийн улс орнуудыг хариуцсан төлөөлөгч ч өөрсдөөс нь санал аваагүйг өөрийнхөө сүлжээгээ ашиглан мэдэгдсэн нь хүүхэд нохойн доог болж байна. Үзэл бодлоо илэрхийлэх нь хүний үндсэн эрх гэдгийг бид эрх баригчдад анхааруулж, энэ эрх рүү халдахыг завдсан хэнтэй боловч хариуг нь барихгүй бол нэг нэгээр нь хавчин гадуурхаж, барьцаа ахиулсаар байх ажн
Ерөнхийлөгч хориг тавьснаар энэ хууль хүчингүй болчихгүй. УИХ хоригийг хүлээж авах эсэхээс хойшдын хувь заяа нь хамаарна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ тухай хэрхэн заасныг харцгаая.
- 88.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
- 88.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
- 88.3.Нэгдсэн хуралдаанд хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 88.2-т заасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно.
- 88.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
- 88.5.Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
- 88.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
- 88.7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.
- 88.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
- 88.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
Тиймээс асуудал дуусах бус эхэлж байна. Таныг төлөөлөн суугаа төлөөлөгч таны талд уу эсвэл намынхаа зааврыг дагах уу гэдгийг дараагийн долоо хоногт өрнөх үйл явдлаас харж, хараад зогсохгүй шаардах хэрэг гарч байна. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч эрх баригчдад нөлөөтэй байна уу эсвэл дүр эсгэв үү гэдгийг өрнөлөөс нь харж болох нь. Ямартай Ерөнхийлөгч анхны хоригоороо өөрийн зүгээс хийх ёстойгоо хийж иргэдийнхээ талд зогсч чадлаа. Одоо харин УИХ-д биднийг төлөөлж буй төлөөлөгчдийн хэн нь хэн бэ гэдгийг харах үлдлээ.
Иргэн 2023-01-28 122.201.24.82
УИХ, ЗГ нэртэй хүүхдүүд иргэдийг өөрсдөө хүчирхийлэлд дуудаж байгаагаа ойлгоогүй л явж байна
ЗОЧИН 2023-01-28 139.5.216.41
цаг үеээ олж гарсан хууль даа. Хэвлэл мэдээллийн алба нь энэ хуулиа ард иргэддээ "ТОДОРХОЙ ДЭЛГЭРНГҮЙ ТАЙЛБАРТАЙГААР ХҮРГЭХ ЁСТОЙ" ИНГЭЭГҮЙГЭЭС УНШИЖ Ч ҮЗЭЭГҮЙ НӨХДҮҮД МАССЫГ ДАГААД НАМИР Ч БАЙНА Ш ДЭЭ. ХУУЛЬ ГАРГАСАН ЮМ БОЛ АРД НИЙТЭД САЙН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР НЬ АНХААР
и. норовжав 2023-01-28 109.23.177.213
Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ бодитоо , нягтлагдсан мэдээлэл ээр илэрхийлж байхыг энэ хуулиар хязгаарлаагүй , хүний эрх , нэр төрд бүдүүлгээр халдаж санхүүждэг зарим мэдээлэлийн чөлөөт уран бүтээлчдийг эмх цэгцтэй болгохыг санхүүгээ босгодог мэдээлэлийнхэн эсэргүйцэж байгаа нь харагдаж байна.Энэ хуулийг гаргах нь зөв гэхдээ 13-15 хүнтэй хяналтын групп хэрэггүй, эрх ийг иргэнд олгосон тул , эзэнгүй "Зочин" нэрээр бичдэгийг болиулах
Зочин 2023-01-28 45.117.35.13
Норовоо Монголд олон Норовжав бнөө. Регистрээ бичээ хө
Зочин 2023-01-28 64.119.27.24
Энэ хуулинд хүний эрхиыг хаасан зүйл байхгүй. Зохион байгуулалттай гэмээр хэдэн бүлэг этгээд уралдан хийрхэж дайрлаа. Монголчууд яаж эвдэрснийг харлаа. АН-ын балмад улстөрийг ч харлаа. Сошиалаар гүтгэж дороржлох нь хэтэрлээ.Засагт гарч дахин идэх дон тусжээ
Зочин 2023-01-28 124.158.67.219
Сошиал нээлттэй задгай байх хэрэгтэй. Хорих зүйлээ өөр хуулиар хорьсон гээ биз дээ.
Иргэн 2023-01-28 64.119.25.17
Улстөрждөг ямар ядуу монголчууд вэ! Мангар болохоороо улс төрд орж, амархан аргаар амьдрах гэж байна.
Зочин 2023-01-28 2.101.86.183
СЭТГҮҮЛЧИД ,ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙНХЭН ЭНЭ ХУУЛИЙГ ШУРГУУ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГААГ ОЙЛГОХОД АМАРХАН . ТЭД ХЭН НЭГНИЙ ЗАХИАЛГААР БУСДЫН НЭР ТӨРД ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХАЛДАЖ ЭРЭН СУРВАЛЖЛАХ ЭРХТЭЙ ХЭМЭЭН МУШГИДАГ..
Зочин 2023-01-28 2.101.86.183
ҮНЭНИЙ ТӨЛӨӨ , ЖИНХЭНЭ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЯВДАГ ХҮМҮҮСТ БОЛ ЭНЭ ХУУЛЬ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ АВАХГҮЙ , ХӨНДЛӨНГИЙН ЭЛДЭВ НӨЛӨӨЛӨЛД АВТАХГҮЙГЭЭР БОДИТ БАЙДАЛД ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ҮНЭНД ОЙРТОХОД ХЯЛБАР БОЛОХ ЦААД УТГАТАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ХҮҮХДИЙН ЭРХ ГЭДЭГ ГАЖ ҮЙЛДЭЛИЙН НӨЛӨӨГӨӨР БУРУУ ХҮМҮҮЖИЛ ОЛЖ АВАХЫГ ХЭЛЭХГҮЙ. ХҮҮХДЭД ӨӨР ЗӨНДӨӨ ЭРХ БАЙГАА Ч ЭЦЭГ ЭХ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД АХ ЭГЧ АХМАД НАСТАНЫ ҮГЭНД ОРОХ ЖИРИЙН АМЬДРАЛЫН ҮҮРЭГ БИЙ
Зочин 2023-01-28 66.181.190.225
Хүний нэр төр хог юм уу. Хэн нэгний хувьд нэр төр шиг чухал зүйл байхгүй. Бусдыг үндэслэлгүй гүтгэх, худал хуурмаг мэдээ тараахаас эхлээд буруу бусармаг үйлдлүүд нь тийм сайхан зүйл үү. Хамгаалаад байх ариун явдал уу. Ардчилагч гэх үл бүтэх этгээдүүд яагаад үргэлж ийм нийгэмд хортой зүйлийг байнга өөгшүүлж байдаг байна аа.Ийм буруу бусармаг зүйлүүд хүүхдүүдэд хүртэл хортой нөлөөлж тэд ёс зүйгүй араатан авиртай болж байна.Учрал гишүүний өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна
Зочин 2023-01-28 2.101.86.183
гэхдээ энд ардчилагчид ямар ч хамаагүй ээ. ардчиллаар далимдуулсан бэртэгчдийн хэт даварсан үзэл манай нийгмийг хордуулж байна. Ардчилал хүний эрх бол нийгмийн үе үеийн амин сүнс. Энэ хуулинд ч хүний эрх нэр төрийг увайгүйчүүдээс хамгаалсан шударга ардчилсан байхыг , хүүхэд залуусыг гаж бурууд татагдахаас хамгаалсан гол нь үнэн худал нь тодорхойгүй мэдээлэл түгээж хүн гүтгэж нэр төр эрх чөлөөнд нь халдчихаад хулчиганан нэрээ нууцалдаг сошиалийн хорлогч нарыг шуурхай зогсоохоор оролдсон байна.
zochin 2023-01-28 142.114.7.116
ЯМАРЧ БОДИТ ҮНДЭСЛЭЛ БАРИМТГҮЙ XҮН ГҮТГЭСЭН XҮНД ШУУД ЦААЗ ӨГДӨГ XУУЛЬ БАТЛАX XЭРЭГТЭЙ !!!
