Монгол Улс “Рио”-гоос 'Оюутолгой'-н төсвийг нэмэхгүй байхыг хүсэв | News.MN

Монгол Улс “Рио”-гоос ‘Оюутолгой’-н төсвийг нэмэхгүй байхыг хүсэв

Монгол Улс “Рио”-гоос ‘Оюутолгой’-н төсвийг нэмэхгүй байхыг хүсэв

Монгол Улс “Рио”-гоос ‘Оюутолгой’-н төсвийг нэмэхгүй байхыг хүсэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө, Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компаниас “Оюутолгой” төслийг өргөтгөхөд шаардагдах 7.06 тэрбум ам.долларын төсвөө цаашид нэмэгдүүлэхгүй байхыг хүссэн талаар мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлэлд "Гүнийн уурхайн төсөв хэтэрч, төлөвлөгөө хоцорсонтой холбоотой маргаан удтал үргэлжилсний эцэст хоёр түнш саяхан ойлголцолд хүрч, “Рио” өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэж, бүтэц зохион байгуулалтад орохоор тохиролцсон. “Оюутолгой” төслийн өргөтгөлийн ажлын төсөв анх 2016 онд 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан нь хэтэрч, санхүүжилттэй холбоотой маргаан үүссэн" гэжээ.

Жилд 500,000 гаруй тонн зэс олборлох төлөвлөгөөтэй, дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох “Оюутолгой”-н 34 хувийг Монгол Улс, 66 хувийг Англи-Австралийн уул уурхайн “Рио Тинто” компани эзэмшдэг.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Засгийн газар "Рио Тинто"-гоос төсвөө нэмэгдүүлэхгүй байхыг хүссэн ч тус компани энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан” гэж дурдсан байна. Ж.Ганбаатар сайд “Төлөвлөсний дагуу 2023 оны дундуур гүнийн уурхайн анхны олборлолт эхэлнэ гэж найдаж байна” хэмээн нэмж хэлжээ.

Мөн тэрбээр "Уул уурхай манай улсын ДНБ-ий дөрөвний нэг, экспортын 90 хувийг бүрдүүлдэг учраас Монгол Улс Засгийн газарт төлөх зэсийн нөөц ашигласны төлбөрийн дээд хэмжээг 7-8 хувиар хязгаарлах салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж байна" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн Гантулгаас 2023-01-27 202.179.24.167

манай монгол бизнесмэнүүд ийм гэрээ хийхгүйдээ ёстой. Одоо ЗГ гуйдаг болжээ гадныхны өмнө. боль боль ёстой гутамшиг. 24 онд олигтой залуусаа нам бусыг гаргаж эх орноо монголчуудаа аваръя одоо,хойч үедээ хийж байгаа буян шүү.

Avatar

Иргэн Гантулгаас 2023-01-27 202.179.24.167

одоо бүр давраад малгайгаа тайлаад гэр чинь манайх боллоо гэдэг шиг ЗГ аас шаардлага тавихаар хариу өгөхгүй гэж сууж байдаг,энэ англичууд Энэтхэгт байсан шиг авирлахна уу даа одоо Монгол оронд минь. Манай хөрөнгийн биржийг яагаад ашиглахгүй байгаа юм? Ёстой мулгуй гарууд болжээ бид монголчууд маань. Чингисийн цэргүүд газар доороо эргэж байгаа байхдаа цогцосууд нь. Ум сайн болог.

Avatar

Иргэн Гантулгаас 2023-01-27 202.179.24.167

яахлаараа манай улс ийм бага хувь эзэмшиж бас өөрийн хэсгээ 0 ёстой гэж. шал утгагүй юм хийх юмаа энэ хэнд ордонд сууж байгаа нөхөд. Нөгөө Багабанди төрөөс хянаж суугаа гээд Оюу Толгой ХХК аас сардаа 75000 Америк авдаг гэж яригдаж байсан хэдэн жилийн өмнө,тэгээд түүндээ эрдсэн үү орой болгон 25 ТВ сувгаар цэцэн мэргэн үгс хоног алгасахгүй уншиж байсан сайхан нөхөр. Надад тийм мөнгө зүгээр д өгч байвал ёстой гургалдай шиг дууландаа. ийм улс төрчид байгаа хойно яаж олигтой гэрээ хэлцэл хийх билээ.

Avatar

Иргэн 2023-01-27 192.82.83.53

Монголын ЗГ-ын 34%-д ногдох өрийг тэглэнэ гэсэн тэр нь хэзээ хийгдэх вэ?

Avatar

Зочин 2023-01-27 192.82.68.173

Оюу толгойн гэрээнд манай талаас алдаатай хийсэн зүйл бий. Гэхдээ нэгэнт үйл ажиллагаа тнь жигдрээд явж буй энэ том төслийг бүхн талаас нь дайрч харааж зүхэх нь нийт Монголын эрх ашигт хор уршигтай бөгөөд Монголыг түүхий эдийн бааз байлгах гэсэн том хөршид л ашигтай!!! Эдүгээ ОТ-оос улсын төсөвт оруулж буй орлогыг хасч тооцвол бид цалин, тэтгэвэрээ ч тавьж чадахгүйд хүрнэ гэдгийг масс ойлгохгүй байгаа шүү!!!

Avatar

Зочин 2023-01-27 202.9.40.33

үгүй шд. төсвийг ЭТТ ЭТ болон бусад жижиг уурхайнууд дааж байгаа. от-г хий хоосон сохроор магтаад байж болохгүй л дээ.

Avatar

Зочин 2023-01-27 59.153.115.222

үнэн хөдөлчихсөн галт тэрэг

Avatar

Бороогын алдаа давтагдах вий. 10-15 жилийн дотор ОТ-н нөөцийг ачиж дуусгана гэсэн 2023-01-27 202.70.34.115

Бороогын алдаа давтагдах вий. 10-15 жилийн дотор ОТ-н нөөцийг ачиж дуусгана гэсэн яриа их явж байна.

Avatar

Зочин 2023-01-27 202.9.41.14

Риогийн колони болсоон

Avatar

Иргэн 2023-01-27 202.55.188.99

Энэ намууд чинь рио тинтогийн гарт орчихсон уяатайгөлөг болсон байхаа. Тэд аль намыг гаршах Засаг бариулахаа шийддэгшдээ

Avatar

Зочин 2023-01-27 103.26.195.117

Энэ Оюу толгойнхонд ханах цадах сэтгэл гэж алгаа, энэ их баялгийг нь авч байгаа юм чинь улс оронд нь сайн юм хиймээр юмаа

Avatar

Зочин 2023-01-27 2.27.103.90

Рио Тинто

Avatar

Зочин 2023-01-27 2.27.103.90

Энэ Зио Тинто гэдэг бирдтэй анх гэрээ байгуулсан луйварчин урвагчдын хөрөнгийг хурааж, шоронд хийх юм сан. Улсын баялгийг цөлмүүлж, газар орноо сүйтгүүлчихээд дээр нь өртэй хоцордог нь жинхэнэ хоцрогдсон дорой буурай орны шинж.

Avatar

Зочин 2023-01-27 2.27.103.90

Рио Тинто

Avatar

уншигч 2023-01-27 217.20.116.182

Дээрэлхүүлж,цөлмүүлж ханадаггүй монголчууд ОТ-д байгаа алт,зэс,молибден зэрэг баялгаа ухуулж дуусгасны дараа л сая нэг юм ухаан орж, амаа барих юм шиг байгаа юм. Уул нь олигтой удирдлагатай байсансан бол асуудлыг аль хэдийнэ нааштай шийдчих байлаа. Эрх баригчид (Л.Оюун-Эрдэнэ,Х.Нямбаатар,Солонгоо,Ц.Даваасүрэн г.м.) Рио-той яг ямар тохиролцоо хийсэн нь одоог хүртэл учир битүүлэг,үндсэндээ нууц хэвээр б-а! Хариуцлага хүлээнэ гэдгээ эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ.

Avatar

Зочин 2023-01-27 64.119.16.249

Рио Тинто Монголыг үнэн дээрэлхэж, дээрэмдэж байна даа. Монголын тэнэг удирдлагууд 14 жил болж байхад өнөөг хүртэл энэ луйварыг ойлгохгүй. Мөн ч өрөвдмөөр юм. Хагархай данх том том дуугарсан ч юу ч хийж чадаагүй, хоосон тоонд хууртаад дууссан…

Avatar

Зочин 2023-01-27 66.181.191.226

Mongoliin avilgachin darga nar OyuTolgoig heviin ajulluulah bolov uu yadag bol?

Avatar

Зочин 2023-01-27 192.82.68.173

Манайх анх Оюу толгойн гэрээнд 34%-ийг эзэмшинэ гэж заасан нь маш буруу болсон юм шдээ!! Үүний уршгаар Монголын тал ОТ уурхайн бүхий л төрлийн зардал (уурхайн төсөв, банкны зээл, ажиллах хүчин, техник тоног төхөөрөмж г.м.)-ын 34%-ийг хариуцан төлөх үүрэгтэй болчихсон! Олборлогч-гүйцэтгэгч (Рио тинто) компани зардлаа хэдий чинээ өсгөнө, манай тал төдий чинээ ихийг хариуцах болчихож байгаа юм!! Харин 34% эзэмшихийн оронд рояльти болон бүх төрлийн бусад татвархаа ямар ч нөхцөлд (зардлаас үл хамаар)

Avatar

Зочин 2023-01-27 192.82.68.173

(зардлаас үл хамааран) авч байхаар гэрээнд заах байсан юм! Тэгсэн бол олборлоход Рио ямар зардал гаргах нь манайд падгүй, бид тогтсон юмаа аваад сууж байх байсан!! Байгалийн баялагтай буурай орнууд дандаа ийм зарчмаар гэрээ байгуулдаг практик байдаг!! Гэтэл одоо олборлолтын зардал нэмэгдэхээр нь орилж хашгираад л х****л зүхэл болж шантажлаад л дээрэмчин_ царайлаад сууж байх нь ичгэвтэр байнаа!!!

Avatar

Зочин 2023-01-27 103.212.119.58

5000-10000 тн алт байгаа…. Түүнийг ухаж аваад л РИО зугтаад алга болно… ЭНд төлбөр тооцоо хийдэг дансаа нээхгүй бол 1000 РИО байгаад ч нэмэргүй… АРД түмэн л РИО-гийн хандыг дарна…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж