Нийтийн эзэмшлийг тохижуулдаг ч иргэд эвдчихдэг гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийг тохижуулдаг ч иргэд эвдчихдэг гэв

Нийтийн эзэмшлийг тохижуулдаг ч иргэд эвдчихдэг гэв

Нийтийн эзэмшлийн зам талбайд тохижилт үйлчилгээний ажлууд хийдэг ч бүтээн байгуулалтыг иргэд эвдэн сүйтгэдэг талаар  Тохижилт үйлчилгээний компани цахим хуудастаа шүүмжилжээ. Тодруулбал, өнгөрсөн жил Сонгинохайрхан, Налайх дүүргийн автобусны жишиг буудлыг барьж, тохижуулсан ч иргэд хаалгыг нь эвдэж, чулуугаар шил болон дотор байсан зурагтын дэлгэц зэргийг нь хагалсан байна. Ийнхүү тохижилт үйлчилгээний бүтээн байгуулалт хийдэг ч хүмүүс өөрсдөө гамгүй ханддаг тул жишиг нийтийн эзэмшил бий болгох боломжгүй байдгийг ТҮК-ийнхан хэлжээ.

Налайх дүүрэгт ба­ригдсан "жишиг" авто­бус­ны буудлын хувьд хоёр жилийн өмнө олон нийтийн сүлжээнд иргэдээс өндөр үнэлгээ авсан. Гэтэл ганцхан жилийн дараа жишиг буудлыг эвдэж сүйтгээд дууссан байна.

"Жишиг" гэж онцолсон учир нь өвөл халуунаар, зун хүйтнээр үлээдэг хөшиг, автобусны чиглэл, хэдэн минутын дараа ирэхийг харуулдаг дэлгэц бүхий битүү автобусны буудал Налайх дүүргийн VII хороонд барьж, ашиглалтад оруулаад байсан юм. Тус автобусны буудлыг барьж байгуулах саналыг Налайх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн санаачилж, дүүргийнхээ ЗДТГ-тай хамтран ашиглалтад оруулсан. Харамсалтай нь, ухамсаргүй иргэд үүнийг нь сүйтгэсэн билээ.

Энэ мэт нийслэлдээ "жишиг"-т тооцогдох шилэн саравчтай автобусны буудлууд олон улсад дунджаар 15 тэрбумын өртөгтэй байдаг ч идэр есийн хүйтэнд автобус хүлээж зогсох иргэдийг дулаацуулж чаддаггүй. Харин Налайх дүүрэгт баригдсан "жишиг" авто­бус­ны буудал 20 тэрбумын өртөгтэй. Хил нээж, үнэ тогтворжвол үүнээс ч бага зардлаар босгох боломжтойг холбогдох албаныхан онцолж байв. Гэвч 20 тэрбумын жишиг буудал иргэдийн гараар ороод, алга болсон. Ийнхүү иргэд өөрсдөө гамгүйгээс болж олон бүтээн байгуулалт сүйдэж үгүй болоод байгаа билээ.

Зөвхөн автобусны буудлаар зогсохгүй нийтийн эзэмшлийн олон эд зүйлийг иргэд өөрсдөө үгүй хийдэг. Тиймээс нийтийн эзэмшлийн өмчид ариг гамтай хандахыг иргэд цахим хуудастаа уриалж эхлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж