"Киевт нэн шаардлагатай зүйл бол сөнөөгч онгоц”

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

"Киевт нэн шаардлагатай зүйл бол сөнөөгч онгоц”

"Киевт нэн шаардлагатай зүйл бол сөнөөгч онгоц”

Украины Ерөнхийлөгч асан Петро Порошенко “Германд үйлдвэрлэсэн "Ирвэс 2" танк байлдааны нөхцөл байдлыг өөрчлөх ч одоо Киевт нэн шаардлагатай зүйл бол сөнөөгч онгоц” гэж хэлжээ. Тэрбээр “Жинхэнэ тоглоомыг өөрчлөгч бол сөнөөгч онгоц. Бид Украины нисгэгчдэд яаралтай сургалт орж, сөнөөгч онгоцуудыг нааш нь илгээхэд бэлдмээр байна” гэв. 

НАТО-ийн орнууд орчин үеийн байлдааны танкийг Украин руу илгээх асуудлыг шийдэх гэж хэдэн сар зарцуулсан. Яагаад гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Путин танк нийлүүлэлтийг хурцадмал байдал гэж үзэх магадлалтай байсан. Германы канцлер Олаф Шольц Лхагва гаригт "Ирвэс 2" танкийн нийлүүлэлтийг зөвшөөрсөн бол АНУ ч дор хаяж 30 "М1 Абрамс" танк илгээхээ зарлав. 

Эдгээр нь сайн мэдээ хэдий ч довтолгоо болон хамгаалалтын үйл ажиллагаанд агаарын хүч дутагдаж байна. Украинчууд дайн эхэлснээс хойш барууныхнаас орчин үеийн сөнөөгч онгоц хүсчээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл нэг ч сөнөөгч онгоц Украинд ирээгүй байна. 

Порошенко “Бидэнд довтолгооны нисдэг тэрэг, логистикийн баазууд болон Оросын командын байруудад хүрэхүйц холын тусгалтай пуужин хэрэгтэй. Оросууд хаврын довтолгоогоо эхлүүлэхээс өмнө бид эдгээрийг хүлээж авмаар байна. Барууныхан эхэндээ бидний амьд үлдэхэд тусална гэж хэлж байсан. Цаашид тийм зүйл байхгүй, амьд үлдэх бус, бид ялах хэрэгтэй байна. Ингэхийн тулд бид зэвсэгт хүчнээ хүчирхэгжүүлмээр байна” гэж хэлэв. 

Мөн тэрбээр амьд үлдэх, дайнд ялах нь өнөөдрийн гол асуудал боловч НАТО-д элсэх нь Европын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой хэвээр байгааг онцлов. Хэрвээ Украин 2008 онд НАТО-ийн гишүүн болсон бол өнөөдрийн энэ дайн болохгүй байсан гэж тэр үзэж байна. 

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж