Байр суурь: ЭТТ-н ногдол ашгийг хулгайчдад алдсанаас иргэдэд тараах ёстой | News.MN

Байр суурь: ЭТТ-н ногдол ашгийг хулгайчдад алдсанаас иргэдэд тараах ёстой

Байр суурь: ЭТТ-н ногдол ашгийг хулгайчдад алдсанаас иргэдэд тараах ёстой

Засгийн газар ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сард урьдчилж олгоно гэж мэдэгдсэн. Үүнээс гадна иргэдийн дунд цагаан сарын баяраас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа авах хүлээлт байгаа юм. Энэ нь Монгол Улсын эдийн засагт ч тодорхой нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Энэ талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.


Эдийн засагч Д.АНГАР:

-Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг тараагаасай гэж бодож байна. Цаад утгаараа цаас хэвлэн тарааж байгаа гэсэн үг шүү дээ. Мэдээж инфляцийг хөөргөж, төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш өсөх тодорхой хэмжээний эрсдэл бий. Гэхдээ суурь нөхцөл байдал нь өөр асуудал. Иргэдийн гар дээр ямар ч бэлэн мөнгө алга. Шинэ он гарч, иргэд ипотекийн зээлээ төлж эхэлсэн. Бараа, бүтээгдэхүүний ханш өсчихсөн энэ үед хүүхдийн мөнгө ч бай, 1072 хувьцааны ногдол ашиг ч бай иргэдэд мөнгө тараах ёстой.

Ард түмний ахуй амьдрал доройтож, хоногийн хоолоо арайхийн болгож байна шүү дээ. Иргэд хүнсээ авч дийлэхгүй байгаа учраас шинэ хувцас худалдан авч чадахаа больсон байна. Тийм учраас төгрөгийн ханш, инфляци бол дараагийн асуудал.

Том дарга нар "Ингэвэл инфляци өснө, ингэвэл эдийн засаг хямарна" гэж тайлбарладаг. Гэтэл тэр дарга нар нь хэдэн тэрбум, их наядаар нь улсын мөнгийг хулгайлж байгаа нь ил боллоо. Ийм дарга нараас шалтгаан, тайлбар сонсох албагүй. Төр засагт 1072 хувьцааны ногдол ашиг тараах бүрэн боломж бий. "Эрдэнэс Тавантолгой" Монгол Улсын гурван сая хүний өмч. Бид 1072 хувьцаагаараа дамжуулан хувь эзэмшиж буй. Гэтэл иргэд ногдол ашиг тараахгүйгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, "Голомт" банкны Д.Баясгалан гэдэг хоёр хүн хоорондоо гэрээ байгуулж, зах зээлийн үнээс гурав дахин өндөр үнээр төмөр зам барих, эсвэл гурав дахин хямд үнээр нүүрсээ зарах гэрээ хийхэд зарцуулчихаад байна шүү дээ. Ямар ч байсан жилдээ нэг өрхөд 500 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжийг "Эрдэнэс Тавантолгой" компани, УИХ, Засгийн газар биелүүлэх тал дээр анхаарч, ажиллах ёстой.

Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО:

-Ер нь Монголбанкнаас бодлогын хүүг өсгөж, төгрөгийн нийлүүлэлтийг хянах зорилго тавьж байгаа мөртлөө эргүүлээд бэлэн мөнгө тараах бодлого барьж болохгүй. Нэг ёсондоо төрөөс явуулж байгаа бодлогын эсрэг алхам болно. Одоо гадаад валютын нийлүүлэлт өсөөгүй байхад төгрөг хэвлэж болохгүй. Иргэдийн хэрэглээ эргээд валют болж гарна шүү дээ. Удахгүй уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна. Улам л төгрөгийн ханш унана гэхээс өсөхгүй.

Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх нь зөв. Гэхдээ халамж хэлбэрээр бус боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчны чанарт хөрөнгө оруулалт хийвэл илүү үр дүнтэй болов уу. Одоо иргэдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ ямар байгаа билээ. Иргэдэд дахин бэлэн мөнгө тараавал утгаа алдана шүү дээ.

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Монгол Улсад өнөөдөр ямар нэгэн байдлаар зохиомол мөнгөний нийлүүлэлт хийж, улс төрийн амлалтаас болж бэлэн мөнгө тараахын эсрэг байр суурьтай байна. Учир нь Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт цар тахалтай холбоотойгоор буурч, бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсчихөөд байна. Энэ үнийн өсөлтөд бэлэн мөнгө тараах нь сөргөөр л нөлөөлнө. Энэ жилийн хувьд иргэдэд аль болох бэлэн мөнгө тараахгүй баймаар байна. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө нь нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн халамж юм уу, хүүхдийн хэрэгцээнд зориулсан мөнгө үү гэдгээ ялгаж, салгах хэрэгтэй.

Тодорхой хэмжээгээр ард түмний амьжиргааны нөхцөл байдал дорой, бухимдалтай байхад улс төрийн өнгө аястайгаар ногдол ашиг нэрээр нэг хүнд хоёр сая төгрөг тараана гэж байгаа нь буруу.

Энэ бүхэнд иргэдийг буруутгах аргагүй. Улсын эдийн засаг өнөөдөр үнэхээр дорой байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд улсын эдийн засгаа өргөтгөж, ард түмний амьдралыг бодитоор сайжруулж чадсангүй. Улстөрчид энэ нөхцөл байдлаа саармагжуулж, ард түмнээс оноо авахын тулд халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулсан. Энэ бүхэн үе үеийн улстөрчдийн буруу. Цаашдаа халамжийн бодлогыг хумиж, улс төрийн амлалтуудыг хязгаарлах, ард түмний саналыг худалдаж авдаг явдлыг төрөөс зоригтойгоор зогсоох шаардлага байна. Баялгийн тэгш бус хуваарилалт буюу Хөгжлийн банк, нүүрсний хулгай, тендерийн будилаантай асуудлууд ард түмний бухимдлыг төрүүлж, ногдол ашиг авах хүлээлтийг улам дэврээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн ганаа 2023-01-27 202.179.24.167

хувьцаа мөнгө нь үлдсэн юмуу даа таминь ах? ариа түүнд бас гар хүрсэн юм биш үү.

Avatar

Зочин 2023-01-27 150.129.143.94

1072 хувьцааны ноогдол ашгаа өгөх хэрэгтэй ш дээ. гэхдээ бэлэн мөнгөөр бус сургалтын төлбөр, орон сууцны лизин, банкны өр зээл төлөх… гэх мэтээр орлуулж тооцож болно шүү дээ.

Avatar

Зочин 2023-01-27 103.140.11.179

хэдэн дарга нар л бүх баялгийг хувааж авах ёстой, иргэдэд юу ч хүртэх ёсгүй гэсэн хүмүүс байдаг юм билээ.

Avatar

Зочин 2023-01-27 103.229.120.71

зээлээ тэглээд өгвөл зүгээр юм бишүү малчны цалингийн тэтгэврийн зээлүүдийг 1 удаа тэглэчихвэл иргэд 1 удаа амьсгаа авч амьдрал нь арай дээрдэх боловуж

Avatar

Зочин 2023-01-27 66.181.188.46

Хулгайч нар аваад сейфэндээ өрөөд нуучихдаг болохоор инфляци өсөхгүй.Ард түмэн ногдол ашгаа авахаар инфляци өснө гээд байдаг.. Тэгээд ямар шийдэл байна.

Avatar

Зочин 2023-01-27 43.242.243.103

Ангар гэдэг ангарай хогын хулгайч захиалгатай хуцаад бгаан бишүү баясгалан баттулга гэж яриад баттулга тэгж хэд нугалж төмөр зам барих хүн биш томчуудын доодхийг долоосон хулгайч трол хийж бас хэдэн цаас авдаг болтрй бусад хулгайчыг нь хэлээч новшоо

Avatar

Зочин 2023-01-27 66.181.191.150

Yag unen. Xulgaichdad aldsanaas irgeded taraaj.

Avatar

Иргэн 2023-01-27 192.82.70.134

төр нь иргэдээсээ харамлаад хулгайч нарт алддаг одоо хулгайч нараасаа хураагаад иргэддэ тарааж яагаад болохгүй гэж төр хулгайч нарын талд ажиллаад бна өөрсдөө оролцсон болхоор

Avatar

Зочин 2023-01-27 192.82.83.163

Эрх баригчид болон цагдаа тусгай байгууллагууд нь анхаармаар Монголд хумуунлэгийнтхямрал болж байна Бух чиглэлээр Тийм учраас хун амтай холбоотой бух асуудал анхаарах естой номер нэг асуудал юм Ундэсний аюулгуй байдлын тувшинд ярих естой болж байна

Avatar

Зочин 2023-01-27 192.82.83.163

Украины еронхийлогч саяхан Украиныгтэзэнгуй нутаг гэж хэллээ Монгол. Ч ийм эзэнгуй болоход ойрхон байна Хун амын тоотой нь тхарьцуулахад дайн болж байгаа улс орон шиг олон зун эдийн засгийн шалтгаанаар эх орноосоо дацйжиж байна Ядунд сургуулиудпд багшийн хомсдол ууслээ яходоо нутагт залуучууд тогтохгуй залуучуудад эхнэр олдохгуй болж байна яийм байхад эрх баригчид ч тэр эдийн засагчид ч тэр инфляц осно дэд бутэц хунээс илуу хэоэгтэй эхээтнууд ухаантай юмнууд нь ходоонийхнийгоо оркууд гээд

Avatar

Зочин 2023-01-27 192.82.83.163

Ногдол ашиг тараах нь зов Эдийн засгийн хогжлийн гол зорилго бол зун амын хогжил ябарууны эдийн засгийн сурах бичиг цээжилсэн эдийнищассагчид хандлагаа оорчил Цоон хун амтай Монгол улсад хун амын асуудал ямагт номер нэг байх естой Хичнээн дэд бутэц бариад хун ам ядууралд автаж боловсрол эрукл мэндийн хувьд чанар чансаагуй болвол эгэ нутаг бусдын олз болно Украиныг хар Олон арван сая зунтэй эгэ улсын нутгийг Орос Польш зувааж авч засгийг нь барукныхан мэдэж Унгарын еронхийлогч Украиныг эзэнгуй ну

Avatar

Зочин 2023-01-27 66.181.190.108

Тараагаад дэмий. Ард түмэн туйлдах тусам нийгмийн шинэчлэл наашилж хурдасна. Нөгөөтэйгүүр тараах бол аливаа баярын өмнө тараах хэрэггүй.

Avatar

Зочин 2023-01-27 203.91.115.56

Эдийн засагчид аа, 10 их наядын зээл, Этт-н хувьцаа хоёр шал өөр зүйлс шүү. Эхнийх нь жинхэнэ утгаараа мөнгө хэвлэж тараах үйлдэл. Дараагийнх нь валютаар баталгаажсан орлогын хуваарилалт. Хувьцаа бол шууд утгаараа бодит баялаг. Энэ мөнгийг тараах ёстой. Луйварчид идсэн нь дээр үү, эсвэл иргэд нь хүртэх ёстой юу?

Avatar

Зочин 2023-01-27 64.119.27.24

2012-2016 онд их мөнгөтэй улс хүлээж авч, дээр нь их хүүтэй бонд гаргаж тоглож модыг нь бариулсан АН-аас нэхэж ав. Хамгийн хүнд үед улстөр хийж засгийг унагаж хорлох санаа мөн байна.

Avatar

Зочин 2023-01-27 95.82.76.96

Амь тавих гээд байгаа мангасын үг.

Avatar

Zochin 2023-01-27 202.9.40.249

Бодлогын хүү нэмэгдүүлж бгаа нь банкнуудад л ашигтай юм шигээ. Эдийн засагт мөнгө эргэхгүй болж бна шдээ . Ногдол ашгаа валютаар тараа

Avatar

Зочин 2023-01-27 202.55.188.119

за 500_мянгахан цаасаар юу хийдэг юм нохой долоо битгий тараа Улс шиг улс болохоо бодож бүгдийг нь дэд бүтэцдээ зориулмаар юм.

Avatar

Zochin 2023-01-27 45.117.35.21

Ам долл юмуу валютаар тараа,ногдол ашгийг тэгээд иргэд валютаа зарна биз , ханшны уналт гайгүй болох биш үү. Угаасаа албаар шахуу төгрөг үнэгүйдүүлж бгаа ш дээ. Долл олдогууд нь баярлаад л бгаа шдэ

Avatar

Зочин 2023-01-27 150.129.140.3

ер нь монголын санхүү эз-н энэ завхрал мэргэжлийн гэгдэх чадваргүй сэтгэлгүй буруу гарын нөхдүүдтэй чинь холбоотой гэдгээ бодолцвол зүгээр биз байгалийн хишгийг ард иргэд шаардаж нэхэх нь зөв өө төр засгийн нэр бариад хэсэг нөхдүүд хусаад хишиг хүртээд байж болохгүй

Avatar

Зочин-0 2023-01-27 59.153.113.229

Ер нь Сү.Батболдоос эхтэй шүү. Эх орны баялгийг гадагш зөөж солонгосчуудаар зуучлуулан хөрөнгө босгож хэдхэн хүний ашиг сонирхол нийлж баяжиж ард иргэдээ хөсөр хаясан улс төрчийн оронцог, дээрэмчин гэж хардаг. Өнөөдөр тэдний төлөөлөл болох С.Баяр, Сайханбилэг, Баярцогт… гээд хүрээгээ тэлсээр… 30-с 100 гэр бүл болон өргөжиж мөлжлөг, дээрэм нь дийлдэхээ больж хуулийн нэр хүнд унаж байх шиг….

Avatar

Зочин 2023-01-27 64.119.27.24

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ХБ, нүүрсний хулгайн эсрэг шүгэл үлээж тэмцэж эхэллээ. Уг хулгайг анх санаачилж өнөөг хүртэл үргэлжлүүлж бгаа АН-ын бусад бүх луйврыг мөн илчлээрэй. Та нар цэцэрхэхийн оронд эхлээд АНаас хүн бүрт тэрбумыг аваад өгчихдөө

Avatar

Зочин 2023-01-27 95.82.76.96

Тэгээд алинээс нь авах юм, Эрдэнэийн АН уу, Гантөмөрийн АН уу, Баттулгын уу. Тэгээд энэ нарт мөнгө байна уу. Нохойд яс хаясан шиг МАН гасуудын хаясан жаахан мөнгөнд эд нар алалцаж байгаа юм биш үү. Ард түмэн бодит мөнгө авья гэвэл МАН гасаас нэхсэн дээр. АН д тэр хэмжээний мөнгө байгаа юм бол, ингэтлээ шаланд унахгүй байсан байх.

Avatar

Зочин 2023-01-27 66.181.186.27

б**

Avatar

ханд 2023-01-27 192.82.76.147

ноогдол ашигаа авна.мөн түрүү жилүүдийн ноогдол ашгаа авъяа

Avatar

Монголд шударга ёс даанч алга үүний хариуцлага МАН хүлээх ёстой 2023-01-27 66.181.187.50

Дээд түвшиндээ хэдэн тэрбумаар хулгайлж байхад ард иргэдэд төгрөгийн ханшаа үл тооцож ноогдол ашиг өгөх зөв шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2023-01-27 202.21.126.30

АА ЯА ЯА 2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧ АРД ТҮМЭНДЭЭ ТУЙЛЫН ХАЙРТАЙ БААТРУУД УУ

Avatar

инженер 2023-01-27 103.212.119.58

3.5 сая хүнд 1 сая ₮ нийлүүлвэл улс дампуурна. Харин үүний оронд нэг 1 ГИГАгийн ЦАХИЛГААН СТАНЦИ барихгүй бол УБ хөлдлөө… Сая Максимум дээрээ 1.48 Гига болсон ба ачаалал даахгүй, хэдэн трансформатор нь буудан алдлаа. Иймд Радикал арга хрэмжээ авахгүй бол ирэх өвөл УБ-гийн тал нь хөлданө шүү…. Заавал хөлдхийг нь харж дэлбэрсэн хойноо, орилолдож чарлалдах хэрэггүй…

Avatar

Яагаад болохгүй гэж,ард түмэн эзэд нь биз дээ 2023-01-27 172.58.228.182

ЭТТ 100% ард түмнийх болгох хэрэгтэй
Алдагдсан ноогдол ашгийг ард түмэнд нөхөж олгох ёстой
Бусад уурхайгаас ч ард ноогдол ашиг авдаг бх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-27 202.9.46.131

Хувьцааны ноогдол ашиг тараах нь гаднаас мөнгө зээлж, эсвэл төгрөг хэвлэж тараахаас өөр зүйл шүү. Нэгэнт э/з-т ороод ирчихсэн мөнгийг хувьцаа эзэмшигчдэд өгч байгаа хэрэг. Ноогдол ашгаа шаардаж авахгүйгээр төрд байгаа авилгачдыг үрэн таран хийхийг цаашид хармааргүй байна. Төр өөрт байгаа 85%иараа бүтээн байгуулалт хийх боломжтой. Иргэдийн мөнгийг дураараа зарцуулж ашиглах аргагүй төмөр зам барьсан нөхдийг хар! Ангарыг дэмжиж байна, нөгөө 2 нь буруу ярилаа.

Avatar

Харамсалтай 2023-01-27 172.91.183.102

Нүүрсээ угаах, Цахилгаан станц барих, Нүүрс шингэрүүлэх гээд хийх, хөрөнгө оруулах ажил хийхийн оронд ажилгүй гуйлгачдад мөнгө тараах, авлигачдад хулгай лахболомж олгох ажилл хийх юм даа

Avatar

Наран 2023-01-27 202.21.107.122

Хувьцааны мөнгө тараах нь зөв л өайх гэхдээ эдийн үасагт мөнгөний бодлого алдагдаж ханш унаж амьжиргаа дээшлэнэ гэхэд асуудал үүсэх биш үү би л лав
Дэмжихгүй байгаа эдийн засаг сэргээд валютын ханш тогтворжоод иржх үед улирал улирлаар нь хуваан олговол чухам яадаг юм бол доо

Avatar

Зочин 2023-01-27 124.158.68.110

Яг үнэндээ мөнгө хэвлэж тараах нь эрүүл биш үзэдэл. Тэнэг Төр л мөнгө хэвлэж тараадаг.

Avatar

Зочин 2023-01-27 202.21.113.66

Юун тараах вэ. татвараа л багасга л даа. Байнга нэмж, дарамт болж байгаа биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж