Монгол Улс “Рио”-гоос ‘Оюутолгой’-н төсвийг нэмэхгүй байхыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Монгол Улс “Рио”-гоос ‘Оюутолгой’-н төсвийг нэмэхгүй байхыг хүсэв

Монгол Улс “Рио”-гоос ‘Оюутолгой’-н төсвийг нэмэхгүй байхыг хүсэв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө, Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компаниас “Оюутолгой” төслийг өргөтгөхөд шаардагдах 7.06 тэрбум ам.долларын төсвөө цаашид нэмэгдүүлэхгүй байхыг хүссэн талаар мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлэлд "Гүнийн уурхайн төсөв хэтэрч, төлөвлөгөө хоцорсонтой холбоотой маргаан удтал үргэлжилсний эцэст хоёр түнш саяхан ойлголцолд хүрч, “Рио” өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэж, бүтэц зохион байгуулалтад орохоор тохиролцсон. “Оюутолгой” төслийн өргөтгөлийн ажлын төсөв анх 2016 онд 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан нь хэтэрч, санхүүжилттэй холбоотой маргаан үүссэн" гэжээ.

Жилд 500,000 гаруй тонн зэс олборлох төлөвлөгөөтэй, дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох “Оюутолгой”-н 34 хувийг Монгол Улс, 66 хувийг Англи-Австралийн уул уурхайн “Рио Тинто” компани эзэмшдэг.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Засгийн газар "Рио Тинто"-гоос төсвөө нэмэгдүүлэхгүй байхыг хүссэн ч тус компани энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан” гэж дурдсан байна. Ж.Ганбаатар сайд “Төлөвлөсний дагуу 2023 оны дундуур гүнийн уурхайн анхны олборлолт эхэлнэ гэж найдаж байна” хэмээн нэмж хэлжээ.

Мөн тэрбээр "Уул уурхай манай улсын ДНБ-ий дөрөвний нэг, экспортын 90 хувийг бүрдүүлдэг учраас Монгол Улс Засгийн газарт төлөх зэсийн нөөц ашигласны төлбөрийн дээд хэмжээг 7-8 хувиар хязгаарлах салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж байна" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж