ГХЯ: Чехэд монгол эмэгтэй алга болсон тухай мэдээлэл ирээгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

ГХЯ: Чехэд монгол эмэгтэй алга болсон тухай мэдээлэл ирээгүй

ГХЯ: Чехэд монгол эмэгтэй алга болсон тухай мэдээлэл ирээгүй

Чех улсын Ческа Липа хотод монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Цагийн зөрүүнээс шалтгаалж одоогийн байдлаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Мөн алга болсон гэх эмэгтэйн ар гэрээс ГХЯ-нд хандаагүй байна” гэсэн хариулт өглөө.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, тухайн эмэгтэй жирэмсэн, төрөх дөхсөн байсан тул гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагад хандаж, ойролцоох хотуудын төрөх эмнэлгээс эрлийн ажлыг эхлүүлжээ.

Ческа Липа хотын цагдаа нар эрлийн баг гаргаж, тус улсад амьдардаг монголчуудын хамт эрэн хайж эхэлсэн байна. Одоогоор ар гэрийнхэн нь Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хандаагүй байгаа аж. Чех улсад Монгол Улсын 11 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг байна. Алга болсон иргэн албан ёсны зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байгаа талаар холбогдох яамнаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж