Пакистанд химийн бодисоос болж 18 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2023.01.28-нд нийтлэгдсэн

Пакистанд химийн бодисоос болж 18 хүн нас барав

Пакистанд химийн бодисоос болж 18 хүн нас барав

Пакистаны Карачи хотод үйлдвэрийн химийн хорт бодисоос болж сүүлийн 16 хоногийн дотор 18 хүн нас баржээ. Тодруулбал, Карачи хотын Кеамари дүүргийн Али Мухаммед Гот хороололд нэгдүгээр сарын 10-26-ны хооронд хүмүүс нас барсныг мужийн Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ.

Анхан шатны мөрдөн байцаалтаар нас баралтын шалтгааныг уушгины өвчлөл үүсгэгч химийн бодис гэжээ. Голомтод өртсөн бүс нутагт уушгины хатгалгааг эмчлэн эмчилгээний баазууд байгуулагдаад байна.

Иргэдийн хэлж буйгаар тосгоны хоёр үйлдвэрээс өмхий үнэр гарч, амьсгал боогдоход хүргэсэн аж. Нас барсан хүмүүст халуурах, хоолой өвдөх, амьсгал давчдах шинж тэмдэг илэрсэн. Шинж тэмдэг илэрснээс хойш таваас долоо хоногийн дотор хүмүүс нас барсан байна. Нас барагсдын дунд гурван том хүн байгаа бол үлдсэн нь 1-13 насны хүүхдүүд байжээ.

Засгийн газар үйлдвэрүүдийг битүүмжилсэн бөгөөд албаны хүмүүс гэрчүүдээс мэдүүлэг авч байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж