ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: 2.1 САЯ ХҮНЭЭС БҮГДЭЭС НЬ САНАЛ АВЧ АМЖИХГҮЙ

Хуучирсан мэдээ: 2023.01.28-нд нийтлэгдсэн

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: 2.1 САЯ ХҮНЭЭС БҮГДЭЭС НЬ САНАЛ АВЧ АМЖИХГҮЙ

"News" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа та бүхэнд эргэн хүргэж байна. Олны анхаарлыг татсан асуудлаар хэн юу хэлэв?!

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: 2.1 САЯ ХҮНЭЭС БҮГДЭЭС НЬ САНАЛ АВЧ АМЖИХГҮЙ

Б.ОТГОНТӨГС: 2.1 САЯ ХҮНЭЭС БҮГДЭЭС НЬ САНАЛ АВЧ АМЖИХГҮЙ

Зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга, эдийн засагч, судлаач Б.Отгонтөгстэй ярилцлаа.

-Улс төрийн агуулгаар ямар асуулт орсон бэ. Олон нийтийн зүгээс санал асуулгын цаана Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж магадгүй гэх хардлага байна?

-Иргэн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой.  Зарим нь 1992 оны Үндсэн хуулийг 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу засч залруулаад явъя гэж байсан бол нэгдүгээр  сарын 11-нд болсон “Нийгмийн зөвшилцөл” гэсэн хуралд олон иргэн “Үндсэн хууль болохгүй байна. Авлигал, тогтолцооны гажуудал болохоо байлаа. Ер нь хоёр танхимтай болох ёстой, нэг нь нэгийгээ хянадаг байя гэдэг ч юм уу, шинэ Үндсэн хуультай больё” гэдэг санал байна лээ. Тэрийг бид асууна гэсэн үг. Нэг талыг барьж асууж болохгүй. Иргэдийн санал дурдагдсан асуултуудыг асууна.

-Таны хувьд 1570 иргэн Монголын 3.3 сая хүн амыг төлөөлж чадна гэж үзэж байна уу?

-Монгол Улсад сонгуулийн насны 2.1 сая иргэн бий. Тиймээс 2.1 сая хүнээс бүгдээс нь асууж амжихгүй. Ялангуяа, цагаан сарын өмнө давчуу хугацаанд асууж амжихгүй. Тэгэхээр тухайн иргэдийг төлөөлж чадах иргэний байршлыг нь санамсаргүй байдлаар хоёр шатлалтай сонгож байгаа юм. Байршлаар нь, санамсаргүй гэдэг нь бүх аймгаас орно гэсэн үг. Бүр санамсаргүй сонгочихвол зарим аймгийн хүмүүс орохгүй байж магадгүй. Статистикийн түүвэрлэлтийн том шинжлэх ухаан байдаг. Тэгэхээр байршлаас нь санамсаргүй байдлаар асуугаад өрхөд нь ороод өрхийн тодорхойлно. Өөрөөр хэлбэл, тухайн өрхөд ороод хэн нэгнээс шууд асуухгүй. “Та санамсаргүй байдлаар сонгогдлоо, танаас авья” гэхгүй. Тухайн өрхийн  насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс дотор нь сонгож авна гэсэн үг юм. Хоёр удаагийн санамсаргүй сонголтоор 1570 хүнээ 2.1 сая хүнийг хүйс, нас, орлого мэргэжил боловсролын хувьд бүрэн төлөөлөх чадвартай хүнийг сонгох юм. ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу. 


“ПАРЛАМЕНТЫН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЦААШДАА ИЛҮҮ САЙЖИРНА”  

УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатартай Хөгжлийн банкны хяналтын ерөнхий сонсголын үр дүнгийн талаар ярилцлаа. 

-Монголын улстөрчид аливаа асуудлыг "бүдгэрүүлэх"-ийн тулд эсвэл хувийн нэр хүндээ өсгөх зорилгоор асуудалд улстөржих байдлаар ханддаг. Энэ удаагийн сонсголын үеэр ч энэ бүхэн ажиглагдсан. Зарим гишүүд оролцож буй төлөөллийг загнаж, зандрах байдал ч ажиглагдсан?  

-Энэ дундаас хэн хожиж байгаа юм. Улс төрд байгаа эрхмүүд хууль тогтоомжийн хүрээнд зөрчилдөж байгаа бол энэ муу зүйл биш. Хуйвалдаад, байвал асуудал мөн. Зарим тохиолдолд улс төрийн хүчний хяналт үүн дээр гарна. Улстөржих байдал гаралгүй яах вэ. Жишээлбэл, АНУ-ын конгресст нэгдүгээр сарын 9-нд байх аа, хэрэг явдлын тогтоол буюу конгрессын ордон руу халдсан хороо байгуулагдсан. Тэрэн дээр бүх намууд орсон. Одоо Бүгд найрамдах нам төлөөлөгчдийн олонх болсон. Угтаа бол, иргэдийн мэдэх эрх хангагдаж байна. Юманд дооз нь хэтэрдэг гэдэг шиг УИХ-ын гишүүд дооз нь хэтрээд янз бүрийн байдал гаргавал олон нийт давхар шүүж байгаа юм. Баримтыг хүмүүс олон янзаар үнэлдэг. Гол баримт нь бидний, нийтийн, дундынх болж хувирч байна. Баримтад тулгуурлан өөрийгөө хамгаалах, шүүмжлэх, бусдыг буруутгах нь нээлттэй явах ёстой.

-Хөгжлийн банкны хэрэгт дуудагдаж буй УИХ-ын гишүүд бий. Нөгөө талаасаа тэд та бүхэнтэй адил бүрэн эрхтэй. Та нарт нөлөөлөх оролдлого байсан уу. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцоогүй. Дуудсан ч ирээгүй гэрчид давхар хариуцлага ярих уу?

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Уг бичигт би намын дотоод ажилтай. Хоёрдугаарт, мөрдөн байцаалтын нууцын баталгаа гаргасан учраас энэ асуудлаар илүү нэмж яримааргүй байна гэсэн. Гэрч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэрчийн мэдүүлэг өгөхөөс итгэл үнэмшил төрүүлэхгүй шалтгаанаар зайлсхийж байгаа бол цаанаа өөр шалтгаантай гэж олон нийт ойлгоно. Дээрээс нь хууль хяналтын байгууллага илүү тодруулж асуух шаардлага цаанаа үүснэ. ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу. 


“БАРУУН АЙМГУУДАД ЦАГААН, ХАРЫН ЗУД БОЛЖ БАЙНА”

Өнгөрсөн жил зуншлага тааруу, хур бороо муу байснаас гадна одоо цаг агаар эрс хүйтэрч байгаа учир өвөлжилтийн нөхцөл хүндэрчээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнхөөс тодрууллаа.

“Баруун аймгуудад цагаан, харын зуд болж байна”-Баруун таван аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байсан. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ онд өвөлжилт нийт нутгаар хүндхэн байна. Тухайлбал, Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр нийт 11 аймгийн 190 гаруй суманд эрсдэлтэй гэсэн дүн гарсан. Эдгээр аймагт нийт 35 сая толгой мал өвөлжиж байгаа. Үүнээс 5,5 сая толгой мал нь отроор өвөлжиж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ онд малын зүй бус хорогдол нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянга гаруй мал зүй бусаар хорогдсон. Үүнд нэгдүгээрт, цаг агаарын хүйтрэлт, хоёрдугаарт, өнгөрсөн жилийн зуншлага тааруугаас өвөлжилтийн хүндрэлт үүсч байна.

-Өвөлжилт хүндрэхийг анхааруулж байсан ч өвс тэжээлийн нөөц хангалтгүй байгаа нь хэний буруу вэ. Малчид, УОК, ХХААХҮЯ бэлтгэлээ сайн базааж чадсан уу?

-Ер нь бол өвс тэжээлийг хангалттай бэлдсэн. Гол асуудал бол бэлчээрийн даац муу байснаас өвөл, хавар нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй болсон. 2021-2022 оны байдлыг 2022-2023 онтой харьцуулбал бэлчээрийн гарц 80-40 хувь болж буурсан. Тухайн жилийн зун, намраас шалтгаалж өвөлжилт тодорхойлогдоно. Тиймээс малыг эрт тэжээж эхэлснээс харахад өвөлжилт маш хүндрэх эрсдэлтэй байна. ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу. 


 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж