НЦГ: "FT Group"-тэй холбоотой 70 орчим гомдол ирээд байна

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

НЦГ: "FT Group"-тэй холбоотой 70 орчим гомдол ирээд байна

НЦГ: "FT Group"-тэй холбоотой 70 орчим гомдол ирээд байна

Нийслэлийн цагдаагийн газраас "FT group" аппликейшн ашиглан, их хэмжээний хохирол учруулсан хэргийн талаар өнөөдөр /2023.01.27/ мэдээллээ.


НЦГ-ын Хэвлэлийн төлөөлөгч:

-Их хэмжээний мөнгийг тухайн аппликейшн рүү оруулаад, залилуулсан үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

-"Бэлтэс мөрөн"-тэй ижил схем мөн үү?

-Энэ гурван төрлийн аппликейшн нь хохирогчдын мэдээллээр нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон учир иргэд үүгээр гүйлгээ хийхгүй байх. Хохирсон иргэд нэн яаралтай ирж, гомдол мэдээллээ өгөх хэрэгтэй. Судалгаагаар "FT Group" нь Орос, Герман зэрэг улсад салбараа байгуулж, 2022 оны гуравдугаар сард Монголд орж ирсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээлэл баттай биш. Тус байгууллагын үйл ажиллагаа нь блокчэйн технологи дээр суурилсан бөгөөд хөрөнгийн биржээр дамжуулан цэнэглэлт, таталтаа хийдэг крипто валютын нэг хэлбэр.

-Энэ хэрэгт холбогдуулан хэчнээн иргэнийг шалгаж байна вэ?

-Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу мэдээлэл өгөх боломжтой.

-600 мянгаас 150 сая төгрөгийн хохирол байгаа гэсэн. Цаашдаа нөхөн төлүүлэх ямар арга хэмжээ авах вэ?

-Цагдаагийн байгууллагаас нэн тэргүүнд гэм буруутай этгээдийг олж тогтоох, хөрөнгийг нь царцаах, гадагшаа гарсан бол банкны системээр дамжуулан царцаана.

-"Бэлтэс Мөрөн"-гийн хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ард иргэддээ хэлэхэд энэ гурван төрлийн аппликейшнээр гүйлгээ битгий хийгээрэй. Мөн аппликейшний хохирогчид гомдлоо гаргаж, шалгуулаарай.

-Хэчнээн иргэн гомдол гаргасан бэ?

-Өнөөдрийн байдлаар 70 гаруй хохирогч гомдол гаргасан байна. Мөн харъяа цагдаагийн албандаа гомдол гаргасан хүмүүс байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж