Зеленский: Путинтэй уулзаж, ярилцах ч сонирхол алга

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Зеленский: Путинтэй уулзаж, ярилцах ч сонирхол алга

Зеленский: Путинтэй уулзаж, ярилцах ч сонирхол алга

Владимир Зеленский “Украины нутаг дэвсгэр дээрх мөргөлдөөн Оросын арми нутаг дэвсгэрийг минь орхин гарснаар дуусна” гэж мэдэгдэв. Тэрбээр Британийн телевизийн "Sky News" телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа "Би тэднийг аль болох хурдан дайныг зогсоож, манай улсаас үтэр түргэн гараасай гэж хүсч байна. Хэрэв тэд манай нутгаас гарвал дайн зогсоно гэдгийг би баттай хэлье. Ингээд л бол оо" гэж дурджээ.

Улстөрч "ОХУ-ын нутаг дэвсгэр дээр тулалдахыг хүсэхгүй байна" гэж тэмдэглэжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр хийх боломжоос дахин татгалзсан байна. Зеленский "Би сонирхохгүй байна. Уулзах ч, ярих ч сонирхол алга. Орост хэн шийдвэр гаргаж буйг би үнэхээр ойлгохгүй байна" гэж нэмж хэлжээ.

Украины Ерөнхийлөгч өмнө нь Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Путин амьд гэдэгт эргэлзэж буй тул хэнтэй боломжит хэлэлцээ хийхээ мэдэхгүй байна” гэж мэдэгдсэн билээ. ОХУ-ын төрийн тэргүүний Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хариуд нь "Орос, Путин хоёр байгаа, байсаар ч байх болно" гээд, хурдан ухаан орохыг Зеленскийд зөвлөсөн.

Зеленский 2022 оны намар Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөл (ҮАБХ)-ийн Владимир Путинтэй хэлэлцээ хийх боломжгүй гэсэн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан.

Москва асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн ч Киев хууль тогтоох түвшинд хэлэлцээ хийхийг хориглосон билээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж