ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: 2.1 САЯ ХҮНЭЭС БҮГДЭЭС НЬ САНАЛ АВЧ АМЖИХГҮЙ | News.MN

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: 2.1 САЯ ХҮНЭЭС БҮГДЭЭС НЬ САНАЛ АВЧ АМЖИХГҮЙ

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: 2.1 САЯ ХҮНЭЭС БҮГДЭЭС НЬ САНАЛ АВЧ АМЖИХГҮЙ

"News" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа та бүхэнд эргэн хүргэж байна. Олны анхаарлыг татсан асуудлаар хэн юу хэлэв?!

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: 2.1 САЯ ХҮНЭЭС БҮГДЭЭС НЬ САНАЛ АВЧ АМЖИХГҮЙ

Б.ОТГОНТӨГС: 2.1 САЯ ХҮНЭЭС БҮГДЭЭС НЬ САНАЛ АВЧ АМЖИХГҮЙ

Зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга, эдийн засагч, судлаач Б.Отгонтөгстэй ярилцлаа.

-Улс төрийн агуулгаар ямар асуулт орсон бэ. Олон нийтийн зүгээс санал асуулгын цаана Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж магадгүй гэх хардлага байна?

-Иргэн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой.  Зарим нь 1992 оны Үндсэн хуулийг 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу засч залруулаад явъя гэж байсан бол нэгдүгээр  сарын 11-нд болсон “Нийгмийн зөвшилцөл” гэсэн хуралд олон иргэн “Үндсэн хууль болохгүй байна. Авлигал, тогтолцооны гажуудал болохоо байлаа. Ер нь хоёр танхимтай болох ёстой, нэг нь нэгийгээ хянадаг байя гэдэг ч юм уу, шинэ Үндсэн хуультай больё” гэдэг санал байна лээ. Тэрийг бид асууна гэсэн үг. Нэг талыг барьж асууж болохгүй. Иргэдийн санал дурдагдсан асуултуудыг асууна.

-Таны хувьд 1570 иргэн Монголын 3.3 сая хүн амыг төлөөлж чадна гэж үзэж байна уу?

-Монгол Улсад сонгуулийн насны 2.1 сая иргэн бий. Тиймээс 2.1 сая хүнээс бүгдээс нь асууж амжихгүй. Ялангуяа, цагаан сарын өмнө давчуу хугацаанд асууж амжихгүй. Тэгэхээр тухайн иргэдийг төлөөлж чадах иргэний байршлыг нь санамсаргүй байдлаар хоёр шатлалтай сонгож байгаа юм. Байршлаар нь, санамсаргүй гэдэг нь бүх аймгаас орно гэсэн үг. Бүр санамсаргүй сонгочихвол зарим аймгийн хүмүүс орохгүй байж магадгүй. Статистикийн түүвэрлэлтийн том шинжлэх ухаан байдаг. Тэгэхээр байршлаас нь санамсаргүй байдлаар асуугаад өрхөд нь ороод өрхийн тодорхойлно. Өөрөөр хэлбэл, тухайн өрхөд ороод хэн нэгнээс шууд асуухгүй. “Та санамсаргүй байдлаар сонгогдлоо, танаас авья” гэхгүй. Тухайн өрхийн  насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс дотор нь сонгож авна гэсэн үг юм. Хоёр удаагийн санамсаргүй сонголтоор 1570 хүнээ 2.1 сая хүнийг хүйс, нас, орлого мэргэжил боловсролын хувьд бүрэн төлөөлөх чадвартай хүнийг сонгох юм. ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу. 


“ПАРЛАМЕНТЫН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЦААШДАА ИЛҮҮ САЙЖИРНА”  

УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатартай Хөгжлийн банкны хяналтын ерөнхий сонсголын үр дүнгийн талаар ярилцлаа. 

-Монголын улстөрчид аливаа асуудлыг "бүдгэрүүлэх"-ийн тулд эсвэл хувийн нэр хүндээ өсгөх зорилгоор асуудалд улстөржих байдлаар ханддаг. Энэ удаагийн сонсголын үеэр ч энэ бүхэн ажиглагдсан. Зарим гишүүд оролцож буй төлөөллийг загнаж, зандрах байдал ч ажиглагдсан?  

-Энэ дундаас хэн хожиж байгаа юм. Улс төрд байгаа эрхмүүд хууль тогтоомжийн хүрээнд зөрчилдөж байгаа бол энэ муу зүйл биш. Хуйвалдаад, байвал асуудал мөн. Зарим тохиолдолд улс төрийн хүчний хяналт үүн дээр гарна. Улстөржих байдал гаралгүй яах вэ. Жишээлбэл, АНУ-ын конгресст нэгдүгээр сарын 9-нд байх аа, хэрэг явдлын тогтоол буюу конгрессын ордон руу халдсан хороо байгуулагдсан. Тэрэн дээр бүх намууд орсон. Одоо Бүгд найрамдах нам төлөөлөгчдийн олонх болсон. Угтаа бол, иргэдийн мэдэх эрх хангагдаж байна. Юманд дооз нь хэтэрдэг гэдэг шиг УИХ-ын гишүүд дооз нь хэтрээд янз бүрийн байдал гаргавал олон нийт давхар шүүж байгаа юм. Баримтыг хүмүүс олон янзаар үнэлдэг. Гол баримт нь бидний, нийтийн, дундынх болж хувирч байна. Баримтад тулгуурлан өөрийгөө хамгаалах, шүүмжлэх, бусдыг буруутгах нь нээлттэй явах ёстой.

-Хөгжлийн банкны хэрэгт дуудагдаж буй УИХ-ын гишүүд бий. Нөгөө талаасаа тэд та бүхэнтэй адил бүрэн эрхтэй. Та нарт нөлөөлөх оролдлого байсан уу. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцоогүй. Дуудсан ч ирээгүй гэрчид давхар хариуцлага ярих уу?

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Уг бичигт би намын дотоод ажилтай. Хоёрдугаарт, мөрдөн байцаалтын нууцын баталгаа гаргасан учраас энэ асуудлаар илүү нэмж яримааргүй байна гэсэн. Гэрч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэрчийн мэдүүлэг өгөхөөс итгэл үнэмшил төрүүлэхгүй шалтгаанаар зайлсхийж байгаа бол цаанаа өөр шалтгаантай гэж олон нийт ойлгоно. Дээрээс нь хууль хяналтын байгууллага илүү тодруулж асуух шаардлага цаанаа үүснэ. ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу. 


“БАРУУН АЙМГУУДАД ЦАГААН, ХАРЫН ЗУД БОЛЖ БАЙНА”

Өнгөрсөн жил зуншлага тааруу, хур бороо муу байснаас гадна одоо цаг агаар эрс хүйтэрч байгаа учир өвөлжилтийн нөхцөл хүндэрчээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнхөөс тодрууллаа.

“Баруун аймгуудад цагаан, харын зуд болж байна”-Баруун таван аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байсан. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ онд өвөлжилт нийт нутгаар хүндхэн байна. Тухайлбал, Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр нийт 11 аймгийн 190 гаруй суманд эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Эдгээр аймагт нийт 35 сая толгой мал өвөлжиж байгаа. Үүнээс 5,5 сая толгой мал нь отроор өвөлжиж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ онд малын зүй бус хорогдол нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянга гаруй мал зүй бусаар хорогдсон. Үүнд нэгдүгээрт, цаг агаарын хүйтрэлт, хоёрдугаарт, өнгөрсөн жилийн зуншлага тааруугаас өвөлжилтийн хүндрэлт үүсч байна.

-Өвөлжилт хүндрэхийг анхааруулж байсан ч өвс тэжээлийн нөөц хангалтгүй байгаа нь хэний буруу вэ. Малчид, УОК, ХХААХҮЯ бэлтгэлээ сайн базааж чадсан уу?

-Ер нь бол өвс тэжээлийг хангалттай бэлдсэн. Гол асуудал бол бэлчээрийн даац муу байснаас өвөл, хавар нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй болсон. 2021-2022 оны байдлыг 2022-2023 онтой харьцуулбал бэлчээрийн гарц 80-40 хувь болж буурсан. Тухайн жилийн зун, намраас шалтгаалж өвөлжилт тодорхойлогдоно. Тиймээс малыг эрт тэжээж эхэлснээс харахад өвөлжилт маш хүндрэх эрсдэлтэй байна. ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу. 


 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2023-01-28 103.111.68.3

1500 ХҮН 2,1 САЯ ХҮНИЙГ ЯАЖ ТӨЛӨӨЛӨХ ВЭ ДЭЭ ЭНЭ БОЛ ДЭНДҮҮ ФОРМАЛ БОЛЖ БАЙНА. УГ НЬ ХОРОО СУМДЫН ТҮВШИНД АСУУДЛЫГ ТАНИЛЦУУЛАХ БАГАА ЭХЛЭЭД БҮРДҮҮЛЖ ЗААВАР АА ӨГӨӨД ДАРАА НЬ ТОМООХОН ХОТ СУУРИЙНГУУДЫГ БАГУУДЫН ХӨДӨӨД БОЛ СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫГ ХИЙГЭЭД АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭЭД ЯВСАН БОЛ АРАЙ Л ҮНЭНД ОЙР БАЙСАН ЮМ ҮҮНИЙГ БИЧИГЧ НАМАЙГ ТЭГЭЭД ХЭН ТӨЛӨӨЛӨХ ЮМ БЭ,ГЭЖ АСУУХ ХҮН МАШ ИХ БИЙ ДЭЭ,

Avatar

МУ иргэн Гантулга 2023-01-28 103.29.144.26

бөөн аймгийн сумд дүүрэг хороодын намын төлөөлөгчдийг Ордонд оруулж хурлаа хйичхээд
юуны санал асуулга явуулах гээд нэг арван нэгэн зөвлөлдөх зөвлөлийн гишүүд гэсэн хөөрхөн шоу хийж
энэ нь 17 УИХ буюу МАН гишүүддээ ялыг нь нүүрсний хулгайчдын нэрсийг гаргаж ирсэн тоо учир тэднийгээ яллахгүй ялыг нь хойшлуулах арчаагаа алдсан арга нь
УИХ болон ЗГ аа хориндөрвөн он хүртэл авч үлдэх гэсэн увиггүй уламжит залих нь нэг билээ.

Avatar

Зочин 2023-01-28 192.82.68.36

И МОНГОЛИА АРР ААР САНАЛ ӨГДӨГ ХИЙВЭЛ БҮХ ИРГЭДЭЭС САНАЛ АВЖ БОЛНОШД

Avatar

зочин 2023-01-28 139.5.217.80

Хүн намын гишүүн энэ авгай улсаа хэнд худалдах гээд хэнд үйлчилж гүйнэ вэ?
нэг муу мөнхийн биш албан тушаалаас болж ийм шийдвэр гаргахад гар бие оролцож буйд харамсч байна.

Avatar

Онолын бөглөө 2023-01-28 66.181.183.121

энэ авгай гудамжинд байсан бол бүх хүнээс санал авах ёстой гээл гуагчиж байгаа

Avatar

ахмад иргэн Шарав 2023-01-28 202.126.89.101

Нийгмийн сэтгэл зүйг тандах статистикийн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгуульд аль хүчин хэдэн хувийн санал авах тухай г.м.прогноз хийж болдог. Харин энэ аргаар цөөн хэдэн хүнээс санал асууж нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг зөв шийвэрлэх арга замыг тодорхойлно гэж байхгүй. Ийм аргыг буруу хэрэглэж байгааг улс төрчид ойлгодоггүй юм гэхэд Статистикийн мэргэжлийн байгууллага ойлгохгүй, мухардалд орсон, авилгалын тогтолцоог хамгаалах мунхаг тоглолтонд оролцож байгаад хармасаж сууна.

Avatar

Зочин 2023-01-28 122.201.21.64

Царай муутай энэ авгай бас юүчив дээ

Avatar

Уншигч 2023-01-28 202.126.88.75

1570 гэдэг чинь 2,1 сая хүний чинь 0,07 хувь л байна шүү дээ ядаж бүгдээс нь биш гэхэд 20 хувиас нь аваа чээ. заавал ингэж давчуу хугацаанд санал авч яг яах гээд байгаа юм бэ. Болохгүй бол хугацааг нь сунгаж байгаад авах хэрэгтэй шүүдээ. Улс оронд яаралтай шийдэх өөр асуудлууд олон харагдаад л байх юм. Цагаан сарын үеэр хүмүүсийн анхаарлыг сарнисан байхад нь нэг хууль бус шийдвэр гаргах гээд байгаа байх гэсэн хардлага төрөөд байна шүү

Avatar

Үнэн 2023-01-28 192.82.85.168

УИХ 76 гишүүн сонгогдох болохоор 2.1 сая хүнээс санал авч болдог, Үндсэн хуулийг хэлэлцэх болохоор болдоггүй гэж юу байсан юм? 60 сая хүнтэй Италид Үндсэн хуулийг хэлэлцэхийн тулд бүх ард тзмний санал асуулга явуулаад болдог ш дээ. Энэ Отгонтөгс мэт нь дарангуйлагчдын эрх ашгийг хамгаалж хоолоо олж иддэг гэхээр ой гутна.

Avatar

Зочин 2023-01-28 66.181.176.111

Монгол улсад үнэнч байх монгол хүн ховор болсон нь улстөрд худалч, хулгайч нар нам байгуулж гарсантай шууд холбоотой. Улс төрийн намыг татан буулгах шийдвэр гаргах цаг болсон.

Avatar

Зочин 2023-01-28 66.181.191.226

Erunhiilugchiig parlamentaas songoh ni zuitei. Getel tiim uurchlult orohgui bololtoi. Dandaa uursduduu heregtei uurchlult hiij baih yum, novshiin 76 uhvel taarna.

Avatar

Эрх баригчийн хөлсний ажилтан 2023-01-28 66.181.176.218

Б.Отгонтөгс маш буруу хандлагатай эмэгтэй байна.

Avatar

Зочин 2023-01-28 64.119.27.103

Тийм байна, бүү үзэгд, далдраасай!

Avatar

Зочин 2023-01-28 192.82.68.173

Ард нийтийн санал асуулга (референдум)-аар хууль зүйн мэргэжлийн нарийн асу"у"лт асууж болдоггүй юм!!! Харин маш энгийн бөгөөд хэн бүхэнд ойлгомжтой асуултаар санал авдаг юм. Жишээ нь: 1949 онд БНМАУ туурга тусгаар улс байх эсэх гэдэг асуултаар бүх нийтийн санал асуулга явуулж байсан!!

Avatar

Зочин 2023-01-28 192.82.68.173

Одоогийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, эсхүл шинээр Үндсэн хууль батлах уу, парламент хэдэн танхимтай байх вэ г.м. асуултын нарийн учир, холбогдлыг хүн болгон нарийн мэдэхгүй учраас хэн илүү пиар хийсний талд асуудал шийдэгдэх аюултай шүү!!!!

Avatar

Зочин 2023-01-28 202.126.89.121

Гуцваа. Монгол Улсын бүх иргэн гар утастай. Утсаар нь санал авахад ядаж 2 сая иргэн саналаа өгнө

Avatar

Зочин 2023-01-28 103.26.194.64

Монгол улсын иргэдээсээ санал авч чадахгүй бол наад үндсэн хуулийн өөрчлөлтөө боль Хулгайч , авилгачдаар хуулиа өөрчлүүлнэ хэрэггүй дээ..Төлөөллийн хүмүүсээс санал авна гэвэл өөрсдийн троллуудаараа санал өгүүлэх арга гэж харж хардаж байна

Avatar

Зочин 2023-01-28 192.82.92.42

МУИС унэхээр дампуурсан. Энэ сургуулийг самарсан хэд Терийн ордонд ороод тухлаад суучихлаа!!! Зарим нь ХУН гээд, худал ярихаас хийж чаддаггуй нехдууд штээ!

Avatar

Зочин 2023-01-28 66.181.176.111

Монгол улсад үнэнч байх монгол хүн ховор болсон нь улстөрд худалч, хулгайч нар нам байгуулж гарсантай шууд холбоотой. Улс төрийн намыг татан буулгах шийдвэр гаргах цаг болсон.

Avatar

Батfe 2023-01-28 66.181.160.57

үНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ШИНЭЧЛЭХ АСУУДУАЛ БОЛ ИХ НУХАЦТАЙ АВЧ ҮЗЭХ АСУУДАЛ, ҮҮНИЙГ ЦАГ ХУГАЦААНД БАРИГДАЖ ЯАРУУ ШИЙДЭХ НЬ МОНГОЛ УСЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ НИЙТ ИРГЭДИЙН ЭРХ АШИГТ ЯАГААД Ч ЗӨВ ЗҮЙЛ БИШ ШҮҮ,ЮУНД НЬ ЯАРААД БАЙГАА ЮМ,СОНГУУЛЫН ТОГТОЛЦООНД НӨЛӨӨЛӨӨД БАЙГАА ЮМ БОЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХУУЛЬ БОЛОН СОНГУУЛИЙН ХУУЛИНДАА ЗАСВАР ӨӨРЧЛӨЛТӨӨ ХИЙГЭЭД Л ЯВ,ҮНДСЭН ХУУЛИЙГ ОЛОН НАМУУДЫН ЗӨВШИЛ НИЙТ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГААР ШИЙДЭХ АСУУДАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж