Аялагч Г.Ганхүү Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Аялагч Г.Ганхүү Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсэв

Аялагч Г.Ганхүү Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсэв

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихгүй л бол Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль ирэх хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэхүү хуультай холбогдуулж, “Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүү нүүр номоороо дамжуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавихыг хүслээ.

Энэ талаар тэрбээр “Оюутан цагийн найз, Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх ээ, чи бид хоёрт оюутан цагтаа сайхан нөхөрлөж байсан үе, шар айраг хувааж уугаад, чехүүдтэй гар зөрүүлж, банзан гитараа хамт нүдэж, машин тэрэгний наймаа хийж явсан үе хүртэл бий.

Чамайг Монгол Ардын намын гишүүн болсон цагаас хойш, ялангуяа дарга, цэрэг, генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход чинь ч хүртэл нэг ч удаа уулзаж, юм гуйж байсангүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Төрийн наадмын хүлээн авалтад урихад чинь "Ёс ёмбогор, Төр төмбөгөр" гээд очсон биш, ганц тагш шар айраг уугаад, 10 минут саатаад гарсан биш, долоогч, бялдуучаараа дуудуулаад, ардын дайсан болсон.

Одоо харин оюутан цагийн найзын хувьд нэг гуйлт байна. Н.Учрал гишүүний яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн, ардчилсан улсын үнэт зүйлд биш, зөвхөн тоталитар улсад л байхуйц энэ хуульд хориг тавина гэж найдъя, өнөөдөр сүүлийн өдөр нь юм байна.

Оюутан цагийн найз Ганхүү, Алматы хот, 2023 оны нэгдүгээр сарын 27” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж