Нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийг хууль бусаар ашиглажээ | News.MN

Нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийг хууль бусаар ашиглажээ

Нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийг хууль бусаар ашиглажээ

Нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийг хууль бусаар ашиглажээ
Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан олзолж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчилжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын иргэн Г, Ж, Т, Ч нар нь бүлэглэн олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар ашиглаж, улмаар сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашигласан гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Иймд, цахим орчинд анхаарал татсан мэдээ мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байж, цахим халдлагаас сэргийлэхийг зөвлөж байна. Хэрэв цахим гэмт хэрэгт өртсөн бол хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг ЦЕГ-аас анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

, 2023-01-27 202.9.46.254

цахим сайн муу 2 талтай хянах боломжгүй гэж үзэж байна …уучлаарай.

Avatar

Хишигсүрэн 2023-01-27 64.119.19.31

Сэлэнгэ Эрдэнэт 500к алдсан хүмүүсийн олсон гэсэн сураггүй л бна

Avatar

Зочин 2023-01-27 150.129.140.3

Хэ хэ хэтэрхий цахимжих хортой хортой зөвөөр бус буруугаар ашиглах нь хол илүү талдаа биз

Avatar

зочин 2023-01-27 202.131.251.130

Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж байсан. Хуурамч хаяг нээгээд хүнийг ингэж гүтгэж доромжлоод бна гээд хүсэлт гаргаж үзсэн. Эзнийг нь олж илрүүлж чаддаггүй л юм бна лээ. ХААИС -ийн нэрийг ашиглаад худал мэдээлэл тараагаад, хүн доромжилж гүтгээд бна гэдэг гомдол цагдаад өгч л байсан. ОЛЖ ЧАДАХГҮЙ шал дэмий цаг үрээд өнгөрсөн. бИД ИЙМ Л ЦАГДААТАЙ УЛС ШҮҮ ДЭЭ. ГОМДООД ЯАХ ВЭ? БИДНИЙ Л ХУВЬ ЗОХИОЛ.

Avatar

Зочин 2023-01-27 203.91.115.50

Олзлох юу байхав дээ. Эрх баригчид сонгуульд гарахын тулд үхсэн хүмүүсийн бүртгэл ашиглахаас гадна, тролуудын арми бүрдүүлж санхүүжүүлэн, хар мянган хуурамч хаягнаас хандалт авч байсан биз дээ? Оюутнууд сүүлдээ бүр өдрийн 50,000, дээр нь хоолтой гээд байхад голж, тролууд хаданд гарч байсан.

Avatar

Зочин 2023-01-27 202.126.93.90

Цагдаад хандаад хэрэгүй юм билээ хулгайж нартай хувилдаад ямар ч нэмэр болохгүй ашиг хөөгөөд

Avatar

Зочин 2023-01-27 202.126.90.146

Trolluudiig zailuulaad ug

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж