Хятадын хоёр сөнөөгч онгоц энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгос, Хятадын агаарын довтолгооноос хамгаалах бүсээр дайран өнгөрчээ. Тиймээс Өмнөд Солонгос байлдааны онгоцуудаа хөөргөхөд хүргэсэн гэж өчигдөр /2023.01.27/ мэдэгдэв. Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин F-15K байлдааны нисэх онгоц болон бусад онгоцыг болзошгүй нөхцөлөөс сэргийлэн хөөргөсөн.
Байршлыг нарийн хэлбэл, Чежү арлаас өмнө зүгт живсэн хад болох Иео Арлетаас баруун өмнө зүгт 10:30, 11:10 цагт тус тус сөнөөгч онгоцууд үзэгджээ. Нэг онгоц нь 15:00 цагт бүс руу дахин нэвтрээд, 30 минутын дараа бүсээс гарсан байна. Хоёр онгоц хоёулаа Өмнөдийн агаарын орон зайг зөрчөөгүй гэв.
Агаарын довтолгооноос хамгаалах бүс нь нутаг дэвсгэрийн агаарын орон зай биш боловч санамсаргүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гадаадын онгоцууд нэвтрэхийн өмнө өөрсдийгөө таниулах хэрэгтэй байдаг.
Дашрамд дурдахад, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ирэх долоо хоногт Сөүлд айлчилна. Энэ айлчлалын хүрээнд тэр Өмнөд Солонгосын сайд Ли Жон Суптай хэлэлцээ хийнэ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