"FT group" апп-аар 60-20 мянган доллар залилсан хэргийг шалгаж байна" | News.MN

"FT group" апп-аар 60-20 мянган доллар залилсан хэргийг шалгаж байна"

"FT group" апп-аар 60-20 мянган доллар залилсан хэргийг шалгаж байна"

"FT group" апп-аар 60-20 мянган доллар залилсан хэргийг шалгаж байна"

Цахим орчинд “FT group”, “familymart”, “wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ ашиглан иргэдээс 60-20000 ам.долларын барьцаа байршуулж, залилсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, “FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60 ам.доллараас 20,000 ам.долларын барьцаа байршуулж, дээрх аппликейшнийг нэг жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглан сурталчилгаа түгээж, элссэн үнийн дүнгээс хамаарч, өдөр бүр 2-50 ам.долларын урамшуулал олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байжээ.

“FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан. Дээрх залилах хэрэг нь 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна.

Иймд иргэддээ дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор "Таны хохирлыг төлж барагдуулна", "Хохиролгүй болгож өгнө" гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж, хохирсон бол цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tulgaa 2023-01-27 192.82.90.97

Энд хэнийг ч буруутгах арга алга. Өөрсдөө амар хялбар аргаар ашиг одох шуналдаа хөтлөгдөн өөрсдийн хүслээрээ л орсон байж таараа. Мэдээж ор гээд тулгаад мөнгийг нь авах боломжгүй.

Avatar

Зочин 2023-01-27 202.126.93.90

Ард койнд алдсан мөнгийг яах вэ?

Avatar

Зочин 2023-01-27 202.55.188.116

Yah gej avsiin?

Avatar

Зочин 2023-01-27 59.153.115.222

2 тэрбумын ашгаас авах хэрэгтэй Талх Ганхуяг бол луйварчин

Avatar

Зочин 2023-01-27 150.129.140.3

Хэ хэ хэтэрхий цахимжих хортой хортой зөвөөр бус буруугаар ашиглах нь хол илүү талдаа биз

Avatar

Бадарч тахар 2023-01-27 192.82.87.165

Залилуулах мөнгөтэй хүмүүс залилуулж байгаа биз ! мөнгө нь хатгаад загатнаад байхаар алдмаар санагддаг юм тэр нь болоо биз !!

Avatar

hulgaich nariin ehlel tavisan bandi nar 2023-01-27 59.153.112.94

mongol anhdagch hulgaich nariig ni yaraltai bairj horongiig ni huraad irgeded taraaj ogoh heregtei

Avatar

Van 2023-01-27 103.212.119.253

Harin tii

Avatar

Зочин 2023-01-27 202.126.90.58

Монголчууд чинь оюуны хомсдолтой юмуу хайшаа юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж