Татвараас зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Татвараас зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Татвараас зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 23-ны өдөр иргэдээс тус дүүргийн нэгэн оршин суугч гэртээ архи савлаж, хашаандаа их хэмжээний шил цуглуулж байгаа тухай мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн газар дээр нь очиж шалгахад иргэн Б хашаандаа барьсан гараж дотроо “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи савлаж байсан нь тогтоогдсон байна. Иймд архи савлах зориулалттай төхөөрөмжүүдийг нь битүүмжилж, онцгой албан татварын тэмдэгт, архи нь хуурамч эсэхийг тогтоолгохоор шинжилгээний байгууллагад явуулжээ.

Мөн цагдаагийн байгууллага татвараас зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй этгээдүүдийг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, иргэн А-г бусадтай нийлэн, Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундаа худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт наан, татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж, мөнгө угаасан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж