АНУ-ын Сангийн яам Пүрэв гаригт "Вагнер" группийг үндэстэн дамнасан томоохон гэмт хэргийн бүлэглэлд тооцож, хэд хэдэн хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Вагнер"-ын гол дэд бүтцүүдэд, тэр дундаа суртал ухуулгын байгууллага, фронтын компаниудад ашигладаг нисэхийн фирмд чиглэсэн хэд хэдэн хориг арга хэмжээг нэгэн зэрэг зарласан. Путин өөрийн сонгосон дайнаа үргэлжлүүлэхийн тулд "Вагнер" группт найдаж байна. Тус групп мөн Африкийн улс орнуудад тогтворгүй байдал бий болгож, хүний эрхийг зөрчиж, ард түмнээс нь байгалийн баялгийг булаан авч байна” гэж хэлжээ.
Түүнчлэн тэрбээр Украин дахь дайнтай холбоотой олон тооны хувь хүн, компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв. Үүнд Москвагийн батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэд хэдэн хувь хүн, компани, мөн Путины холбоотон болон тэдний гэр бүлийн гишүүд, Украины зарим хэсгийг ОХУ-д нэгтгэх оролдлоготой холбоотой хоёр хүн, Оросын хоригдлуудыг "Вагнер"-ын бүлэгт элсүүлэхэд тусалсан гурван хүн багтаж байна. Мөн Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолд заналхийлсэн, зөрчсөн үйлдэл хийсэн ОХУ-ын цэргийн 531 албан тушаалтанд визний хязгаарлалт тогтоох арга хэмжээ авахаа мэдэгдэв.
"Вагнер" групп болон түүний удирдагч Евгений Пригожинтэй холбоотой компаниудын дунд “Terra Tech” хувьцаат компани багтсан. “Terra Tech" нь идэвхтэй хиймэл дагуулаас авсан сансрын зураг, агаараас авсан зураг нийлүүлдэг Орост төвтэй технологийн компани юм. Эдгээр зургийг "Вагнер"-ын Украин дахь байлдааны ажиллагааг дэмжих зорилгоор цуглуулсан гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэв.
Эх сурвалж: CNN
Ovgon 2023-01-27 192.82.82.191
орос троллуудаа украйн улс танай оросруу дайраагүй, оросын фашистууд дайрахгүй гэж худал чааж байгаад үүр шөнийн заагаар украйнд халдан довтолж ард иргэдийг нь алж хядаж, хот тосгодыг нь бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилж, эмс охидыг нь хүчирхийлж тонон дээрэмдэж, газар нутгийг тасдан өөртөө нэгтгэж хулгай дээрмийн дайн хийж байна. оросын фашистууд дайныг шүүмжилсэн дунд сургуулийн сурагч охиныг шоронд хорих ялаар шийтгэж байна. үүнийг хараад ойлгохгүй байвал үхэж далд орох цаг чин болсон байна
Зочин 2023-01-27 66.181.161.223
Энэ алуурчдын гар хөлийг эрт хориглох байсан юм одоо бүр нэг мөсөн дарах хэрэгтэй
Зочин 2023-01-27 202.126.89.61
танай америк Витьнам , Сири Иран Ирак , Афикстан , Африкийн орон , Босни , Солонгос Япон гээд мөн ч олон оронг цөмийн болон дайн хийж энгийн иргэдийг нь алж хүчирхийлсэндээ . Удахгүй бурхан үзэг америк европийн хөлсний цэрэг юувэ балай юм