Нийтийн эзэмшлийн зам талбайд тохижилт үйлчилгээний ажлууд хийдэг ч бүтээн байгуулалтыг иргэд эвдэн сүйтгэдэг талаар Тохижилт үйлчилгээний компани цахим хуудастаа шүүмжилжээ. Тодруулбал, өнгөрсөн жил Сонгинохайрхан, Налайх дүүргийн автобусны жишиг буудлыг барьж, тохижуулсан ч иргэд хаалгыг нь эвдэж, чулуугаар шил болон дотор байсан зурагтын дэлгэц зэргийг нь хагалсан байна. Ийнхүү тохижилт үйлчилгээний бүтээн байгуулалт хийдэг ч хүмүүс өөрсдөө гамгүй ханддаг тул жишиг нийтийн эзэмшил бий болгох боломжгүй байдгийг ТҮК-ийнхан хэлжээ.
Налайх дүүрэгт баригдсан "жишиг" автобусны буудлын хувьд хоёр жилийн өмнө олон нийтийн сүлжээнд иргэдээс өндөр үнэлгээ авсан. Гэтэл ганцхан жилийн дараа жишиг буудлыг эвдэж сүйтгээд дууссан байна.
"Жишиг" гэж онцолсон учир нь өвөл халуунаар, зун хүйтнээр үлээдэг хөшиг, автобусны чиглэл, хэдэн минутын дараа ирэхийг харуулдаг дэлгэц бүхий битүү автобусны буудал Налайх дүүргийн VII хороонд барьж, ашиглалтад оруулаад байсан юм. Тус автобусны буудлыг барьж байгуулах саналыг Налайх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн санаачилж, дүүргийнхээ ЗДТГ-тай хамтран ашиглалтад оруулсан. Харамсалтай нь, ухамсаргүй иргэд үүнийг нь сүйтгэсэн билээ.
Энэ мэт нийслэлдээ "жишиг"-т тооцогдох шилэн саравчтай автобусны буудлууд олон улсад дунджаар 15 тэрбумын өртөгтэй байдаг ч идэр есийн хүйтэнд автобус хүлээж зогсох иргэдийг дулаацуулж чаддаггүй. Харин Налайх дүүрэгт баригдсан "жишиг" автобусны буудал 20 тэрбумын өртөгтэй. Хил нээж, үнэ тогтворжвол үүнээс ч бага зардлаар босгох боломжтойг холбогдох албаныхан онцолж байв. Гэвч 20 тэрбумын жишиг буудал иргэдийн гараар ороод, алга болсон. Ийнхүү иргэд өөрсдөө гамгүйгээс болж олон бүтээн байгуулалт сүйдэж үгүй болоод байгаа билээ.
Зөвхөн автобусны буудлаар зогсохгүй нийтийн эзэмшлийн олон эд зүйлийг иргэд өөрсдөө үгүй хийдэг. Тиймээс нийтийн эзэмшлийн өмчид ариг гамтай хандахыг иргэд цахим хуудастаа уриалж эхлэв.
20 тэрбумын жишиг буудал иргэдийн гараар оро 2023-01-27 202.179.15.130
Энэ мэт нийслэлдээ "жишиг"-т тооцогдох шилэн саравчтай автобусны буудлууд олон улсад дунджаар 15 тэрбумын өртөгтэй байдаг ч идэр есийн хүйтэнд автобус хүлээж зогсох иргэдийг дулаацуулж чаддаггүй. Харин Налайх дүүрэгт баригдсан "жишиг" автобусны буудал 20 тэрбумын өртөгтэй. Хил нээж, үнэ тогтворжвол үүнээс ч бага зардлаар босгох боломжтойг холбогдох албаныхан онцолж байв. Гэвч 20 тэрбумын жишиг буудал иргэдийн гараар ороод, алга болсон. Ийнхүү иргэд өөрсдөө гамгүйгээс болж олон бүтээн байгуулал
ORKUUD 2023-01-27 192.82.73.138
GAR NI TASRAASAI
Зочин 2023-01-27 202.9.40.97
20 тэрбум гэдэг чинь 100 айлын орон сууцны үнэ шүү дээ. Ийм их хөрөнгөөр ганц автобусны буудал барина гэж яаж санаанд нь ороод байгаа хүмүүс вэ?
Зочин 2023-01-27 202.55.188.89
Ундармаа минь дэлгүүрт орж талх авч чадах уу? 2 саяаар талх авч золигтох вий дээ хэхэ
Орчин Бодол санааг дагана 2023-01-27 202.126.89.148
УБ ХОТОД БУЙ 1.5 САЯ ИРГЭД СЭТГЭЛДЭЭ ДАНДАА МУУ, МУУХАЙГ БОДДОГ БОЛООД Л ОРЧИН НЬ ХАЧИН МУУХАЙ НООХОЙРСОН , УТААТАЙ, ТҮГЖРЭЛТЭЙ, БОХИРДОЛТОЙ, БАЙГАЛИЙН ГАМШИГТАЙ, БОХИР ЗАВААН ОРЧИН БҮРДЭЖ БГАМДАА ‼️
Зочин 2023-01-27 66.181.191.226
MANAN-giin monhgolchuudiig utsgah uudnees barimtaldag halamjiin bodlogoos bolj olon hun arhichin bolson ba ted l ingej evdsen baij taaraa.
Иргэн 2023-01-27 103.57.92.242
Цагдаа нар эвдсэн эзнийг олж хохирлыг нөхөн төлүүлэхгүй болохоор ,эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхгүй болохоор , нийтийн өмчийн эзэмшилтийг суртачилан таниулахгүй болохоор дахин давтан ийм хэрэг гараад байна. Хорооны цагдаа , хорооны даргаар нь төлүүл!!!
Уншигч 2023-01-27 202.126.88.75
албаар эвдүүлээд байгаа юм биш үү. үнэхээр сэтгэл гаргавал ойр хавийн айл өрх байгууллагуудад нь хариуцуулаад өгч болно. эвдэж байгаа хүнийг нь илрүүлж мэдээлсэн хүнийг урамшуулахаас гадна эвдсэн хүнийг нь арга хэмжээ авч олон нийтэд зарлан мэдэгдэж жигшүүлэх арга хэмжээ авч болохгүй юм байна гэдэг ойлголт төрүүлэх хэрэгтэй. бүр сайн хамгаална гэвэл камержуулаад нийтийн эзэмшлийн зүйлээ ч хамгаалаад, тухайн орчинд гарах гэмт хэргээс ч сэргийлэх юм биш үү.
Otgoo 2023-01-27 66.181.160.127
kkk.Heg duureg 20 terbumaar abtobusnii buudal tohijuuldag.Manaih Arab shig bayn boljee.irged ni yduu bdag.jaahan ymaa hyanaj baildaa.Setguulch nertei Seglegchee.
zochin 2023-01-27 203.91.115.247
ORKuud dald oroosoi
Зочин 2023-01-27 103.145.234.91
Оркууд хүн болсон цагт сайхан болно.Гэхдээ бараг л боломжгүй юм даа
зочин 2023-01-27 66.181.182.99
Монголчууд маань хэзээ нэг соёлт ертөнцтэй хөл нийлүүлэх юм бол доо хөөрхий.
Зочин 2023-01-27 68.148.28.104
Нийтийн эд хөрөнгөө эвдэж сүйтгэнэ төр засгаа эвдэж нураах гэж орлилдоно монголын газар байгалыг эвэж сүйтгэж хулгайлна монголоо эвдэж устгаад дараа нь дэлхийг эвдэлж сүйтгэх болнодоо.
Зочин 2023-01-27 202.9.46.183
Камержуулаад л болоо шд. Эвдсэн хүнийг баривчлаад төлүүлдэг болчихвол ингэхээ болино. Түрийвчтэй нь л ярих хэрэгтэй. Хоосон уриалаад нэмэргүй
Зочин 2023-01-27 103.229.120.168
Их муухай сэтгэлгүй юм аа
зочин 2023-01-27 192.82.91.244
Иргэд маань нийтийн өмчинд ариг гамтай баймаар байна шүү. Төр засгаа бүх юманд буруутгахаас биш өөрсөддөө хир халдаахгүй байна. Нэг сайхан бүтээн байгуулалт хийнэ тэр дор нь эвдэлж хэмхэлнэ.. Гэр орондоо эд хогшлоо игнж эвдэж сүйтгээд байх уу. Жаахан ухамсартай соёлтой байгаач. Улс орны хөгжил иргэдээсээ их шалтгаална шүү дээ.
Ингэж бичихээр төрийн пялдага болгочихов. Ёстой үгүй шүү. Өөрсдөөсөө эхэлье. Ирээдүйдээ үлгэр жишээ бол.
Зочин 2023-01-27 66.181.161.66
Адгууснууд өөрсдөө увиагүй тэгээд гадаад орон шиг хөгжиж чадахгүй бгагаа гайхдаг
зочин 2023-01-27 192.82.84.11
Эзэнгүй юмыг гар нь өтсөн гарууд эвдэнэ ш дээ, эзэнтэй болгооч, буудлын түцнүүдэд хариуцуулаад, камержуулаад хяналтаа сайжруул
амьдрал 2023-01-27 202.9.46.136
энэ автобусны буудал 20 тэрбум буюу нэг аймгийн төсөвтэй тэнцүү тээ? Ундармаа үнэхээр түүхий бна дөө?