
Сүүлийн дайралтаас хоёр хоногийн өмнө АНУ Иракт амь үрэгдсэн цэргийн тоо нь 50 мянга хүрээгүй гэж зарласан бөгөөд 2003 онд Иракийн дайн эхэлснээс хойшхи хамгийн бага үзүүлэлттэй байгаа хэмээн мэдээлж байсан нь сүүлийн дайралтын дараа үгүйсгэгдэж байгаа юм.
Багдад дахь Аданы талбайг бөмбөгдөж байгааг нүдээр харсан гэрч болох Абу Мохамед хэлэхдээ, “ Энэ улс оронд юу болоод байна вэ…тэр аюулгүй байдал нь хаа байна? Хамгаалах цэргүүд нь хаачсан бэ?” гэж байжээ. Иракийн Гадаад хэргийн сайд Хошяар Зебари хэлэхдээ “Энд засаглал нь хянах чадвараа алдаж, улстөрийн хоосрол бий болсон, бас Америк цэргүүд хэрхэн ялагдаж байгааг ч эндээс харж болно” гээд “Энд алан хядлага л цэцэглэж байна.” гэжээ.
М.Наст