"Чанаргүй 100 тонн давс нийлүүлсэнийг хадгалж байна" | News.MN

"Чанаргүй 100 тонн давс нийлүүлсэнийг хадгалж байна"

"Чанаргүй 100 тонн давс нийлүүлсэнийг хадгалж байна"

"Чанаргүй 100 тонн давс нийлүүлсэнийг хадгалж байна"

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2023.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.СУГАР:

-Мал амьтан хотод орж ирэх нь маш олон эрсдэл дагуулдаг. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг хотод мал амьтнаас үүсэлтэй халдварт өвчин гарвал хөл хорио тогтоох, нүүлгэн шилжүүлэлт хийх маш өндөр эрсдэлтэй байдаг.

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.БАЯРАА:

-Нийслэлийн засаг даргын 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилттэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажлын хэсэг байгуулж, 2023 оны нэгдүгээр сарын 21-нээс 26-ны хооронд мал амьтныг гаргасан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дүүргийн Засаг даргын тамгын газар гэсэн байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр хотын төвийн нийт зургаан дүүрэгт 535 албан хаагч, 93 автомашин, 27 эргүүлтэйгээр нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс нийт 6385 малыг тууж гаргасан.

Цагдаагийн байгууллагаас хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Хотын бүсэд малаа оруулж ирж байгаа эзэдтэй уулзаж санал хүсэлт, нөхцөл байдлыг сонссон. Налайх дүүрэг, Партизан болон хотыг тойрсон Төв аймгийн сумдын мал ихээр орж ирж байна. Хотыг тойрсон зарим нэгэн сумд болон улсын хэмжээнд зарим газар малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор Онцгой байдлын тухай хуулиар өвчлөлтэй бүсийг хязгаарладаг. Та бүхэн санаж байгаа бол 2017 онд үхрийн шүлхий өвчин гарч, Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд урт хугацааны хорио хязгаарлалт хийж байсан. Дахин ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд хотод байгаа малыг гаргах арга хэмжээ авч байна.

Мөн "Тэрбум" мод төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд тарьсан ногоон байгууламж руу адуу мал ороод, эвдэж сүйтгэж байгаа нөхцөл байдал үүссэн. Адуу мал орж ирээд, замын хөдөлгөөнийг зогсоох, зам тээврийн осол гарах нөхцөл байдал үүсгэж байна. Түүнчлэн төмөр зам руу орж дайруулсан хоёр тохиолдол гарсан. Хөдөлгөөний аюулгүй байдал болон хот тохижилт, гоц халдварт өвчинд өртөх нөхцөл байдал хотод үүсч байгаа учраас малыг яаралтай гаргах арга хэмжээ авч байна. Үүний дагуу төлөвлөгөө гаргаад явж байна.

Долоо хоногт зургаан дүүрэг дээр өглөө 09:00 цагаас ажлаа зэрэг эхлүүлж байна. Тэдгээр байгууллагууд ажлын тайлангаа 14 хоногт нэг удаа гаргана. Ажлаа үр дүнтэй эрчимтэй явуулах хуваарь гарган ажиллаж байна. Дөрөвдүгээр сарыг хүртэл энэ ажлыг эрчимтэй явуулна. Хавар цас хайлж, хөдөө орон нутагт нөхцөл байдал гайгүй болох үед орж ирэх малын тоо багасна. Зургаан дүүргээс 10 маршрутын дагуу малыг тууж гаргаж байна. Өмнө нь онцгойгийнхон, цагдаа нар явган туудаг байсан. Энэ удаад малчидтай хамтраад ажиллаж байна. Цаашид Дотоодын цэргийг оролцуулах нь үр дүнтэй гэсэн санал гарсан.

Хотын захирагчийн ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээр дүүргүүдэд ажиллаж байна. Хавар шинэ бүтээн байгуулалтууд эхэлнэ. Нийслэлээс хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг дүүрэгтэй давхцуулахгүй байх үүднээс санал солилцож байна. Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. "Нарангийн энгэр"-т хэрэгжиж буй хог ялган ангилах төслийн явц, хүнсний хог хаягдлаар бордоо хийх ажилтай танилцаад явж байна.

-Зам дээр цацсан зүйл давс байсан уу. Шинжилгээний хариу гарсан уу?

-Нийслэлийн гудамж, зам талбайд цацсан давсны орц, найрлагыг шалгуулсан. Шинжилгээгээр 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Гэхдээ давс маш их бохирдолтой байсан. Шавартай, хог шороотой, мөстэй давс нийлүүлсэн. Тиймээс нийлүүлэгч компанид мэдэгдэл хүргүүлж чанар, стандартын шаардлага хангасан давсаар сольж өгөх шаардлага тавьсан. Компани шаардлагыг хүлээн авч, 100 тонн давсыг сольж өгөхөөр болсон.

-Нийт хэчнээн тонн чанаргүй давс нийлүүлэгдсэн бэ?

-Нийт 200 гаруй тонн давс авсан. Үүнээс 80 гаруй тонныг зам талбайд цацсан. Үлдсэн 100 тонныг хэрэглэхийг хориглож, агуулахад хадгалж байна. Үүнийг сольж өгөх шаардлага тавьсан. Шаардлага хангахгүй давс нийлүүлсэн компанийг дахин Улаанбаатар хотын худалдан авалтын ажиллагаанд оролцуулахгүй байхаар хар жагсаалтад багтаасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-27 203.91.115.50

Шахаа л байхгүй юу. Давс ямар байх нь сонин биш. Хамгийн гол нь ийм үйлчилгээ, худалдан авалтыг бүр хувьдаа өвлөөд авчихсан юм шиг шахаачин гэр бүлүүд нөгөө Ман-н дархлагдсан түмэн өрхийг бүрдүүлж, төсвийг шимж амьдарч байна. Яамдад бүр дархлагдчихсан өрхүүд байдаг, жилд тогтмол тендрүүд авч амьдардаг жишиг тогтчихсон. Үүнийг л хянамаар байгаа юм.

Avatar

Зочин 2023-01-27 66.181.190.108

Буцааж мөнгөө мөнгөө олж аваачээ, эсвэл чанартай давсаар солиулж аваач.

Avatar

Bold o 2023-01-27 223.38.8.66

Нөгөө суганы Бат сээр компани нь бас давс нийлүүлсэн бсан …тоос сорогч машиныг нийлүүлдэг компани ш дээ..

Avatar

Зочин 2023-01-27 192.82.84.11

Хужиртын хун давс хужир 2оо ялгахгуй байна ч гэж баймааргуй л юм даа, хужир цацаж цацчихаад давс цацсан л гээд гурийгээд байх юм даа энэ готын дарга

Avatar

Зочин 2023-01-27 103.212.119.221

хотын бүх зам хужиртаад цөйраад бахад л хэрэглээгүй хадгалаж байгаа нтр

Avatar

Зочин 2023-01-27 88.230.54.112

Муухай бохир давсыг авсан, өгсөн аль алиныг нь шийтгэх хэрэгтэй. Энд бас л нөгөө танил тал, ах дүү, найзын хайр "хишиг", цаашилбал авилга үнэртэж байна.

Avatar

Зочин 2023-01-27 192.82.69.158

Хотын дарга, Хотын захиргаа, Захирагчийн ажлын албаныхан Яармагийн шинэ байрандаа нүүж очиж байж амьдралд ойрхон шийдвэр гаргана. тэгэхгүй бол цонхоороо талбайгаа харахад хаалган тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана.

Avatar

Зочин 2023-01-27 66.181.161.60

Нөгөө хужир ха ха

Avatar

Иргэн 2023-01-27 103.57.92.242

Муу давс худалдаж авсан хүмүүсээ шийтгэ. Ажлаа хийж мэддэггүй малыг хуурсан компани ямар ч байсан 100% буруутай биш.

Avatar

Зочин 2023-01-27 202.55.188.97

Муу давсаа Малчидад өг тэд бүхэнийг үнэгүй аваад гаршсан хүмүүс авна л гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж