Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихгүй л бол Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль ирэх хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэхүү хуультай холбогдуулж, “Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүү нүүр номоороо дамжуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавихыг хүслээ.
Энэ талаар тэрбээр “Оюутан цагийн найз, Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх ээ, чи бид хоёрт оюутан цагтаа сайхан нөхөрлөж байсан үе, шар айраг хувааж уугаад, чехүүдтэй гар зөрүүлж, банзан гитараа хамт нүдэж, машин тэрэгний наймаа хийж явсан үе хүртэл бий.
Чамайг Монгол Ардын намын гишүүн болсон цагаас хойш, ялангуяа дарга, цэрэг, генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход чинь ч хүртэл нэг ч удаа уулзаж, юм гуйж байсангүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Төрийн наадмын хүлээн авалтад урихад чинь "Ёс ёмбогор, Төр төмбөгөр" гээд очсон биш, ганц тагш шар айраг уугаад, 10 минут саатаад гарсан биш, долоогч, бялдуучаараа дуудуулаад, ардын дайсан болсон.
Одоо харин оюутан цагийн найзын хувьд нэг гуйлт байна. Н.Учрал гишүүний яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн, ардчилсан улсын үнэт зүйлд биш, зөвхөн тоталитар улсад л байхуйц энэ хуульд хориг тавина гэж найдъя, өнөөдөр сүүлийн өдөр нь юм байна.
Оюутан цагийн найз Ганхүү, Алматы хот, 2023 оны нэгдүгээр сарын 27” гэжээ.
Г.ХОРОЛ
Зочин 2023-01-27 193.22.153.237
Энэ одоо хүний юмаар яасан зугаалж ханадагүй амьтан вэ? Одоо болно шдээ? Дандаа л бусдын хөрөнгө, спонсороор явдаг шдээ? Тэр хөл бөмбөгийн дэлхийн аварага, тэр Дакар Ралли, одоо бүүр давраад Ерөнхийлөгчөөс мөнгө авах гэнэ? Юманд хязгаар байх хэрэгтэй байх аа, хүүхээ?
МАГНАЙ 2023-01-27 45.72.193.194
КАЗАКСТАНЫ ИРГЭН БОЛЧИХСОН ХҮН ШҮҮ
ҮРГЭЛЖЛЭЛ 2023-01-27 122.201.21.139
. Гэтэл энэ нь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих байдалд хүргээд байна.Энэ хоёр талын эрхийн тэнцвэржилтийг олох талаар хэн ч санал гаргахгүй, зүгээр л зөвхөн нэг талын эрхийг ярьж нийгмээрээ сэвцгээж байна даа.Хүний эрхийг хамгаалдаг мундаг хүмүүс болж тодрох уралдаанд бид цөмөөрөө дээр доргүй л орцгоолоо. Ингэлээ гээд асуудал шийдэгдэхгүй, асуудал хариултаа хүлээсээр байсаар л байх болно доо.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2023-01-27 122.201.21.139
Цахим орчинд хоёр талын хүний эрхийн асуудал байгаа юм.Нэг талд нь, хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх. Нөгөө талд нь, хүнд гүтгүүлэхгүй, доромжлуулахгүй, үр хүүхдээ дарамтлуулахгүй, бэлгийн дарамтанд оруулахгүй гэх мэт эрх. Эрүүгийн, зөрчлийн хуульд бий шүү дээ, тусдаа хууль гаргах хэрэггүй гэх нь өрөөсгөл. Тэнд зөвхөн санкц л бий.Үйл явадл аль эрт болоод өнгөрсөн ГАРЦ тал нь гэсэн үг. Учрал ОРЦ талд нь хязгаар тогтооё гэж.
ЗОЧИН 2023-01-27 192.82.67.67
СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХҮН БҮРИЙН АМ ҮДЭЭСТЭЙ, НҮД БООЛТТОЙ, ЧИХ ТАГЛААСТАЙ, ХӨЛ ТУШААТАЙ, ГАР ГАВТАЙ ХҮМҮҮНИЙ ЕРТӨНЦӨӨС АНГИД БАЙСАН, ОДОО ЭНЭ ХУУЛИАР ЭДГЭЭРИЙН 2-ыг БУЙ БОЛГОХ ГЭЖ БНА, ЕРӨНХИЙЛӨГЧИД ҮҮНИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ГАНЦ БОЛОМЖ ҮЛДЛЭЭ, ЭС БӨГӨӨС АРД ТҮМЭН БОСОЖ УЧРАЛ ТЭРГҮҮТНИЙГ СААРАЛ ОРДНООС ХӨӨН ЗАЙЛУУЛЖ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛНА, ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ.
Зочин 2023-01-27 146.70.118.114
Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчдөг, эрх зүйн чадамжгүй луйврын ерөнхийлөгч нэртэй Ухнаагийн овогХүрэлсүх хөгшин шагналын тасгийн дарга эмэгтэй Ө.Мөнгөнцэцэг-ийн амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй, гавтай нохой шиг дуудахаа болиж үз пиздецээ дарамттай юм вэ
У. ХҮРЭЛСҮХ . С.Гандөл Нарт ИЛ ЗАХИДАЛ
Зочин 2023-01-27 66.181.176.231
Хүрэлсүгийг долоож байна даа. Хаана боломж байна энэ шоучин тэнд л байна…
Зочин 2023-01-27 192.82.90.200
Тодорхой болсон юмыг миний гуйлтаар хориг тавьчихлаа гэж шоудах байх даа, энэ шоучин
Зочин 2023-01-27 192.82.80.106
харин ч ёстой шоуддаггүй хүн шүү.
Зочин 2023-01-27 66.181.188.114
согтууруулагч больчих.уусан зодолдсоноороо гайхуулж гэнээ. согтуу толгой.гуйлга гуйж гэнээ
Зочин 2023-01-27 192.82.89.51
Ганхүү мундаг хүн шүү. Талархая.
Зочин 2023-01-27 202.21.107.91
ЭНЭМУУ ГАНХҮҮ ОДОО ХЭНЧ БИШ ШҮҮ..АРГАА ЯДЧИХСАН л***р МУУ.. ГАНХҮҮ ХЭРЭЭ ИЭДЭЭРЭЙ…ХОРИГИЙГ ГҮРВЭЛ МЭДЭХГҮЙ ШҮҮ..
зочин 2023-01-27 202.179.8.210
2017 оноос УИХ – д өргөн барихаар болсон хууль л батлагдах гэж л байна шүү дээ.Яаран сандран баталсан зүйл биш. Хүний эрхийг хамгаалах тухай хуулинд ерөнхийлэгч яах бол.Бүх ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалдаг хүн шүү дээ.Хэсэг бүлэг хүмүүсийн ятгалганд орохгүй байх гэж түмэн олон итгэж байна.Олон түмнийхээ итгэлийг бүү алдаарай ерөнхийлэгчээ
Зочин 2023-01-27 192.82.68.173
Энэ хуулийн батлагдсан текстийг бол үзээгүй, харин төсөлтэй танилцсан. Хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан заалт олж харсангүй?!! Зарим хүмүүс чухам ямар заалтыг эсэргүүцээд байгаа юм бол доо??
Зочин 2023-01-27 192.82.88.118
бачка шалчигнаж яншаад дургүйг нь хүргэчихээ биз. никитоны батчулуун ганхүүгээс илүү дуулдаггүй шд. орилоо, мэдрэмжгүй. яаж урлагийн гэр бүлд өссөн, коллеж төгссөн байдгийм бол. арын хаалгаар явдаг биз. элтон жон байх гээд ядаад. хөгжимчин л байх.
зочин 2023-01-27 43.228.130.188
ХЭХЭ Сошиал гэж нэг талаас мэдээлэл дамжуулдаг холбогч сайхан зүйлийг Хараар ашигладаг Жинхэнэ нүүргүй муухай ёс суртахуунгүй бусдыг захиалгаар дураараа доромжлож бузар мөнгө олдог цөөхөн цагаан гартнуудаас Манай Ерөнхийлөгч айцан уу ХЭХЭ.
Зочин 2023-01-27 202.9.46.131
Нэг ч гэсэн юмнаас дутаж үзээсэй! Олны анхаарлын төвд ямар ч хамаагүй аргаар байх гээд дайрчихдаг, нэг төрлийн сэтгэцийн эмгэгтэй л хүн юм даа. Хийж байгаа бүх юм нь сонирхогчийн түвшинд. Телевизүүд энэ хүнээр хөтлөгч хийлгэхээ болих хэрэгтэй. Маш муухай бүдүүлэг яриатай, мэргэжлийн бус. Ичихээ болино гэдэг тэнэгрэлийн эхний шат гэдэг бил үү?