Зочин 2023-01-28 202.126.88.100
Учрал хоёр нүүртэй адгийн шаар байсныг бид харлаа.
Зочин 2023-01-28 139.5.217.244
Хэрэгжилт байхгүй энэ олон эрх зүйн баримт хэнд хэрэгтэй юм бэ
иргэн 2023-01-28 202.126.92.83
олон нийтийн сүлжээний хуурамч хаягуудыг устгах нь цагдаад бүрэн эрх хуулийн заалт нь байгаа байх. Цагдаа хяналт тавих байгууллага нь ажлаа хийхгүй цайрчихсан байна шүү.
Зочин 2023-01-28 103.161.242.88
Учрал мэтийн его, шунал нь арилаагүй мангар бацаануудыг сонгохоор ийм л үр дүн гарнашт.
tisviin hilgaichd ogtosr 2023-01-28 202.126.88.185
uchral bol zunhun Buratino uuriin tolgoigui…
nuursniitusviinhulgaichaadaa hamgaalj bna .
Uchral yagaad ard olnii zoblon oilgohgui..
gantir zurte
jujig b** baigaasi 2023-01-28 202.126.88.185
tusub hukgaichdaas salya…iim huuli heleltsdeg.batalsam.Zandan shatar ogtsroosoi….mashmunhag medleg bolibsrolgui
huduunii machd
Зочин 2023-01-28 122.201.22.2
УИХ-ын 76 нөхдийн эрх ашгийг хамгаалсан хууль болсон ичиж үхмээр …..
Хэвлэл мэдээллийнхэн больмоор юм. 2023-01-28 192.82.67.50
Энэ хууль хүн дарамталж, хоолны мөнгөө олдог сэтгүүлч нэртэй луйварчдын бизнесийг хаагаад бгаа болохоор л энэ хэвлэл мэдээллийнхэн ингэж их хашгирч бна гэж бодлоо.
Зочин 2023-01-28 192.82.70.134
гишүүддээ хулгай луйвараа цэгцэл гэж амралт өгчээ зандан дарга гэж хоолны саванцар бнаа
Зочин 2023-01-28 192.82.83.163
Еронхийлогч хориг тавих гэж байгаа юм байна Дэмжиж байна УИХ ч дэмжих хэоэгтэй Хуухдийн эрхийг бусад олон хуулиар хамгаалж байгаа
Зочин 2023-01-28 66.181.176.111
Монгол улсад үнэнч байх монгол хүн ховор болсон нь улстөрд худалч, хулгайч нар нам байгуулж гарсантай шууд холбоотой. Улс төрийн намыг татан буулгах шийдвэр гаргах цаг болсон.
Зочин 2023-01-28 43.224.168.91
Энэ vнэхээр хэрэгтэй хууль болсон бн лээ!!! Хvvхдээ боддог л юм бол ийм хуультай болж авахгvй бол оройтлоо!!! Томчууд нь ч яая гэхэв!! Дуусдагаараа дуусна л биз!! Дараагийн vеээ арай ч ийм орчинд хаяж болку байхаа!!!
зочин 2023-01-28 43.228.130.188
Учрал гишүүний боловсруулж УИХ-д оруулж батлуулсан хуулийг дэмжиж байна. Хүний нэр төр хамгийн чухал зүйл биш үү. Хэн нэгэн этгээдэд үндэслэлгүй гүтгүүлж доромжлуулж, нийгэмд адгийн шаар н**ш мэт дуудуулж, эсвэл бид аль нэг бүлэг этгээдэд заналхийлүүлээд айж эмээж амьдрах ёстой юм уу. Энэ хүний эрх юм уу.Хүний эрхэнд халдаж буй ноцтой хэрэг биш үү.Бусадмаг үйлдлийг ерөнхийлэгч дэмжиж болохгүй.Ард иргэдийн эрх ашгаас урваж гэмт этгээдүүдэд буулт хийж байна гэх үзэхэд л хүрэх ббайх
чимэд 2023-01-28 124.158.68.59
маш зөв оркууд өөрсдөө тэнэг балай юмаа бичих ийн тулд хаяг нэрээ бичих шаардлагатай болох нь мэдээж хүн доромжилсон тохиолдолд уулзаж ярилцах шаардлага үүснэ. хүн гүтгэсэн хүн ял авна үнэн юм бичдэг хүмүүст энэ хууль ямарч хамаагүй,тэд нэр хаягаа нуудаггүй нүүрс хулгайлагчдыг шүүмжлэх боломж огт хаагдаагүй Сайн уншаагүй ойлгох чадвар мөхөс АН-н хэдэн оркууд хөөргөж сэвээд гүйлдээд байгаа юм.энэ бол цэвэр улс төржилт
Зочин 2023-01-28 45.117.35.13
Улны бидний хоолны хэрүүлийг хэн тоож бичих вэ дээ. Харин эрх дарх мөнгө төгрөгтэй аваргуудыг л оролдоно. Тэгэхээр нэг их гоё хууль мундаг хууль МАН зөв энэ тэр гэж пялдагадаад хэрэггүй бхоо.
зочин 2023-01-28 43.228.130.188
-Цахимаар залилуулж, гэр бүлийн салалт, хүчирхийлэл, б**с бөөрний хэрүүлээрээ зугаацаад, халх, буриад, дөрвөд, торгууд, баруун зүүн аймгаараа талцаж, Сошиалаар дүүрэн с***р самуунд сатаарч баясан, охидоо хүчирхийлүүлж, эмэгтэйчүүдээ зарж наймаалаад, г*** лесби нараа харан баясаж, хар тамхи, мансуурал, донтолт, гаж үйлдлүүдээ сурталчлаад, тамын тогоондоо уралцаж ноцолдоод суух ёстой юу? Хамгийн аймшигтай нь дээрх бүх муухай сэдэв хүүхэд нялхсыг ялгахгүй дэлгээтэй. иймд учралын хууль зөв байсан гэ
зочин 2023-01-28 43.228.130.188
Учралын хуулийг харлуулж эрх чөлөө хаагдлаа Одоо яана аа гэж орилоод хашигчиж дүвчигнээд байгаа зарим хүмүүс минь ээ Эрх чөлөө үнэн байх ёстой. Хуурамч худал мэдээ тараах бол эрх чөлөө биш, харин хуулийн хариуцлага, хүлээлгэх үндэслэл ..
Иргэн 2023-01-28 103.57.92.242
Манжын дарлалаас ангижирч болсон юм чинь МАН- аас салж болмоордоо.
Зочин 2023-01-28 66.181.176.111
Монгол улсад үнэнч байх монгол хүн ховор болсон нь улстөрд худалч, хулгайч нар нам байгуулж гарсантай шууд холбоотой. Улс төрийн намыг татан буулгах шийдвэр гаргах цаг болсон.
Зочин 2023-01-28 66.181.176.231
МАНгас-Мафи: Монгол дахь бүх бузар булай бүхний ард МАНгас байгаа. Авилгалчдыг шоронгоос сулаж, харин эсрэгээрээ эх орончдыг урвагч хэмээн шоронд хорьж байна. "Эрдэнэс-Монгол" ХХК-ийн сонгон шалгаруулалт худлаа. Нээлттэй хэлэлцүүлэг бас худлаа. Ганц үнэн юм бол МАНгас бүхнийг идэж, нурааж байгаа нь үнэн…
Zochin 2023-01-28 202.72.245.203
bas ter N.Enchbayr bas uuvder !!! , ter Uchraliig yg odoo zailuul ????
Зочин 2023-01-28 202.9.41.5
боловсролгүй, хүний эрхийн мэдлэг түй ч байхгүй Учрал мэтээ зайлуул!
зочин 2023-01-28 192.82.83.1
Учрал ард түмнээ үеэ өнгөрөөсөн хөдны сэг зураг гэж доромжилсон. Өөрөө хэзээ хадны сүг зургыг толгой дээрээ хатгах юм бол. Удахгүй болов уу.