ГХЯ: Чехэд алга болсон эмэгтэйг хайж эхэлсэн | News.MN

ГХЯ: Чехэд алга болсон эмэгтэйг хайж эхэлсэн

ГХЯ: Чехэд алга болсон эмэгтэйг хайж эхэлсэн

ГХЯ: Чехэд алга болсон эмэгтэйг хайж эхэлсэн

Чех улсад Монгол Улсын иргэн алга болсон талаар news.mn сайт мэдээлсэн. Тэгвэл тус улсын Ческа Липа хотноо амьдардаг Монгол Улсын иргэн сураггүй алга болсон хэргийн талаар ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам анхаарал тавин ажиллаж байгаа гэдгийг мэдээллээ. Чех дэх цагдаагийн газар болон холбогдох бүхий л байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн газраас хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Албан ёсоор эрэн хайх ажиллагааг мөн эхлүүлжээ. Чех дэх ЭСЯ эрлийн ажиллагааны талаар байнгын мэдээлэлтэй ажиллаж байгах аж.

Чех улсын Ческа Липа хотод монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл цахим хуудаст гарсан.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, тухайн эмэгтэй жирэмсэн, төрөх дөхсөн байсан тул гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагад хандаж, ойролцоох хотуудын төрөх эмнэлгээс эрлийн ажлыг эхлүүлжээ.

Ческа Липа хотын цагдаа нар эрлийн баг гаргаж, тус улсад амьдардаг монголчуудын хамт эрэн хайж эхэлсэн байна. Одоогоор ар гэрийнхэн нь Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хандаагүй байгаа аж. Чех улсад Монгол Улсын 11 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-27 66.181.176.111

Барууны талд хэт хэлбийсэн Чех гэж улсаас монголчуудаа татаж ав. Удахгүй дайны талбар болж мэднэ. Оросын эсрэг хэт хэлбийсэн бодлого барьдаг бүх улсаас Монгол улс харилцаагаа таслах эсвэл тохирсон зайгаа барьж холдох цаг болсон. Цөмийн бөмбөг нэг өдөр дэлбэрнэ. Цөмгүйгээр дайн зогсохгүй.

Avatar

Зочин 2023-01-27 64.119.27.103

Фашист минь амаа хамхи !

Avatar

Зочин 2023-01-27 64.119.27.75

ер нь үнэний ортой л зүйл бичсэн бусуу

Avatar

зочин 2023-01-27 64.119.20.113

Донгос.. доороо шээ

Avatar

Зочин 2023-01-27 66.181.161.96

Энэ үнэн шүү

Avatar

Зочин 2023-01-27 192.82.89.51

энэ резинэн кукла амьгүй албат юм даа. Худлаа рекламдсан ранк байхгүй ямарч мэдэлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж