Simon Cowell найз бүсгүйгээ олны өмнө анх удаа үнсүүлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Simon Cowell найз бүсгүйгээ олны өмнө анх удаа үнсүүлээ

Их Британийн “X Factor” шоу тэмцээний нөлөө бүхий шүүгч бол Simon олны анхаарлыг байнга татдаг. Гэхдээ тэрбээр өмнө нь телевизерээр олны өмнө үнсэлцэх гэх мэт дуулиан тарьж байгаа. Гэтэл тэрбээр саяхан найз охинтой болж, түүнийгээ олны өмнө үссэн байна. Шүүгч Simon Cowell тоглолтын үеэр найз бүсгүйгээ олны нүдэн дээр үнсээд “Миний зүрх хулгайлагдчихсан” гэжээ. Simon өмнө нь Америкийн телевизийн “The Tonight Show”-ны Jay Leno-той үерхэж байсан. Харин одоо жинхэнэ гэрлэх эмэгтэйгээ олсон бололтой. Тэрбээр найз бүсгүй Mezhgan Hussainy-ийг гэнэт үнсэн, олныг гайхашрууллаа. Leno надаас шинэ найз бүсгүйтэй болсон юм уу гэж асуухад их ичсэн гэж Simon хэлж байжээ. Энэ жил тэрбээр хуучин найз бүсгүйнхээ хөтөлдөг телевизийн шоунд гэрлэх санал тавиад байгаа шинэ найз  бүсгүйнхээ хамт оролцох аж. Энэ талаараа тэрбээр “Би хэн нэгэн хүнийг баярлуулах шийдвэр гаргасан” гэлээ. Simon 50 настай, түүний шинэ найз бүсгүй 36 настай. Simon халуухан амрагтаа Гэгээн хайрын өдрөөр 250,000 паундын үнэтэй алмазан шигтээтэй бөгж бэлэглэжээ. Simon-оос хуримаа энэ зун хийхээр төлөвлөж байгаа юу хэмээн асуухад тэрбээр “Үгүй, ирэх арван жилээс л хийнэ” гэж хариулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж