Хятадын тээврийн хөлөг Японы эрэгт живж, 8 хүний амь хохирчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Хятадын тээврийн хөлөг Японы эрэгт живж, 8 хүний амь хохирчээ

Хятадын тээврийн хөлөг Японы эрэгт живж, 8 хүний амь хохирчээ

Хятадын зургаан тоннын жинтэй тээврийн хөлөг онгоц өчигдөр Японы эргийн ойролцоо живсний улмаас найман хүний амь хохирсон талаар Бээжингийн албаныхан мэдээлэв. Хонгконгод бүртгэлтэй тус хөлгөөс 13 хүн амь гарч чадсан ч Хятадын зургаа, Мьянмарын хоёр иргэн амиа алджээ. Амь аврагдсан хүмүүс Японы эргийн харуул болон цэргийнхний тусламжаар гурван жижиг завинд сууж чадсан байна.

Японы баруун өмнөд хэсгийн хүн суурьшаагүй, алслагдмал Данжо арлын баруун хэсэгт эргээс 110 км зайтай газар тус хөлөг онгоц живжээ.

Хөлөг онгоцны ахмад аюулын дохиог Өмнөд Солонгосын эргийн харуулынхан руу өчигдөр орой илгээсэн аж. Улмаар хөлөг онгоц орон нутгийн цагаар шөнийн 02:46 цагт живжээ. Одоогоор хөлөг живсэн шалтгааныг нарийвчлан тодорхойлоогүй байгаа ч Өмнөд Солонгосын эргийн харуулынхны мэдээлснээр тухайн үед далайд хүчтэй салхитай байсан аж.

Энэ долоо хоногт Ази даяар хүйтэн агаарын урсгал дайран өнгөрсөн бөгөөд Японы зарим аралд өдрийн температур цельсийн нэмэх 3 градус хүрч унасан. Түүнчлэн тухайн өдөр Өмнөд Солонгосын аялал жуулчлалын Чежү аралд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан олон зуун нислэг цуцлагдсан билээ.

Эх сурвалж: REUTERS, AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж