Үхлийн лагерийг чөлөөлснөөс хойш 78 жил өнгөрчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.28-нд нийтлэгдсэн

Үхлийн лагерийг чөлөөлснөөс хойш 78 жил өнгөрчээ

Үхлийн лагерийг чөлөөлснөөс хойш 78 жил өнгөрчээ

Аушвиц-Биркенаугаас амьд үлдэгсэд Германы үхлийн лагерийг чөлөөлсний 78 жилийн ойг тэмдэглэхээр өчигдөр /2023.01.27/ цугларчээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед герман цэргүүдийн эзлэн түрэмгийлэлд байсан хорих лагерьт еврейчүүд, польшууд, Зөвлөлтийн дайнд олзлогдогсод, цыганууд болон өөр олон хүн амь тавьсан юм. 1945 оны нэгдүгээр сарын 27-нд Зөвлөлтийн цэргүүд лагерийг чөлөөлөх хүртэл асар том уг цогцолборт нийтдээ 1.1 сая орчим хүн амь үрэгджээ.

Өдгөө дайн үргэлжилж буй Украины хилээс энэ газар ердөө 300 орчим км зайд оршдог. Оросын түрэмгийлэл санаанд багтамгүй үхэл, сүйрлийг авчраад байхад хүмүүс энд 80 жилийн өмнөх хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж байна. Энэ нь олон хүний оюун санаанд зөрчилдөөн үүсгэж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2005 онд хорих лагерийг чөлөөлсний 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Энэ жил Орос, Украины дайнтай холбоотойгоор Москвагаас нэг ч албан тушаалтан арга хэмжээнд оролцох урилга хүлээж аваагүй аж.

12 настайдаа Аушвиц руу ачигдаж байсан польш иргэн Богдан Бартниковский дурсамжаасаа хуваалцжээ. Тэр Украины дүрвэгсдийг зурагтаар хараад өөрийнх нь хүүхэд нас санаанд орсон байна. Дүрвэгсдийн дунд бяцхан охин эээжийгээ хөтлөөд, нөгөө гартаа бамбарууш тэвэрсэн явжээ. "Энэ дүр зураг миний тархин дундуур татаад л авсан. Учир нь би 80 жилийн дараа Аушвицын ачааны вагонд харж байсан тэр дүр зургаа дахин харсан" гэж 91 настай Бартниковский хэллээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж