“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав | News.MN

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

Энэ хөтөлбөр нь 330 сум, 171 хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захиа, даалгавар гардууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэж захив.

Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс 256 оюутан Их Британи, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Вьетнам зэрэг 13 улсын их, дээд сургуульд суралцаж байна. Эдгээрийн 60 гаруй хувь нь компьютерын ухаан, программ хангамж, биотехнологи, барилга архитектур, сэргээгдэх эрчим хүч зэрэг инженер, технологийн чиглэлээр мэргэшиж байгаа юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны эздийн нэрстэй энд дарж танилцана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-д зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангадаг юм.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-01-27 158.208.192.248

ЭНЭ ХАРАНХУЙ МУНХАГ ХӨГИЙН ХУЛГАЙЧ УЛС ОРНЫ МИНЬ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ОДОО ХЭДЭН ХӨГШИД ХҮҮХДҮҮДИЙГ ХУУРАХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ХИЙГЭЭД ЭХЭЛЧИХСЭН БОЛОЛТОЙ. АРДИЧИЛСАН ОРНЫ ЕРӨНХИЙЛЭГЧ ГЭЖ БАЙГААД "ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ БАЙХГҮЙ" ГЭЖ ХЭЛЭЭД СУУЖ БАЙСАН АМЬТАН ШҮҮ ДЭЭ!!!

Avatar

Зочин 2023-01-27 103.26.193.77

азтай хүүхдүүд хүрэлсүхэд баярлалаа ч байхгүй бүдүүлэг нөхдүүд шүү

Avatar

Цогсүрэнгийн Ганболд 2023-01-27 79.98.213.82

Төрийн тэргүүний хэрэгжүүлж ирсэн олон ажлаас хамгийн алсын хараатай нь энэ хөтөлбөр гэж бодож байна.

Avatar

Зочин 2023-01-27 202.126.93.90

Комнизм байгуулаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж